Unread 100: Changemakers-т багтсан “Үндэсний Эвсэл”-ийн гишүүд хэн байв

Unread 100: Changemakers-т багтсан “Үндэсний Эвсэл”-ийн гишүүд хэн байв

Unread Media айсуй арваны хөгжлийг түүчээлж, өнгийг тодорхойлох шинэ цагийн улс төрчид, шилдэг өөрчлөлт бүтээгчдийг танилцуулах “Unread 100: Changemakers”-ийг толилууллаа. Энд багтсан 100 эрхэм бүгд өөр өөрийн замналаар өөрчлөлтийг бүтээж буйг гэдгийг Unread Media онцолжээ.

Мөн "Unread 100: Changemakers"-ийг гаргахдаа Unread Media-ийн редакц хараат бусаар, бие даан гаргажээ. Тэгвэл эдгээр 100 эрхэмд “Үндэсний Эвсэл”-ээс таван нэр дэвшигч багтсан байна.

1. Нямтайширын Номтойбаяр – “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн

Улс төрийг эрүүлжүүлж, намчирхал, талцал хуваагдлыг зогсоохын төлөө улс төрийн шинэ хүчнийг тэргүүлэн эргэн ирснээр Нямтайширын Номтойбаяр энэ сонгуулийн гол дүр болоод буй. Төрийн толгойд гарсан авлигачдыг ноцож, үнэн нүүрийг нь илчилж байгаа түүний тэмцэл ойрын өдрүүдийн улс төрийн амьдралыг тодорхойлж байна.

Н.Номтойбаяр нь 2012-2016, 2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Дэд дарга, 2016-2017 онд Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын албыг хашиж байв.

2001 онд АНУ-ыг Индиана мужийн Валпарайсо Их сургуулийг улс төрийн шинжлэх ухаан, бизнесийн хос мэргэжлээр бакалавр, 2010 онд “HTW Berlin” Их сургуулийг Бизнесийн удирдлага, инженерийн чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн. 2022 онд Английн Кембрижийн Их сургуулийн Удирдлагын хөтөлбөр, 2023 онд Оксфордын Их сургуулийн Удирдлагын хөтөлбөрийг тус тус дүүргэжээ. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд “Үндэсний Эвсэл”-ээ тэргүүлж, жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна.

2. Отгоны Батхүү – Хуульч

Отгоны Батхүү нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. “Зоос банк”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудад хуульч, “Ашигт малтмал, газрын тосны газар”-т ахлах мэргэжилтэн, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХКК-д Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд “Үндэсний Эвсэл”-ийн жагсаалтын долоодугаарт бичигдэж байна.

3. Отгоны Мөнхзаяа - "Гранд серкл" Корпорацын Ази, Номхон далайн бүсийн Бизнесийн захирал

Отгоны Мөнхзаяа нь Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг 2001 онд англи, орос хэлний багш, Шихихутуг Их сургуулийг 2017 онд эрх зүйч мэргэжлээр төгөөд 2022 онд АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуульд олон улсын хүний эрх зүй мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан.

Францын “Өлсгөлөнгийн Эсрэг Хөдөлгөөн”, “Мерси Кор” зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Өдгөө АНУ-ын "Гранд Серкл" корпорацын Ази, Номхон далайн бүсийн Бизнес хариуцсан захирал болон “Залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо”-ны Говийн бүсийн дэд тэргүүний албыг хашиж байна. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрогт “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшиж байна.

4. Цэрэндоржийн Дагвадорж - "Малын гаралтай тос үйлдвэрлэгчдийн холбоо"-ны Гүйцэтгэх захирал

Цэрэндоржийн Дагвадорж нь ШУТИС-ийг тээврийн удирдлагаар бакалавр, олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр магистр зэрэгтэй төгссөн. Малын гаралтай өөр тос боловсруулах чиглэлд 2014 оноос судалгаа хийж, 2019 оноос “Хотол констракшн” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Тус компани нь малын түүхий эдийн хаягдлыг бууруулах, түүнийг дахин боловсруулах үйлдвэрийг бүтээн байгуулахаар зорьж байгаа юм. Тус үйлдвэр нь саван, тослох материалын түүхий эдийг боловсруулж, Хятад, Казахстан, Узбекистаны зах зээлд гаргахаар бэлтгэж буй. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшиж байна.

5. Намсрайжавын Энхчимэг - “BASU” брэндийн үүсгэн байгуулагч 

Намсрайжавын Энхчимэг нь 2005 онд СЭЗДС-ийг банкны удирдлага, менежментийн чиглэлээр төгсөж, 2011 онд Удирдлагын академид төрийн удирдлага, 2015 онд Австралийн Сиднейн Их сургуульд олон улсын бизнесийн чиглэлээр магистрын зэргээ тус тус хамгаалсан. Үүсгэн байгуулсан спорт хувцасны “BASU” брэндээ удирдахын зэрэгцээ Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн албыг хашиж байна. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшиж байна.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа