Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Сонгуулийн сурталчилгаа эхлээд 10 хонож буй энэ өдрүүдэд нэр дэвшигчдийн дуулиан, шуугиан тарсахгүй хэвээр. "Хөх чоно" группийн өв залгамжлагч, олонд анх нийгмийн сайн дурын идэвхтний дүрээр танигдаж байсан П.Мөнхтулга "нөүтбүүк тараасан" хэргээр баривчлагдлаа хэмээн анхны дуулианаа тарьсан бол энэ удаад хүчирхийлэгч нэрээр олонд баалуулж эхлэв.
Тэрбээр АН-аас УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшиж буй. Байн айлын том хүү, топуудыг оймс шигээ сольдог гэхчлэн үргэлж олны хараанд өртдөг П.Мөнхтулга гэнэт УИХ-д нэр дэвшин гарч ирсэн нь өнгөрсөн 2020 оны сонгууль. Гэвч тус сонгуульд ялалт байгуулж чадалгүй, өвдөг шороодсон байдаг. Энэ удаад даагаа нэхэж, сонгуульд нэр дэвшиж байгаа ч баяныхаа балгаар нөүтбүүк тараасан хэрэгт орооцолдсон бол түүнийг хүчирхийлэгч хэмээн нэгэн иргэн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал иргэн Ц.Наранханд өөрийн цахим хуудастаа "Пэээш! Ёстой КЛАССИК ХҮЧИРХИЙЛЭГЧ гар дэвшсэн ч байх шиг! Ажлын маань охиныг цустай холиод ажилд нь явуулдаг байж билээ!Хэрэв бид нар хамгаалж салгаагүй бол магадгүй амиа хорлох хэмжээнд ойрхон болгож хүчирхийлсэн байсан! Үерхсэн бүх эмэгтэйгээ хүчирхийлдэг гэсэн! Архангайчууд сонгож тэнэгтэхгүй байлгүй дээ.
Хүний адгууд дээш гарахын цагт хүний үрс хог шиг үзэгдэнэ шүү!
Монголын эмгэнэл гэж энэ мэтийг л хэлээд байгаа шдээ!" хэмээн бичжээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS