МАН-ынхан аархлаа багтааж ядан төрийн нэрээр туйлж байна

МАН-ынхан аархлаа багтааж ядан төрийн нэрээр туйлж байна

Төр, шашныг хослон баригч гэдэг шиг МАН-ын удирдлагууд нам, төрийг хослон барьж байна. Ялангуяа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Намынхаа дүрмийн дагуу тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон даруйдаа генсекийн ажлаа өгөх ёстой ч өгөөгүй. Төрийн ажлыг намынхаа ажлын хажуугаар хийх боломжтой гэж үзсэн хэрэг. Бас үүнийг нь буруутгаж хариуцлага нэхэн хэн ч байхгүй. Учир нь, өөрсдөө энэ улсын хамгийн том дарга нар болсон. Гэхдээ тэд төр биш. Төр гэдэг бол хүн биш механизм, бүтэц. Гэтэл МАН-ынхан өөрсдийгөө төр гэж үзэх боллоо. Төрийн дээр зайдалж, төрийн нэрээр төсвийг үрж, төрийн албыг самарч байна. Гишүүд нь би гэсэн үзлээс ч давж би бол төр гэсэн байдалтай. МАН-д олон мундаг боловсролтой залуус орж байгаа ч тэд удалгүй би бол төр гэсэн байдалтай аархуу нэгэн болж байна. Дарангуйлал ингэж эхэлдэг. Иргэд аль хэдийнэ дарангуйлал тогтоосон хэмээн шүүмжилж ч байгаа.

МАН-аас жагсаалтаар нэр дэвшигчид сонгуулийн мэтгэлцээнд оролцохдоо, тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчид иргэд сонгогчидтой уулзахдаа “Манай намыг, намайг сонгоорой” хэмээн гуйж байгаа ч үг хэл, биеийн хэлэмж гээд олон зүйлээрээ “Би илүү шүү, би мундаг шүү, би бол төр шүү” гэсэн аархалыг үзүүлж явна. Уг нь тэд бусадтайгаа л адилхан нэр дэвшигч. Гэтэл одоо нам нь эрх барьж байгаа гэдэг утгаараа аархаж, бүгдийг эзэлж өмчлөх гэсэн сэтгэл зүйтэй байна. Тэд бол төр биш. Зүгээр л төрд байгаа түр хүмүүс. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай. Гэвч тэд энэ байдлаа эрх ямба, амьдралаас тасарч эгэл бус хүн байх боломж гэж харах болжээ. Тиймээс энэхүү боломжоо үргэлжлүүлэхээр улайрч байна. Өөрсдийгөө хамгийн мундаг, бүхний дээд гэж бодож байгаа ч иргэд сонгохгүй бол тэд хэн ч биш. Иргэдийн хүчээр индэрт зогсож байгаа хэрнээ өөрийнхөө хүчээр байгаа мэт авирлаж байна. Өөрийн хүчээр байлаа ч дээрэлхүү, аархуу байх муухай. Ийм хүмүүст монголчууд дургүй.

Нэр дэвшигчид уг нь ижил гараанаас гарах ёстой. Гэвч эрх баригч МАН төрийн өмч, татвар төлөгчдийн мөнгө хоёроор туйлж байна. Хамгийн наад захын жишээ нь, нэр дэвшигчдээ танилцуулах видео бичлэгийнхээ зураг авалтыг Төрийн ордонд авсан байх жишээтэй. Танилцуулж буй тэр хүн нь УИХ-ын гишүүн ч биш. Товчхондоо, үйл ажиллагааг нь хуулиар зохицуулсан Монгол төрийн ордоныг МАН сонгуулийн сурталчилгаандаа хувийн студи шиг ашиглаж байна. Мөн Монголын ямарч студид байхгүй тайз засаж өдөр бүрийн нэвтрүүлгээ хүргэж байгаа нь бас л аархсан, баярхсан шинжтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр зассан тайзнаас үдэш бүр шударга ёс бус үзэл суртал, тархи угаалт нэвтрүүлсээр. Бас болоогүй нэвтрүүлэг бүрийнхээ өмнө Төрийн дуулал эгшиглүүлж байгаа нь төрийг өмчилсний шинж гэлтэй. Уг нь төрийн дууллыг хүссэн газар бүрдээ эшиглүүлээд байдаггүй хуультай. Гэвч өөрсдийгөө төр гэж итгэж, төрийн нэрээр туйлж буй МАН-д энэ нь түй ч хамаагүй бололтой. МАН хэмээх малгайд нэгдсэн төрд байгаа түр хүмүүс бүр үлдэхийг хүсэхдээ ингэж л төрийн хууль, хүндэтгэл хоёрыг уландаа гишгэж байна. Сонгуулийн сурталчилгааны үлдсэн хугацаанд тэднээс аархсан, баярхсан ямар үйлдэл гарахыг таашгүй нь. Гэвч монголчууд тэдний аархал, баярхал, дарангуйллыг таслан зогсоох ухаантай ард түмэн. Үүнийг МАН-ынхан ялагдаж байж л ухаарах бололтой.   

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа