Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн 2024 оны хоёрдугаар хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нэгдсэн самбарын байршил тогтоох тухай "
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай"
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай" асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
-"Сонгуулийн хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (2024 оны 12/74 дүгээр тогтоол)"
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулж, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох тухай"
-"Дүүргийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналын тухай"
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай"
-"Бусад" асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн ИТХ-ын 13 дугаар ээлжит хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдахаар товлолоо.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS