Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2024 оны 2 дугаар хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нэгдсэн самбарын байршил тогтоох тухай "
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай"
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зурагт самбар байрлуулах байршил (цэг) тогтоох тухай" асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
-"Сонгуулийн хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (2024 оны 12/74 дүгээр тогтоол)"
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулж, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох тухай" асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн гишүүдийн саналыг тусган 2024 оны 04 дүгээр сарын 30-нд болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS