Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын нэг нь БНХАУ-ын "Хайнань"-д аялж байхдаа өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг өнгөрсөн 22-ны өдөр гарсан. Тэгвэл уг хэргийн дагуу БНХАУ-ын хуулийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Түүнчлэн амиа алдсан хохирогчтой хамт явсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдаас тайлбар, мэдүүлэг авч эхэлжээ.
Хэргийн талаар тодруулбал өндрөөс унаж амиа алдсан хүн нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр байжээ. Тэрбээр Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын албанд 2023 оны тавдугаар сарын 31-нд томилогдон ажилласан байна.
БНХАУ-ын "Хайнань"-д гарсан уг хэргээс үүдэн хамт аялж явсан албаны хүмүүс Монголд буцаж ирээгүй байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS