Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Ийм мэдээлэл өчигдрөөс ганц хоёр хэвлэлээр цацагдаж эхэлсэн нь үнэнийн ортой гэсэн үг. Өдгөө Осакад сууж буй элчин консул дүрмээрээ 4 жил суух томилгоотой буюу 3 жилийн дараа ээлжж хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл экс гишүүн П.Анужин бага хүүхэд маань хүнд өвчтэй, намайг Осакад томилоод аль, хүүхэд шуухдаа эмчлүүлж, эдгээмээр байна гэсэн шалтагтай намынхаа дарга, даамлуудын үүд хаалгыг сахиж, өдөр шөнөгүй хайрын зурвас илгээж суугаа сурагтай.
Хамрын ханиадыг Бээжинд гэдэг шиг гишүүн асан гоё “аниа” нарын хүүхдээ эмчлүүлж, сувилуулдаг газар нь очиж очиж Монгол Улсын төрийг гадаад ертөнцөд төлөөлөх дипломат алба болж хувирсан нь эмгэнэлтэй. Угтаа бол хэл устай, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн дипломатчид гадаад томилолт гардах учиртай.
Ганц П.Анужин гишүүнээр ч зогсохгүй өнгөрсөн сонгуулийн томсгосон тойрогт тараа таниулж, өвдөг шороодсон гишүүд, би танай намын төлөө дээлээ гандтал зүтгэсэн, байдгаа барсан, намайг дэд сайд болгоод аль, тэр консулд томилоод өг, энэ ч газрын дарга болгоод аль хэмээн намын дарга нарынхаа үйлийг барж байгаа юм гэсэн. Ард түмэн бид МАН-д өртэй, МАН нь шунал ханаж цаддаггүй гишүүддээ өртэй юм шиг амьдарч байна даа, бид.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS