Одоо ч бодлогоо ойлгоогүй Ч.Номин сайдад өгөх зөвлөгөө

Одоо ч бодлогоо ойлгоогүй Ч.Номин сайдад өгөх зөвлөгөө

Соёл, урлаг минь мөхөж сүйд боллоо хэмээн өдгөөгөөс гурван жилийн өмнө Соёлын яамтай болж байсан ч өөдлөн дэвжих бус харин ч уруудаж эхэлснийг салбарынхан ярих болов. Ихэсийн мөнгөний тавиул Соёлын сайд Ч.Номингийн туршлага, зангараг ч дутдаг байх. Дутахаас ч яахав. Юу юунаас илүү мэдрэмж дутаж байгааг юм юмнаас харж болно.

Түүний сайд болоод хийсэн ганц ажил нь “Соёлын сэргэлт” хэмээх ажиллагаа өнгөрөгч 2022 онд эхлээд 2023 оны эцэст дууссан, баг хамт олон нь өөрсдөдөө “Онц сайн” гэсэн дүн тавиад өндөрлүүлсэн аян. Угтаа соёлыг сэргээхэд бодлого хэрэгтэй болохоос аялан тоглолт хэрэггүй.

Тодруулбал, “Соёлын сэргэлт” хэмээх гоё нэртэй бодлогын түвшний гэх ажиллагаа нь зүгээр л зохиолын болон рок поп дуучдын шоу тоглолт төдийхнөөр хязгаарлагдсан даржин төсөл нь өнөөх л мөнгө угаах хэрэгсэл болж таарсан.

Их Монгол Улсын соёл урлаг бол олон зуун жилийн түүхтэй уудалж барах зүйл биш. Том агуулгаар нь аваад үзэх юм бол Монгол Улс үндэстэн оршин тогтнох нэгэн томоохон баталгаа болох уламжлалт урлаг соёл, өв уламжлалаа сэргээн түгээх бодлогын дагуу Соёлын яамыг өрх тусгаарлан байгуулсан. Гэтэл Соёлын сайд нь рок попын аялан тоглолт хийснээр бодлого нь өндөрлөж байх жишээний. Тэгээд ч хэт барууны үзэл, соёлтой ийм нөхөд монгол соёлын бодлогыг ойлгохгүй ч биз. Номинтой Номингүй нийтийн болон зохиолын дуучид Соёлын яамнаас илүү мэдээлэлтэйгээр хөдөө орон нутагт аялан тоглолт хийдэг.

Үүний зэрэгцээ хошин шогийн хамтлаг продакшнууд ч аялдаг. Драмын театраас баг, бригад ч гарч тоглодог. Тэр ч бүү хэл тэд олон улсын хэмжээнд аялан тоглолт хийж, төсөл хэрэгжүүлж Монголын соёл урлагийг сурталчилж ирсэн. Товчхондоо одоо ч бодлогоо ойлгоогүй Соёлын сайдад зөвлөгөө өгөхгүй бол энэ салбар үндсэндээ уналтад ороод байна.

Монгол Улсын Соёлын яамыг бодлогын түвшинд авч үзэхэд уламжлалт урлаг соёлыг олон улсын хэмжээнд гаргах, сурталчлах, улмаар урлаг соёлынхонд гадаад ертөнцөд зам жим, суваг харгуй нээж өгөх юм. Бүр цаашилбал, соёл урлагаар дамжуулан Монгол Улсаа дэлхий дахинаа сурталчлах, аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулагч байх том үүрэг хүлээнэ. Нэмээд хамгаас чухал нь уламжлалт соёл урлагаараа дамжуулан үндэстэн оршин тогтнох нэгэн том баталгааг бэхжүүлэх явдал юм. Гэтэл Ч.Номин сайд бэхжүүлэх бус эсрэгээрээ улам ч баруунжуулж байгааг түүний үйл ажиллагаа харуулж байгаа юм.

Товчхондоо “оюуны соёлыг илтгэдэг чухал хэлбэр нь урлаг” юм. Урлаг гэдэг нь өргөн агуулгатай зүйл. Нэгдүгээрт, хүний бүтээсэн зүйлсийн ур хийц, хоёрдугаарт, хүн ямар нэгэн ур чадварыг төгс эзэмшсэн байдал, гуравдугаарт, бодит байдлыг уран сайхны аргаар дүрсэлж илэрхийлэх зэрэг зүйлс бий. Тэгэхээр нэгдүгээр хэсэгт байшин барилгын газар, монгол урын хийц, хувцасны загвар, өнгөний зохицол гэх мэт олон зүйлийг илэрхийлнэ.

Хоёрдугаар хэсэгт алтан гартай эмч, мэтгэлцэх урлаг, дипломат урлаг, дуулах ур дүйгээс эхлээд морь эдлэх хүртэл урлагт хамаарна. Гуравдугаарт, уран зохиол, уран барилга хөгжим бүжиг, кино, уран зураг, дүрслэх урлаг гээд цааш хөвөрнө. Өөрөөр хэлбэл, урлаг бол уран бүтээлч хүний уран сэтгэмж, үзэл баримтлал, техникийн ур чадварыг илэрхийлсэн харааны, сонсголын бүтээл бүтээхэд чиглэсэн хүний төрөл бүрийн үйл ажиллагаа юм. Эндээс харахаар урлаг гэдэг асар өргөн цар хүрээг хамарч байгаа биз. Энэ бүгдийн дээр эх хэл гэж юу юунаас чухал үнэ цэнтэй зүйл бий. Эх хэл, уран зохиолгүйгээр дуу ч байхгүй, кино жүжиг гээд бүгд байхгүй.

Эцэст нь хэлэхэд дээр дурдаад байгаа бүх зүйлийн ард “Үндэстэн” гэсэн ганцхан том амбиц бий. Энэ бол Монгол Улсын оршин тогтнох тулгуур баганыг бэхжүүлэх үүднээс байгуулсан яам болохоос баяр наадам зохион байгуулж, аялан тоглолт хийхийн тулд байгуулаагүй байлтай. Монголчууд сайдтай сайдгүй, яамтай яамгүй барилдаж уралдаж, аялан тоглож ирсэн түмэн.

Ч.Ганга

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

18 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

3 цаг 13 мин

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

4 цаг 39 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

4 цаг 39 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

18 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

3 цаг 13 мин

Сурталчилгаа