МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Өнөөдөр тус төслийн барилга угсралтын ажил эхэллээ.
Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна. Нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлж байна. Тулгуур баганыг байрлуулж дууссаны дараагаар металл хийцийн ажлууд эхэлнэ. Төслийн барилга угсралтын ажил энэ оны арван хоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ.
Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар тооцжээ. “Моннис инженеринг” ХХК-ийн барилга угсралтын менежер Ж.Анхбаяр “Барилга угсралтын хувьд төмөр бетон гадсан суурь, баганан суурь зэрэг хийцлэлтэй бөгөөд тулгуурууд нь Франц улсаас тавдугаар сар гэхэд тээвэрлэгдэж дуусна.
Өрөмдлөгийг 15-20 метр гүн хийж, 6-9 метр бетон суурийг цутгана. Мөн хоёр талын зогсоолын барилгын ажлыг хийх бөгөөд кабин хадгалах хоёр давхар барилга барина. Аюулгүй ажиллагааны хүрээнд нийслэлийн Аврах анги болон Франц улсын талтай туршлага хуваалцаж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг аван ажиллаж байна” Дүүжийн замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үед 22 км цагийн хурдтайгаар 11 минутад 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабин ажиллах юм.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS