МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Америкийн зохиолч, реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан Южин О'Нилийн зохиол “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг өнөөдөр нээлтээ хийнэ.
УДЭТ-аас үзэгчдэдээ бэлэг барьж буй энэхүү бүтээлийг Төрийн соёрхолт, УГЗ, найруулагч Н.Наранбаатар найруулсан юм. Эртний Грекийн драмын сэтгэлгээг Америкийн нийгмийн хөрсөн дээр амжилттай буулгаж, сэтгэлзүйн сонирхолтой драм өрнүүлж чадсан хэмээн үнэлдэг энэхүү зохиол УДЭТ-ын тайзнаа 1996 онд “Тамын дурлал” нэртэй амилж байсан түүхтэй бөгөөд тухайн цагтаа дуулиан тарьж байсан билээ.
Тэгвэл 29 жилийн дараа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын сэтгэмжээр нээлтээ хийнэ. 1924 оноос хойш дэлхийн олон орны театрын тайзыг байлдан дагуулсан энэхүү алдарт жүжгийн ерөнхий зураачаар УГЗ Т.Ганхуяг ажилласан бол Ц.Байдраг аяыг бичжээ.
Хоёр бүрэлдэхүүнтэй тоглох энэ жүжгийг гол дүр болох Эфрайм Кэботыг сар шинийн өмнө МУГЖ цолоор энгэрээ цоолсон М.Түвшинхүү, МУСТА Б.Баттөмөр нар амилуулсан бол О.Долгор, Д.Асардарь нар Абби Патнамд тогложээ. Үүнээс гадна Эбин Кэботод Т.Сэргэлэн, Т.Намсрай, Симеон Кэботод Б.Баттогтох, Питер Кэботод Н.Мөнх-Эрдэнэ нар тоглосон байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS