М.Энхболд, Ж.Мөнхбат нар Н.Номтойбаярыг зорих болов

М.Энхболд, Ж.Мөнхбат нар Н.Номтойбаярыг зорих болов

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Ногоон намыг авч, ардчиллын өвөг гэж болох намуудын нэг МҮАН-тай нэгтгээд “Үндэсний эвсэл” байгуулчихлаа. Гуравдагчдын орон зайд анхдагчдын нэг Ногоон нам Сонгуулийн нэрсийн жагсаалтад гуравдугаарт эрэмбэлэгддэг. Мэдэх мэдэхгүй олон нам өрсөлдөх, томсгосон тойрогт нэрсийн жагсаалтад эрэмбэ эдлэнэ гэдэг давуу тал болно. Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам бий. МАН, АН-аас бусад нь жижиг намууд учраас нэг нэгээрээ сонгуульд орохгүй. Эдийн засгийн болон санхүүгийн нөхцөл боломжгүй юм.

Гэхдээ тэд МАН, АН-тай очиж нэгдэхгүй. Өөр бусадтайгаа нэгдэнэ гэхээр гуравдагчдын орон зайд том боломж харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаярт маш том боломж харагдаж байна. Санхүүгийн боломжоо бүрдүүлээд жижгүүдийг “Үндэсний эвсэл”-д нэтгэж чадвал хоёр том намын саналыг самарч таарна. Өнгөрөгч 2011 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж, холимог тогтолцоонд шилжүүлсэн. Үүний зэрэгцээ одоогийн МАН МАХН нэрээ сольж, МАН-д гомдсон Н.Энхбаяр голж орхисон нэрийг нь авч улс төр хийсэн. Д.Тэрбишдагва, Ч.Улаанаас эхлээд дархан нэг суудалтай нөхдүүд МАН-д гомдож, Н.Энхбаярыг дагаж байсан даа. Тухайн сонгуульд МАН ялагдал хүлээж, Н.Энхбаяр. М.Энхсайхан нарын үүсгэсэн “Шударга ёс” эвсэл 10 гаруй суудалтай УИХ-д орж ирсэн түүхийг ч санах хэрэгтэй. Засгийн газарт хүртэл хамтарч байв даа.

Яг одоо энэ дүр зураг давтагдах өндөр магадлалтай. Одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нарын нөхөд ч тодорхой дэмжлэггүй учраас Н.Номтойбаяртай үе үехэн уулзаж эхэлснийг эх сурвалж хэлж байна. Нөгөө талаас МАН-ын залуу дарга нарыг шүдгүй амандаа зууж хэвтээ УИХ-ын дарга асан М.Энхболдыг мартаж болохгүй. Үе үехэн уулзалдах болсныг ч эх сурвалж хэлнэ лээ. Ингээд дурдаад байвал Д.Хаянхярваа, Ё.Баатарбилэг нар ч бий. Үүнээс гадна 2024 онд МАН-аас нэгэнт мандат авч чадахгүй болчихсон олон хүн битүүхэн өс зангидаад сууж байгааг нуух хэрэггүй. Гагцхүү эрх баригчид тэднийг хөдөлгөхгүй барих сонирхолтой байгаа. Зарим нэгийг нь өдүүлсэн хэргээр нь барьцаалах зэргээр аргалж байгаа ч тэд нэгэнт нүүр буруулсан бололтой.

Тэгээд ч Н.Номтойбаярын хувьд ялын хугацаа дууссан. Тодотговол, түүний нийтийн албанд томилогдох, сонгуульд нэр дэвших эрх нь нээгдсэн. Анх 2020 онд 5,5 жилийн ял авч, нийтийн албан томилогдох эрхээ таван жилээр хасуулж байсан бол 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр түүнд оноосон шүүхийн шийдвэрийг зүйлчлэн өөрчлөхөөр болж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял оноосон юм. Одоо бүх зүйл дууссан учраас улс төрийнхөө ажлыг эхлүүлж байна.

Нөгөө талд МАН-д эрх мэдэл, мөнгө байгаагаас нэр хүнд байхгүй болсон. “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээх цаасан тунхаг он цагийн тоосонд дарагдсан. Мөрийн хөтөлбөр өнөөдрийн зуданд дарагдсан. Том том эдийн засгийн өсөлт, тоо баримт ярьж байгаа ч айл өрхийн үүдээр орсон нь байхгүй. Олон түмний амьдрал өдрөөс өдөрт ядуурч, олон зуун аж ахуйн нэгж үүдээ барьж дампуурсан гээд дурдаад байвал эерэг үзүүлэлт байхгүй. Үүнийгээ мэдсэн МАН арга ядахдаа ногдол ашиг гэх 116-хан мянган төгрөгөөр ард иргэдээ хуурах замаар улс төр хийж байна.

С.Баяр

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

Уржигдар 11 цаг 02 мин

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

Уржигдар 10 цаг 36 мин

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

Уржигдар 09 цаг 53 мин

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

2024-11-21

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

2024-11-21

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

2024-11-20

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Ерөнхийлөгчийг " цайз " болгодог Б.Цэнгэл дарга “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох уу?

2024-11-14

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Dior-ын хослол АНУ-ын тэргүүн хатагтайтай ижилсэв

2024-11-14

ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД

2024-11-13

Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

2024-11-12

“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

2024-11-12

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

Уржигдар 11 цаг 02 мин

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

Уржигдар 09 цаг 53 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

2024-11-20

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

2024-11-21

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

2024-11-21

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

Уржигдар 10 цаг 36 мин

Сурталчилгаа