Хөрөнгө оруулалтын хууль

Хөрөнгө оруулалтын хууль "нуувч"-наасаа хэзээ гарах вэ

Хөрөнгө оруулалтын тухай хууль тойрсон маргаан түр “нуувч”-инд ороод буй. УИХ-ын ээлжит чуулган эхлэхээр “нуувч”-наасаа ямар нэгэн байдлаар гарч ирнэ. Яагаад гэвэл ихээхэн маргаан дагуулж байгаа бөгөөд улс төр бизнес бүлэглэлийн эрх ашиг байгаа гэх хардлага ч бий. Магадгүй юм.

Мэдээж хэрэг гадаадын хөрөнгө татаж, тэдэнтэй хууль эрх зүйн хүрээнд харилцан ашигтай ажиллах зарчим байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шууд утгаар нь үгүйсгэж байгаа зүйл алга. Хамгийн гол нь шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, хүн ам зүйн бодлогод нөлөөлөх заалт бий юу гэвэл бий. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалт нэрээр чухам юу хийв гэхээр бас асуудалтай учраас үүнийг хөндөж эсэргүүцээд байгаа талтай.

Монгол Улсад 1990-2023 он хүртэл 41.7 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирсэн баримт бий. Үүний 73 хувь нь уул уурхайд орсон. Гэтэл өнөөдөр Хүнд, хөнгөн үйлдвэр босгосон нь хаа байна. Харин ч эсрэгээрээ хөрөнгө оруулалт нэрээр ухаад орхисон онгорхой нүхтэй, сүйдсэн байгаль орчинтой үлдсэн. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд хайнга хандаж болохгүй. 

Анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэж батлагдаж байсан. Ингэхдээ гадаадын иргэнд газрыг 60 жил+40 жилээр ашиглуулна гэж орсон. Тэгвэл 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчлөхдөө “эзэмшүүлнэ” гэх үг нэмсэн нь Үндсэн хууль зөрчсөн заалт байсан.

Түүнээс бус 60, 40 жил гэсэн заалт хэвээрээ. Өөрөөр хэлбэл 1993, 2013, одоо өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд 60, 40 жил нь хэвээрээ байна. Мөн 2013 оны нэг дэвшил нь бол “Гаднын хөрөнгө оруулагч компаниар бүртгүүлэхэд 100 мянган ам.доллараас эхлэн босго тавьж, тухайн компанийн 25 хувиас дээш хувийг эзэмшиж байгаа этгээдийг гадаадын хөрөнгө оруулагч гэж үздэг болгосон бөгөөд дөрвөн компани 25 хувь дээр нийлээд хөрөнгө оруулалт хийлээ гэхэд тухайн дөрвөн оролцогчоос тус бүрд нь 100 мянган ам.доллар /нийт 400 мянган ам.доллар/ авдаг заалт оруулсан.

Харин одоо өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд 100 мянган ам.долларын босгыг тэглэчихсэн. Гэхдээ Үндсэн хууль зөрчиж байгаа “эзэмшүүлнэ” гэх үгийг авсан. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр ямар ч хөрөнгө оруулахгүй хаанахын хэн гэдэг хүнд Хөрөнгө оруулалтын тухай хууль өргөн барьж, хэнд зориулаад байгаа юм гэдэг асуудал урган гарна. Энэ нь Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж нэрлэчихээд газар олгох тухай хууль яриад байгааг юу гэж ойлгох вэ. Энд л асуудал байна. Эсэргүүцээд байгаа зүйл чинь энэ шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр эзэмших ёстой 0.07 га газраа эзэмшиж чадахгүй чирэгдэл болж байхад гадаадын иргэнд шууд ашиглуулахаар 100 жилээр өгч байгааг ямар ч иргэн эсэргүүцнэ. Уг хуулийг өргөн барьсан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд бол “Монголын эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их байж Монгол Улс хөгжинө. Монгол Улс хөгжиж байж иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаадад мянга мянгаараа ажиллаж байгаа Монгол Улсын иргэд эх орондоо ирж ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ. Тийм учраас Хөрөнгө оруулалтын хуулийг өргөн мэдүүлсэн” гэх байр суурийг илэрхийлж байгаа. Дэлхийн ямар ч улс хөрөнгө оруулалтаар хөгждөг нь үнэн. Гэхдээ хөрөнгө оруулах нэрээр газар нутгаа ашиглуулах, улмаар үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх эрсдэл байгааг нуух аргагүй.

Харин Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан хуулийг илтэд эсэргүүцэж байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьсан 100 мянган ам.долларын босгыг байхгүй болгож болохгүй. Энэ нь хөрөнгө оруулагч нэртэй ямар ч хүн Монголд орж ирээд манай газар нутаг дээр газар эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгоно. Энэ хуулийг 2024  оны УИХ-ын сонгуулийн дараа олон талаас нь хэлэлцээд батлах нь зүйтэй гэдгийг  Ерөнхийлөгч байсан хүний хувьд УИХ-ын даргад хэллээ” гэх байр суурийг илэрхийлээд буй.

Мөн нэг анзаарахгүй өнгөрч болохгүй зүйл бий. Тэр нь юу вэ гэхээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ашигт малтмалын болон Банкны тухай, ААН-ийн тухай болон Дампуурлын болон Орон нутгийн засаг захиргааны нэгжийн тухай зэрэг 23 хуульд дагаж өөрчлөлт орж шинэчлэл хийнэ, процессийн зохицуулалтууд орно гэдгийг Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд тодотгож байсан. Зөвхөн хөрөнгө оруулалтын тухай хууль хэмээн тодотгож байгаад маш олон хуульд өөрчлөлт оруулах гэж байгаад ч хүмүүс шүүмжлэлтэй байгаа. Үүний цаана гадна дотны ямар нэг бүлэглэлийн ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч Хөрөнгө оруулалтын тухай хууль нэгэн цагт “нуувч”-наасаа гарч таарна.

С.Баяр

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Сурталчилгаа