Н.Номтойбаярын стратегийг хэн зурж байна вэ?

Н.Номтойбаярын стратегийг хэн зурж байна вэ?

2024 оны сонгуулийн хамгийн тод өнгө Н.Номтойбаяр байх нь нэгэнт тодорхой болов. Магад тэрбээр хамгийн хүчирхэг цорын ганц сөрөг хүчний дарга болон босч ирж байна. Манай улсын парламент өнөөдөр эрх баригч МАН, АН, ХҮН гэсэн хоёр сөрөг хүчинтэй. Гэвч ачир дээрээ энэ хоёр сөрөг хүчин МАН-ын дохио зангаа, бодлого чиглэлээр хөдөлдөг  утсан хүүхэлдэй болчихсон. Шулуухан хэлэхэд бясаа жоомны холбоо байсан ч худалдаж, богтолж авдаг болсон МАН АН, ХҮН хоёрыг үрчлээд авчихсан гэсэн үг. Яг ийм “дүрээ хувиргасан коммунист” цаг үед ах намын өөдөөс айж, эмээхгүй дуугарч, сөрж чадах улс төрийн нам мэндлэх нь бараг цаг үеийн дуудлага, ард түмний чин хүсэл гэчихэд дэгсдүүлсэн болохгүй. Энэ орон зайд Н.Номтойбаяр гарч ирэв. Эргэж ирэв.   

Мөнгө хөрөнгө бий учир Монголын Ногоон Намыг худалдаж авав. Аман цуугаар бол 10 тэрбумаар худалдаж авсан гэдэг “шуум” бий ч энэ нь баталгаа нотолгоотой биш. Батлаж, нотлох ч боломжгүй юм.

Яагаад МНН гэж? Яагаад гэвэл УДШ-д бүртгэгдсэн он цагийн дарааллаар МАН, АН-ын дараа МНН бичигддэг. Энэ бол бас давуу тал, үнэ цэнэ мөн. Нөгөө талаар МАНАН-тай би үзнэ гэсэн далд “мэссэж” гэж ч уншиж болохоор.

Саяхан л юун улс төр, юун Ногоон нам, би Оксфордод сурч байна гэсэн МАК-ийн хунтайжийг эргэж ирэлт ганц мэдэгдэл хийхэд л Монгол даяараа шуугиж, медиа тэр чигээрээ мань эрийн тухай бичив. МҮАН-тай эвсэж Үндэсний Их Эвсэл байгуулсанаа зарлаж Цагаан сараар сошиал болон телевизүүдийн дэлгэцийг дүүргэв. Хүрэн улаан дээлтэй, хачин өөртөө итгэлтэй Н.Номтойбаяр хамгийн сүүлд 2020 оны сонгуулийн халуун өдрүүдэд сонгуульд өрсөлдөж байхдаа баривчилагдаж “аавын”-д морилсон түүхтэй. Үүнээс 4 сарын өмнө УИХ-ын гишүүн Г.Батхүү агсаны хүн амины хэрэгт холбогдуулж улмаар МАН-ын “ёс зүйн шүүлтүүрээр” орж буланд шахагдсаны эцэст тэрээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж байв. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр тухайн үеийн намын дарга У.Хүрэлсүхийн хорхойтой араанд зуугдаж, улс төрөөс, МАН-аас шахагдаж буйгаа ойлгож “зодог тайлах”-аар шийдсэн дүр зураг харагддаг. Чухам энэ үед өнөөгийн Н.Номтойбаяр мэндэлсэн биз ээ.

Н.Номтойбаяр хэлмэгдсэн нь үнэн. Тэгэх тусмаа улс төрийн хэлмэгдэгч болсон нь үнэн юм. Эцэг Б.Нямтайширынх нь хэлсэнчлэн тэд үе удмаараа Монголын төрд зүтгэж басхүү хэлмэгддэг аж. Тийм ч учраас Н.Номтойбаяр шударга бусын эсрэг эргэлт бцалтгүйгээр тэмцэх замыг сонгосон нь бараг хувь тавилан юм бус уу, Б.Нямтайшир ноёнтны хэлсэнээр шүү дээ. Түүний “Баяртай үдэш”-т өгсөн ярилцлагыг үзвэл энэ өнцөг мэдрэгдэнэ.     

Н.Номтойбаярт мөнгө байна. Улс төрчийн харизм байна. Эр хүний эр зориг, шийдэмгий байдал, шулуухан зан бий. Буриад цус бий. Бүхэлдээ өнөөгийн улс төрд үгүйлэгдээд байгаа сөрөг хүчний имиж, дуу хоолой болох бүхэн түүнд байна. Орон зай байна. Гэхдээ энэ орон зайд чанга хатуу тоглохгүй бол өнөө бясаа жоомны холбоо байсан ч “залгихад” бэлэн МАНгас нөгөө талд бийг өглөө бүр санах нь зүй биз ээ. 

Гэхдээ Үндэсний Эвсэл үнэхээр хүчтэй байна. Бодлого, стратегитэй үзэж байна. Номтод эр зориг, хөрөнгө мөнгө, хэлмэгдсэн хүний шазуур бүгд байж болох ч холын зайны улс төр хийхэд амин чухал улс төрийн стратеги хийх, зурах чадвар бий юу гэдэг нэг асуулт.

МҮАН-тай нэгдсэнээс нь үзвэл М.Энхсайхан бий. Гэвч М.Энхсайхан яг ч улс төрийн стратегич биш. Ер нь Монголд улс төрийн стратеги зурдаг, хийдэг гарын таван хуруунд багтах хэдэн хүн байдаг. Намбарын Энхбаяр, Санжийн Баяр, Цахиагийн Элбэгдорж. Залуу үеийнхнээс Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нарыг нэрлэж болно.

Магад С.Баяр Н.Номтойбаярын ард байгаа юм биш биз гэсэн нэг өнцөг. Учир нь С.Баяр нэгт хувь хүнийх нь нэг чанар өсөрхүү хүн. Б.Нямтайширын унаган багын найз, дөч, тавин мянгатынхан. Нэмээд Н.Номтойбаярыг хэлмэгдэж хоригдож байх үед хамт аавынд сууж байсан. Албан ёсоор МНН, Үндэсний Эвсэлийн улс төрийн стратегийг зурахгүй юм гэхэд хэдэн үг хэльж өгье гэсэн ч байж болох. Ямартай ч МНН, Үндэсний Эсвэл, МАК-ийн хунтайж Н.Номтойбаярын улс төр, улс төрийн стратеги хүчирхэг, бодлоготой, өнгөлөг байна. МАН-ын өөдөөс эрслэн босох сөрөг хүчин мэндэлжээ. Угтан авна уу.

С.БАЯР

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Сурталчилгаа