Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 66 хүнд хорих болон торгох ял оноожээ

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 66 хүнд хорих болон торгох ял оноожээ

Прокурорын байгууллагаас нүүрсний хулгайн хэргийн шийдвэрлэлт, явцын талаар мэдээллээ.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 13 улс төрд нөлөө бүхий этгээд, 90 нийтийн албан тушаалтан, 53 иргэн, нийт 156 хүн, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.

Үүнээс 96 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал

  1. “Автотээврийн үндэсний төв”/АТҮТ/ ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын 5 хүн,
  2. ОБЕГ-ын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын 8 хүн,
  3. АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын 5 хүн,
  4. Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын 8 хүн,
  5. Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Т нарын 22 хүн,
  6. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн маркетинг борлуулалтын ахлах мэргэжилтэн З.Б нарын 2 хүн,
  7. “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.М нарын 6 хүн,
  8. УИХ-ын гишүүн Т.А, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нарын 11 хүнд холбогдох хэрэгт нийт 66 хүнийг гэм буруутайд тооцож, хорих болон торгох ял оногдуулжээ.
  9. Шүүгдэгч нарын нийтийн албан томилогдох эрхийг 2-7 жилийн хугацаагаар хасаж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох автомашин, усан онгоц, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг хураахаар шийдвэрлэсэн байна.

Тухайлбал "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9.9 тэрбум төгрөгийг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.8 тэрбум төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгохоор болжээ.

Одоо УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Ц нарт холбогдох хоёр эрүүгийн хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа бол 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээлэв.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа