Хаадын хаан

Хаадын хаан

Хэнтий аймгийн Бэрх тосгонд бага насаа өнгөрүүлж, нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг онц дүнтэй төгсөж, хувийн хэвшлийн “Орхон” их сургуулийг хуульч, эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн, өдгөө 46 настай Хотын дарга, Хууль зүй, дотоод хэргийн экс сайд Хишгээгийн Нямбаатар. Бие жижиг ч бэлчээр томтой энэ эрийг ордныхон өөр хоорондоо хаадын хаан хэмээн өргөмжилдөг болсоор удаж буй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үеэл, Хууль зүй дотоод хэргийн сайд, хэнтэй ч хэл амаа төвөггүй олчихдог хувь хүний зан чанар нь түүнийг хаадын хаан гэгдэхэд хүргэжээ.

Тэгээд ч үе үеийн Хууль зүйн сайд нар хаан болдог жамтай. Өнөөдрийн Б.Энхбаяр, өнгөрсөн үеийн Ц.Нямдорж нараар жишээлж бодоход л энэ нь ямар хүчирхэг суудал болохыг харж болно. Үүн дээр нэмээд Х.Нямбаатарт нэг давуу тал байсан нь Засгийн газрын тэргүүний үеэл. Хамгийн итгэлт, ойрын хүн нь. Өнөөх нь их улс төрд насны хувьд ч, намбаны тухайд ч жулхан байсан учраас бүхий харилцаа холбоо, хэлэлцээр тохироог мань үеэл ах хийдэг байсан. Хийдэг. Тэгэхдээ ихэд уран нарийн, ямагт өөрт ашигтайгаар хийдэг байсан учраас хаадын хаан гэгдэх болсон юмдаг уу даа. Ер нь ч тэгээд метр тавийн “рамтай” намхан эрчүүд их улс төрд гялалзсан их амжилт үзүүлдэг дэлхий нийтийн тогтсон жишиг бий. Мань хүн шаргуу зүтгэлтэй гэж ч ярих юм биш. Нэг барьж авсан ажлаа ард нь гарч байж санаа амардаг. Дээр нь хэрүүлч заргач. Өөрийнхөө үзэл бодол, байр суурийг эцсээ хүртэл хамгаалж чаддаг шазууртай. Тэнэг зоригтой. 

Улс төрчийн замналын тухайд жижиг улс төрөөс том улс төрд хөл тавьсан. Тэгэх тусмаа улс төрийн бохир технологи бүрэн утгаараа хэрэгждэг Сонгинохайрхан дүүрэгт Хуулийн зөвлөхөөс ажлын гараагаа эхлүүлж ИТХ-ын дарга хүртлээ 7 жил карьер хийсэн гэхээр овоо чанагдсан байж таарна.

Хотын тухайд дүүргийн улс төр гэдэг их улс төр буюу УИХ-ын сонгуулиас ч том, амбицтай байдаг нь манай хотын дарга гарааныхаа эхлэлд улс төрчийнхөө хувьд Харвардаас ч том “боловсрол” олж авсан гэсэн үг. Хэнтэй ч эв зүйгээ олчихдог эвлэгхэн зан чанарыг чухам эндээс сурсан болов уу.

Нөгөө талаараа тэр бол Л.Оюун-Эрдэнийн “нохойд барьдаг мод” юм. Хэнбугайг ч хаан болгочихдог Хууль зүй, дотоод хэргийн яамаа Л.Оюун-Эрдэнэ үеэлдээ “бэлэглэсэн”. Дараа нь цаг нь болоход гуд татаж авчраад Хотын дарга болгосон. Үнэндээ Х.Нямбаатар хотын дарга болох туйлын дургүй байсан гэнэ лээ. Ер нь хэн л тэр том “хааны сэнтийнээс” бууж хэл ам нь тасардаггүй хотын дарга болохыг хүсэх билээ дээ. Ц.Нямдорж гэхэд л Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноосоо хойш буухгүй явсаар л зодог тайлсан. Бас л эрхэмсэг оршихуй юу.  

Гэвч Х.Нямбаатар үеэл /эзэн/ нь дуудахад буруу харж уйлаад, зөв харж инээгээд ажлаа авсан. Үгүй бол Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн намын хороогоо алдчих гээд байсан учраас хамгийн итгэлт үеэлдээ хандахаас өөр арга байгаагүй гэх. Нийслэлийн МАН-ын хороо гэдэг ерөөс МАН-ын тал нь юм. Нэгэнт цагт Ц.Сандуй ямар хаан байлаа даа.

Дуртай, дургүй Хотын дарга болсон Х.Нямбаатар харин одоо хаадын хаан титмээ хамгаалж чадах уу гэдэг асуулт.

Үзэж л байна. Бядгүй масс гэж зад загнаж байгаад дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг ч туршчихлаа. Нийтийн тээвэрт богино рэйс ч туршаад үзчихлээ. Алдаж оноод л явж байна. Хотод төлөвлөлтгүй барилга, орон сууц барьдаг газрын мафи, барилгын эзэдтэй дайтахаа эрс шулуухан мэдэгдээд ч авлаа. Бараг анхны сайшаал хүртсэн ажил нь энэ байх шүү.

Метро барина гэж бас л бужигнуулж байна. Метро барих нь буруу биш ч цаг нь мөн үү. Хэрхэн хэзээ хийх вэ гэдэг тусдаа асуудал. Х.Нямбаатарын муйхар аргаар баригдаад гийгүүлчих нь юу л бол доо, яг энэ цаг үед шүү дээ.

Туршилтуудынх нь тухайд Х.Нямбаатар л туршихгүй бол өөр хэн ч туршихгүй биз. Бүгд олон нийтийн шүүмжлэл, хэл амнаас айдаг улс шүү дээ, манай улс төрчид. Манай Х.Нямбаатарт энэ төрлийн айдас, комплекс байхгүй ээ. Учир нь тэр тэнэг зоригтой. Учир нь тэр Ерөнхий сайдын үеэл. Учир нь тэр хаадын хаан. Учир нь тэр дараагийн сонгуульд нэр дэвшихгүй.

Бас учир нь түүнд улс төрийн болон төрийн бүх талын дэмжлэг байна. Ийм байхад бядгүй масс дуугүй байж бай гэж загначихээд хийгээд, туршаад байхаас яахав. Өөр арга ч алга л даа. Анхнаасаа 500 мянган хүн амд зориулж төлөвлөсөн хот, сүүлд авилгын далбаан дор ямар ч төлөвлөлтгүй олгогдсон газар, барилга байшинд 1,5 сая хүн амьдрах гэж хөгөө чирж байгаа хот шүү дээ. Ямар ч ухаантан гарч ирээд цэгцрэхгүй ээ гээд шулуухан хэлчихэд буруутахгүй.

Нөгөө талд ямар ч дүрэм журам, стандарт гэж мэддэггүй, мэдсэн мөрддөггүй хайнга алмай ард түмэн манай хотод амьдран суудаг. Алдарт “Дашваанжил”-ын дэлбэрэлт чухамдаа стандарт мөрддөггүй комппанийн удирдлагууд, стандарт мөрдүүлдэггүй төрийн албаныхны хүртэх ёстой л зүйл байсан. Дэлбэрэлт, “Дашваанжил” гэснээс энэ өдрүүдэд хотын мээр маань лас холын Америкт 14 хоногийн хугацаатай туршлага судалж явсаан. Эндэх хамаг ажлыг нь орлогч дарга П.Сайнзориг нугалсан. Хормын төдийд орон гэргүй болсон тэр олон айлыг нүүлгэн шилжүүлэх, орон гэрийнх нь асуудлыг шийдэх гээд түмэн ажлыг тун сайн хийснээс нь үзвэл хаа очиж ганц гайгүй орлогчтой юм уу даа.

Нэг ийм дарга манай хотыг энэ цаг үед удирдаж байна. Төр болон улс төрийн бүх талын дэмжлэгтэй, хаадын хаан хэмээх эртний сайхан өргөмжлөл, пайз, цайзтай ёстой юу дуртайгаа туршиж, хийж олон түмний шүүмжийн дундуур туучиж явна.

М.САЯН

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Сурталчилгаа