Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Нүүрсний сонсгол, цахилгаан эрчим хүч, бензин түлш гээд нийгмийн асуудлууд эрх баригчдын санаа зовж байгаа огт биш. Харин сонгуульдаа бэлдээд тун завгүй, зэрэгцэн бүсчилсэн тойргийн асуудлыг эрх баригч намаас гаргаад байна.
Энэ удаагийн сонгуулиар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 126 гишүүнийг сонгоно. 126 гишүүний 78 нь тойргоос, үлдсэн 48 нь намын жагсаалтаар сонгогдоно.
Эрх баригч нам нийслэлийн томоохон дүүргүүдэд хоёр мандатаа хуваарилахаар төлөвлөж байсан ч энэ удаад хөдөө орон нутгийг илүүд үзжээ. Учир нь сүүлийн нэг жилийн дотор нүүрсний хулгай, хөгжлийн банк, ногоон автобус, дээрээс нь түгжрэл, шатахууны хомсдол, үнийн өсөлт гээд ард иргэдийг жинхэнэ туйлдуулж, МАН-ын рейтинг хог дээр үсрэх нь холгүй байна. Энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь мэдээж. Тиймээс л түгжрэлдээ дарлуулж бухимдлаар дүүрсэн нийслэлийнхэн бус хөдөө орон нутагтаа тойргоо томосгож, олон гишүүн оруулахаар ярьж байгаа гэнэ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS