МАН-ын генсек бүсчилсэн тойргийг унагах санаачилга гаргажээ

МАН-ын генсек бүсчилсэн тойргийг унагах санаачилга гаргажээ

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт хийхдээ орон нутгийг долоон бүс, нийслэлийг зургаан бүс болгож хуваасан. Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөхөд УИХ-аар баталсан бүсчилсэн тойрог нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн Хуулийн Цэцэд өгсөн аж. Өөр бусад хүмүүс ч өгсөн гэдгийг эх сурвалж хэллээ. Харин уг гомдлыг Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд бүсчилсэн тойрог нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тэгэхээр Их суудлын хуралдаанаар ч ийм л хариу гарна гэсэн үг. Гагцхүү эрх баригч МАН юу хүсэж байна, түүний талд хариу гарч таарна. Өөрсдийнхөө баталсан хуулийн заалтыг унаж байхад хамгаалж хаацайлахгүй байгаагийн цаана юу байна гэхээр эрх баригч намынхан бүсчилсэн тойргийг унагаах сонирхолтой байна гэсэн үг.

Эх сурвалжийн хэлж байгаагаар эрх баригчид зудны нөхцөл байдалтай танилцаж, тусламжийн өвс тэжээл хүргэх нэрээр орон нутагт ажиллаж, тандалт судалгаа хийсэн аж. Ингэхдээ бүсчилсэн тойрогт сонгууль явуулах нь бидэнд ихээхэн халтай гэх дүгнэлтийг хийсэн учраас ийнхүү бүсчилсэн тойргийг дараад авах нь зөв гэж үзсэн бололтой. Автор нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан гэх “шум” ч нисэж явна.

Нөгөө талаар жижиг намуудаас парламентад олноор алаглаж орж ирэх төдийгүй айсуй байгуулагдах Засгийн Газар ч алаг цоог болно гэж тооцжээ. “Их Эвслийн” гэх Засгийн газар 2004 онд ямархан ажиллаж байсныг санаж байгаа байх. Айсуй цагт ч үүнээс долоон дор дүр зураг харагдсан байж таарна.

Нөгөө талаар эрх баригчдын нэр нүүр тийм ч сайнгүй байгаа бөгөөд сонгогчид ч өөр зүйл хүсэх болсон. МАН-ын “Шинэ сэргэлт” хэмээх бодлого цаасан дээр үлдэж, “Алсын хараа-2050” хөтөлбөр ч бүр алсарсан. Эдийн засаг, амьдрал ахуй сайжирсан гэх захиалгат статистик явуулж байгаа болохоос бус энэхүү өсөлт нь айл гэрийн үүдээр ороод бодит дэмжлэг болчихсон зүйл нэгээхэн ч алга. Тиймээс бүсчилсэн тойрог нь нүсэр учраас ах намын гишүүд иргэд сонгогчдыг “маллаж” базаж чадахгүй. Тиймээс олон суудал алдах магадлал өндөр байгаа учраас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг “ташуурдах” нь ойлгомжтой болжээ.

Уг нь Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор хөндөж болохгүй хуультай. Гэвч ах намынхан юу хүснэ, түүнийгээ хийж таарна. Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэх яриа аль эрт ул болсон. Одоо Цэцийн дээр МАН сууж байна.   

С.БАЯР

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа