С.Бямбацогт Ховдчуудын хоолыг булаах гээд байгаагийн учир юу вэ?

С.Бямбацогт Ховдчуудын хоолыг булаах гээд байгаагийн учир юу вэ?

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авч, төсөл хэрэгжүүлж байгаа “МОЭНКО” компанийг шалгана гэж УИХ-ын чуулганы хуралдаанаар нэгэнтээ хэлсэн. Хууль тогтоох дээд байгууллагын танхимд хууль баталдаг төрийн түшээ нь өөрөө байр суурь илэрхийлнэ гэдэг зүгээр нэг жирийн иргэний үг биш учраас цаанаа учир углуургатай байж таарна.

Уг нь өөрийг нь сонгосон Ховд аймгийн иргэдийн амьдрал ахуйд томоохон дэмжлэг болж байгаа Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авна гэж байгаа нь ховдчуудын хоолыг булааж байгаатай ялгаагүй зүйл. Жишиг уул уурхай эрхэлж, улсын болон орон нутгийн төсөвт ихээхэн мөнгө төвлөрүүлдэг уурхайг стартегийн ордод авах нэрээр улс төр, бизнес бүлэглэлийн хоол болгох гэж байна хэмээн ховдчууд дургүй байна.

Уг нь тус уурхайд С.Бямбацогтын хамаарал бүхий “Алтайн зам” компани хөрс хуулалт хийдэг юм билээ. Өдгөө “МОЭНКО” компанид Ховд аймгийн 2759 иргэн ажиллаж байна. Үүний цаана гэр бүлийн гишүүд гэхээр дундажаар 10 орчим мянган хүний амьдрал ахуйг тэтгэж байна.

Хөшөөтийг өмгөөлж хамгаалж байгаа зүйл алга. Гагцхүү стратегийн ордод авах нэрээр улс төр, бизнесийн бүлэглэлийн хоол болгочих вий гэсэндээ бичиж буй хэрэг.

Хэрвээ стратегийн ордод авах юм бол Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр шиг л шахааны нэг талбар болно. Эрдэнэс Тавантолгой шиг нүүрсний хулгай л нүүрлэнэ. Одоо тээвэр хийж байгаа орон нутгийн компаниудыг шахаж, улстөрчдийн тээврийн компаниуд ороод ирнэ гэсэн үг. Ингэснээр ховдчуудад ордог хөрөнгө улс төр, бизнес бүлэглэлийн гарт орно гэж уншиж болно.

Төр хэзээ сайн менежер байсан юм.

Тус компанийн талаар цухасхан дурдахад 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш татвараа төлж, сүүлийн жилүүдэд “Шилдэг татвар төлөгч”-дийн тоонд зүй ёсоор бүртгэгдээд байгаа. Зөвхөн 2022 онд 113.7 тэрбум төгрөг, 2023 онд 122.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Жилээс жилд татварын тоо хэмжээ өсөж байгаагаас харахад үйл ажиллагаа нь жигдэрч ашиг орлого нь чамгүй байгааг харуулна. Тэгвэл зөвхөн Ховд аймгийн төсөвт 2007-2023 онд нийт 41.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үүнээс 2022 онд 14.4 тэрбум төгрөг, 2023 онд 12.8 тэрбум төгрөгийн татвар тус тус төвлөрүүлжээ. Тус төсөл нь зөвхөн ажилтан алба хаагчид түүний ар гэрийг ч тэжээдэг юм биш. Орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийдэг. Ажлын хувцасны үйлдвэр, талх нарийн боовны үйлдвэрээс эхлээд олон үйлдвэр цех тус компанийн худалдан авалтаар амьдарч байна. Мөн аймгийн төвийн худалдааны төвүүдийн гол хөрөнгө оруулагч нь “МОЭНКО” компани гэхээр Ховд аймгийн иргэдийн амьдрал ахуй тэр чигээрээ тус компанитай холбоотой аж. Гэтэл өөрт нь итгэл хүлээлгэж, УИХ-д сонгосон гишүүн нь иргэдийнхээ хоолыг булаах гэж байгааг юу гэж ойлгох вэ. Чухам ямар учир байна вэ.

С.БАЯР

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа