Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Нэгэн цагт МАН-ын хаан шахуу явсан экс скипер М.Энхболдыг журмын дүү нар нь сэнтийнээс нь буулгасанаас хойш хэсэг нам гүмд нэвчин одсон. Тэгвэл өнөөдөр “Хүний амьдралын хамгийн эрхэм нандин бүтээл бол гэр бүл.
Та бүхэндээ Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе! Миний гэр бүл-Миний түшиг тулгуур” гэсэн пост хийжээ. Эгээтэй л нэр дэвшигчийн пиар мэт харагдаж байна уу.
Хүү, охин хоёртой, гэргий нь хэний ч гар харахгүй карьерист, өөрөө даргын гэр бүлд алтан халбага зууж төрсөн түүнд их улс төрөөс ангид анир гүм аж төрөх нь таатай ч байсан байх. Гэвч улс төрд орох хаалга гэж байдгаас гарах хаалга байдаггүй. Тойрон хүрээлэгчид нь, түүнд үнэнч үлдсэн журмын нөхөд нь ятгаж яншсаар улс төрд нь буцаан авчирч байгаа гэх бор шувуу хэдийнэ газар аваад байна.
Тэгэх тусмаа МНН-ыг худалдаж аван Үндэсний Эсвэлийг үүсгэн байгуулаад буй Н.Номтойбаяртай нэгджээ. Чухам өөрөө тайзан дээр гарч ирж нэр дэвших эсэх нь одоогоор нууц ч гэлээ түүний тугийн дор жагсдаг Хотын фракцийнхан, тухайлбал А.Ундраа, П.Баярхүү нарын залуус Үндэсний Эвсэлээс нэр дэвших мандатаа авч, сонгуулийн ажилдаа ханцуй шамлан оржээ.
В.ТУЛГА
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS