“НОЁНЫ БӨХЧҮҮД” БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙДАС

“НОЁНЫ БӨХЧҮҮД” БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙДАС

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэтийн айдас МАН-ын дотоод асуудалд хутгалдаж, томилгоонд оролцохоос өөр аргагүй болгож байна. МАН-ынхан хаан мэт явсан нөхдөө хар гэрт хорьдог, гудамжинд гаргадаг эртний түүхтэй учраас болгоомжлол илүүдэхгүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга асан М.Энхболд гээд дурдаад байвал цөөнгүй нөхдийг гудамжинд гаргаж, хар гэрт хорьсон гэхэд болно. Өнгөрөгч 2016 оны сонгуулиас хойш өөрийн улс төрөө эхлүүлж, асар хурдтай Ерөнхий сайдаар дамжин, Ерөнхийлөгчийн сэнтийд залрахдаа замдаа саад болсон олон ч хүнийг “нугдайлгасан”. Энэ бүхний цаана хонзогнол үлдсэн гэхээр өөрийгөө хамгаалахаас ч аргагүй.

Гэтэл У.Хүрэлсүхийн нөлөө МАН-д өдрөөс өдөрт суларч байгаа гэх чимээг санаатай санаагүй өгч байна. Үнэн хэрэгтээ түүний нөлөө МАН-д хүчтэй хэвээрээ байгааг, хоёр дүүгийнх нь толхилцлоос болж харин ч чангарч буй гэх. Тэгээд ч прокурор болон бусад томилгоонд оролцож байгаа Ерөнхийлөгчийн хүч нөлөөг юутай ч зүйрлэх аргагүй юм.

Айсуй 2026 он хүртэл тэр алзахгүй. Гагцхүү “Эзний алба ээлжтэй” учраас нэг өдөр сэтэр яндраасаа салахад дүрмийн дагуу дүү нар нь зүгээр суулгахгүй нь ойлгомжтой. Цагтаа УИХ-д 65 суудалтай “Бүдүүн бүлэг”-ийг 33:32-оор хуваан үзэж байсан хүнд ялагдал хүлээсэн “32-ын бүлэг” тэр чигээрээ гомдолтой байгаа.

Юу юу ч үгүй гудамжинд хөөгдсөн М.Энхболд, Ерөнхий сайдын суудлаа өгч, аавынд хүртэл морилсон Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа гээд дурдаад байвал цээжнийхээ мухарт өс зангидсан нөхөд цагийн цагт түүний эсрэг босоход бэлэн яваа. Өнөөдөр тэд ямар нэг албан тушаал, эрх мэдэлгүй байж болох ч нөхцөл нь бүрдээд ирэхээр хэрхэн яаж хөдлөхөө хэнээр ч заалгахгүй хүмүүс.

Тиймдээ ч Ерөнхийлөгч маань шинэ тутам нөхдийг Монгол төрийн шат шатны өнцөг булан бүрд суулгахаар санаархаж, Төрийн эрх барих дээд байгууллага бодлого, төлөвлөгөөтэйгээр зүтгүүлээд эхэлжээ. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн зүгээс Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгч Ерөнхийлөгчийн зөвлөх болчихлоо. Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн тойргийг тордоод эхэлчихсэн явна. Түүнээс гадна Тамгын газрын дарга Я.Содбаатар гэж том хөзөр бий.

Цаашилбал  Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Б.Даваадалай, Д.Бум-Очир, Ө.Золбаяр, С.Лүндэг, “Сүү”-гийн М.Болод нар айсуй сонгуульд Ерөнхийлөгчийн нэр дээрээс зодоглохоор одоогоор нэр нь тодроод буй “Ноёны бөхчүүд”.

Ж.Энхбаяр, Я.Содбаатар хоёрын тухайд Ерөнхийлөгчийн үг хүсэл болж, МАН-д томоохон байр суурь эзлэхээр зэхэж буй томоохон дүрүүд, бусад нь шинээр горилогчид. Тэгвэл У.Хүрэлсүхэд шинэ тутам нөхдүүдээс гадна өдгөө алба залгуулж байгаа хүмүүс ч бий. Ерөнхийлөгчийн эрх ашгийг МАН дотор хамгаалж яваа “Бүдүүн бүлэг”-ийн дарга Д.Тогтохсүрэн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гээд дурдаад байвал түүнээс оргож босохгүй нөхдүүд олон бий. Тэдний хувьд Ерөнхийлөгчийн тактик МАН дотор хэр нөлөөтэй байгаагаас шалтгаалан, улс төрийнхөө үйл ажиллагааг өрнүүлнэ. Өөрөөр хэлбэл “Ноёны бөхчүүд” хэрхэн барилдаж, ямар орон зайг эзлэхээс ирээдүйн улс төр нь шалтгаална.

Үе үехэн генсек Д.Амарбаясгаланг буулгаж, Я.Содбаатараар МАН-ын гал тогоог бариулах тухай мэдээлэл цацагдаж, үүний цаана Ерөнхийлөгчийн эрх ашиг байгаа гэх. Тэд өнөөдөртөө ийм улс төр хийхгүй л болов уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол халдашгүй нэгэн байх учиртай. Гэхдээ хэтдээ Л.Оюун-Эрдэнийн нөлөөг МАН-д залгамжлуулах эсэхээс халдах эс халдахын тухай яригдах байх.

Улс төр өөрөө таамаглах аргагүй хувирч байдаг зүйл. Нөгөө талаар эрхэм дээдсүүдийн айдас хүйдэс нь ямар ч орон зайг нурааж бас шинээр үүсгэж байдаг учраас айсуй сонгуулийн дүнгээс ихээхэн зүйл хамаарч таарна. Ямартай ч ноён маань хэтийн айдсаа үргээж, өөрийн “бөхчүүд”-ээ их тулаанд илгээж байна. 

С.УУГАНБАЯР

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Сурталчилгаа