Метро барих боломжгүй, боломжтой

Метро барих боломжгүй, боломжтой

Улаанбаатар хотод метро барих олон улсын тендерийг нээлттэй зарлаад байгаа ч метро барих боломжгүй гэдгийг эрдэмтэн судлаачид хэлсэн. Харин улстөрчид маань “Метро барина. Боломж байгаа” гэж байна. Метро барина гэх сонгууль угтсан боломжгүй амлалтаа хэзээ болих вэ гэдэг асуудал ч ярих болж. Ямар нэг байдлаар харлуулж гоочлох гэсэнгүй. Гагцхүү судлаачид ямар учраас “Метро барих боломжгүй” гээд байгааг сийрүүлье.

МАНАЙД ГУРВАН Ч ТЭЗҮ БАЙНА

Улаанбаатарт метро барих тухай анх удаа ярьж байгаа хэрэг биш. Эртнээс эхтэй бөгөөд 2011, 2013, 2022 онд тус тус ТЭЗҮ хийсэн. Тухайлбал, 2017 онд Хотын дарга асан Г.Мөнхбаяр “Метротой болно”, 2023 онд Д.Сумъяабазар “1.5 тэрбум ам.доллараар метроны шугам тавина”, Хамгийн сүүлд Б.Дэлгэрсайхан сайд 2028 онд метротой болно гэсэн нь бий.

МЕТРО БАРИХАД 8-12 ЖИЛ ШААРДЛАГАТАЙ

Хамгийн наад зах нь улстөрчид маань цаг хугацааны орон зайгаа ч мэдэж байгаа юм алга, “Метрог дөрвөн жилд барина” хэмээн тээврийн зардлаа ч тооцсон байх жишээтэй. Тэгвэл Монгол Улсад метроны шугам барихад 8-12 жил шаардлагатайг мэргэжилтнүүд хэлжээ. Техник хэрэгслийн хувьд ч дарга нарын ярьж байгаагаас тэс өөр зүйл ярьж байна.

ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭР ТОДОРХОЙГҮЙ

Түгжрэлийн сайдын нь танилцуулж байгаа ТЭЗҮ-ээс харахад 22.3 километр зам тавина, 3,5 орчим тэрбум ам.доллар буюу 10 гаруй их наяд төгрөг шаардлагатай гэнэ. Манай нөхцөлд асар их мөнгө л дөө. Харин мэргэжилтнүүд нэг километр метроны шугамд багадаа 150 сая доллар зарцуулна гэж тооцжээ. Харин одоогийн хотын дарга Х.Нямбаатарын өгч байгаа мэдээллээс харахад төсөвт өртөг 181.9 тэрбум төгрөг. Тухайн онд санхүүжих төсөвт өртөг 54.6 төгрөг байна. Амгалангаас-Толгойт өртөө хүртэл 17.6 км, депо доторх зайг оруулбал 18.3 км метроны зам барина. Офицеруудын ордноос 10 дугаар хороолол хүртэлх 6.6 км зам нь газар доогуур явна. 10-р хорооллоос Толгойт руу ил замаар хүрнэ. Газар доорх зам 10 дахин их өртгөөр босдог байна. Эндээс харахад метро барих хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус. Нийслэлийн төсвийн тодотголд Х.Нямбаатар дарга 399 тэрбум төгрөг оруулж, батлуулахаар дайрч, НИТХ-ын төлөөлөгчид нь эсэргүүцэж байгаагаас өөрөөр шийдсэн зүйл алга.

ГАЗАР ДООРХИ ШУГАМ СҮЛЖЭЭГ ЗОХИЦУУЛЖ, ТУНЕЛ БАРИХ БОЛОМЖГҮЙ

Мөн нэг асуудал ярьж байгаа нь метроны тунел, зам тавина гэдэг газар дор сүлжилдсэн инжнерийн шугам сүлжээ, эмх замбараагүй байгууламжаа цэгцлэх боломжгүй аж. Үүнийг цэгцэлж метроны зам тавих, Улаанбаатарыг нүүлгэн шилжүүлэхтэй бараг адил хэмээж байна.

ЦАХИЛГААН, ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦ ХҮРЭХГҮЙ

Одоо Улаанбаатарыг арай гэж хангаж байгаа эрчим хүч дийлэхгүй гэдгийг судлаачид хэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын ихэнх газарт цахилгааны эрчим хүч доголдолтой байгаа. Хэзээ мөдгүй харанхуй болох эрсдэлтэй гэдгийг салбарынх нь сайд ч хэлж байгаа, мэргэжилтнүүд ч хэлж буй.

Тодотговол, "Нийслэлийн дулаан хангамж, эрчим хүчний хэрэглээний асуудал 1970-аад оны Улаанбаатар хотын хэмжээнд очсон. Цахилгааны 300 МВт-ын эх үүсвэрийн дутагдалтай яваа, одоогийн байдлаар. Бид цахилгаан машин, автобусыг дэмжинэ гээд байдаг, 500 цахилгаан автобус орж ирэхэд 180 МВт-ын эх үүсвэр хэрэгтэй болно. Улаанбаатар хотод хөнгөн галт тэрэг 18.2 км явлаа гэхэд 128 МВт эх үүсвэр хэрэгтэй. Гэр хорооллыг эрчим хүчний эх үүсвэрээр зохицуулж хангахад нэмэгдэнэ” хэмээн Засаг дарга асан Д.Сумъяабазар ч хэлж байв. 

С.УУГАНБАЯР

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

Уржигдар 11 цаг 02 мин

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

Уржигдар 10 цаг 36 мин

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

Уржигдар 09 цаг 53 мин

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

2024-11-21

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

2024-11-21

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

2024-11-20

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Ерөнхийлөгчийг " цайз " болгодог Б.Цэнгэл дарга “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох уу?

2024-11-14

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Dior-ын хослол АНУ-ын тэргүүн хатагтайтай ижилсэв

2024-11-14

ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД

2024-11-13

Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

2024-11-12

“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

2024-11-12

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

Уржигдар 11 цаг 02 мин

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

Уржигдар 09 цаг 53 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

2024-11-20

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

2024-11-21

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

2024-11-21

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

Уржигдар 10 цаг 36 мин

Сурталчилгаа