Спикерийн санааг чилээсэн цүнх баригч дүү нар

Спикерийн санааг чилээсэн цүнх баригч дүү нар

УИХ-ын дарга Г.Занданшатар З.Төмөртөмөөг Хотын орлогчоор дэвшүүлэн зайлуулсан ч орлогчийн албан тушаалаасаа буусан цагаас хойш бууриа эргэж, спикерийн санааг чилээх болсон гэдгийг эх сурвалж хэллээ. Тиймээс түүнийг бүр хол дэвшүүлэн зайлуулахаас өөр аргагүй болсон бололтой. Эх сурвалжийн хэлж байгаагаар түүнийг Солонгос улсад суух Монгол Улсын Элчин сайдын яам руу ямар нэгэн албанд цөлж магадгүй гэнэ. Өөр ч арга байхгүй байх. Орлогч асан ч өөрөө хилийн чанад явна хэмээн ярьж явсан гэхээр холдох нь ч холдох л юм байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын рейтинг тийм ч сайнгүй байхад нэр нүүрийг нь барсан залуус энд тэндгүй том том яриад явахаар ямар сайн байхав.

Тэгээд ч З.Төмөртөмөө нь СУИС-д сурсан, энтертаймент талын нөхөр. Төрд ажилласан ямар нэг дадлага туршлага, энэ чиглэлд сурч боловсорсон зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжсан, тус салбарын хар бараан технологи эзэмшсэн төдий л хүн, өөр юу ч байхгүй. Г.Занданшатар УИХ-ын дарга болохдоо Зөвлөх нэрийн дор дэргэдээ татаж, фракцийн философи ойлгохгүй байхаар нь Хотын орлогчоор дэвшүүлэн зайлуулсан гэдэг. Харин өдгөө бууриа байн байн эргэх болсон улс төр дэх цоо шинэ дүр.

Мөн нэг нөхөр байгаа нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл юм. Түүний хувьд аанай л Баянхонгор аймгийн уугуул учраас нутгийн ах нь өргөж тэтгэсэн. Харин З.Төмөртөмөөгөө бодоход сурсан мэдсэн нь хуруу илүү, ажилласан дадлага туршлага нь тохой илүү өндөр.

Ядахад л 2006 он гэхэд нийслэлийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтан, 2007 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт рефрентээр ажиллаж байсан гэхээр харьцуулах аргагүй. Дүүрэг, нийслэл, төв намын хэмжээнд ажилласан улс төрийн албан тушаалтан бол төрд ч шат шатанд ажилласан хүн. Түүнээс бас л ялгаагүй спикерын санааг чилээж байгааг эх сурвалж дуулгасан. Г.Занданшатарын рейтинг улс даяар, тэр тусмаа Баянхонгор болон баруун бүсийн аймгуудад тун тааруу байгаа учраас Чингэлтэйг сонирхож байгаа гэх. Тиймдээ ч өргөж тэтгэсэн нутгийн дүүгээ Чингэлтэй дүүргийн намын дарга болгочихсон. Гэтэл дүү нь ойлголцон ажиллаж чадахгүй байгаа бололтой. Н.Батсүмбэрэл Чингэлтэйд ойлголцон ажиллаж чадахгүй бол Г.Занданшатар унана гэсэн үг. Уг нь тэр залуугаасаа улс төрийн чиглэлд хар бараан зүйлд гаршсан нэгэн байх учиртай. Чингэлтэй дүүргээс Т.Аюурсайханыг аавын хаалга татахад нөлөөлөөгүй ч далдаас дэмжсэн байж таарна. Д.Ганболд, Ж.Сүхбаатар гээд олон ах нарыг зам мөрөөсөө зайлахад гараа хумиад суугаагүй нь лавтай. Энэ утгаараа дүүргийн МАН-ын хороонд байгаа хуучин дарга нарын багийнхан шинэ даргадаа таатай ханддаггүй. Энэ нь цаад утгаараа Г.Занданшатарт ч таатай хандахгүй гэсэн үг. 

С.БАЯР

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа