Алдагдсан найман жил

Алдагдсан найман жил

Алдагдсан найман жил. Энэ нэр Монголын түүхэнд харууслаар дүүрэн бичигдэж үлдэнэ. Хоёр сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН энэ найман жилд юу ч хийж чадсангүй. Ковидын ганц жилийг яая гэхэв. Өмнө нь, хойно нь уулыг нурааж, усыг эргүүлэх боломж байсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч, гадаад дотоод нөхцөл хамгийн таатай үе байв. Эрчим хүчний салбарт ганц Цахилгаан станц босгох нь бүү хэл доголдолд орж, тог цахилгаан тасалддаг болов. Аль эрт шаваа тавьсан Алтан ширээгийн нефть боловсруулах үйлдвэр таг чиг. Урагшаа чиглэсэн төмөр зам тавьсан гэдэг ч мухардаад ашигласан нь үгүй.

Харин ч хулгай худал гаарч, хээл хахууль хэрээс хэтэрч авлигын индексээр олон байр ухрав. Хүний эрх, эрх чөлөө хумигдаж, үг хэлж, хэвлэн нийтлэгсэд торны цааны суух гашуун тавиланд хүрлээ. Эрдэнэтэд онц байдал тогтоох нэрээр чухам юу хийснийг хэн ч үл мэднэ.

Хөгжлийн банк, Капитал банкны санаатай дампуурал, нууцын зэрэглэлд орсон төмөр замын санхүүжилт, нүүрсний хулгай, ковидын үеийн санхүүгийн тайлан гээд Монголоор дүүрэн хулгай худал, авлига хээл хахууль.

Боссон бүтээн байгуулалт гэвэл хээр бариад нураасан хэдэн хөшөө, хавар болгон сольдог замын боржуураас өөр юмгүй. Энэ найман жилд үнэмлэхүй олонхоор төр барьсан МАН эрчим хүчний асуудлаа шийдэж, нефть нэрэх үйлдвэрээ босгож, төмөр замаа тавьж, хулгай худлаа таслан зогсоосон бол улс орноороо ийн гуйланчлал ядууралд автахгүй байв. Өр төлсөн гэдэг ч хоёр дахин өссөн болохыг статистик бэлээхэн харуулна. Мөн инфляци өсч, төгрөг суларснаар үнийн өсөлт орлогоосоо хэд дахин давсан гээд дандаа таагүй үзүүлэлтүүд. Байдал энэ хэвээрээ үргэлжилвэл улсаараа дампуурах эрсдэл хаалга тогшиж байна даа.     

Б.Чингүүн

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа