Сонгууль угтсан эрх баригчдын галзуурал

Сонгууль угтсан эрх баригчдын галзуурал

Сонгууль ч аргагүй ойртож, хөдөө гадаагүй галзуураад эхэлчихэж. Ялангуяа эрх баригчдын рейтинг тун муу, найман жилийн ажилдаа “онцмуу” дүн авахаа мэдэж байгаа болохоор бүр ч галзуурч байна. Аргагүй, тэд “Алсын хараа-2050” гэж мөрөөдлөө сонгогч олонд тулган ярьж өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрч, үүнийхээ араас “Шинэ сэргэлтийн бодлого” гэх үлгэр яриад олон оныг үдсэн ч биеллээ олсон нь үгүй. Сүүлдээ сонгуулийн тойргийг бүсчилж 13 болгосондоо бантаж, “Бүсчилсэн хөгжил” хэмээн тархи угааж эхлэв. Бас л газар авах шинжгүй. Ядахад Хөгжлийн банк, Нүүрсний хэрэг гэх зүйл гаргаж ирээд худлаа баахан шоудсан ч өнөөх нь МАН-ын өндөр эрх мэдэлтэнд тулж очоод гацаж байна. Ганц хоёр хүнийг ял зэмд унагааж өдөр хоног өнгөрөөж байгааг ч анзаарсан биз. Сонгууль хийж болно ийм галзуу солиотой байж болохгүй гэдгийг МАН-д сануулъя.

“ШУВУУ” АЖИЛЛАГАА ГЭР ШАТААСАН СЭЖИГТНЭЭР ӨНДӨРЛӨВ БОЛОЛТОЙ

Засгийн газраас “Таван Ш” ажиллагаа гэж зүйл босгож, үүний хүрээнд Т.Бадамжунай гэх өвгөнийг барьж ирснээс өөр зүйлгүй сураг алдарсан. Тиймээс арга ядсан эрх баригчид "Шувуу" ажиллагааны хүрээнд гэр шатаасан “Б” гэх нөхрийг Туркээс баривчлан авчирсан хэмээн Цагдаагийн газраас мэдээлэл хийлгэв. Цаашид энэ ажиллагаа газар авахгүй өндөрлөнө гэдгээ үүгээр харуулсан явдал болов. Тэдний тайлбарлаж байгаагаар бол сэжигтэн “Б” нь 2019 онд Баянзүрх дүүрэгт оршин суух иргэний монгол гэрийг санаатай галдан шатааж, хүнийг алахаар завдсан гэх үйлдлээр шалгагдаж байхдаа оргон зайлсан гэж тайлбарлав.

Х.ХЭРЛЭН 400 САЯ ТӨГРӨГӨӨР 2160 ШАГНАЛЫН ТЭМДГИЙН ТЕНДЕР ЗАРЛАВ

Улаанбаатар төмөр замын дарга Х.Хэрлэн сонгууль угтсан нэгэн тендер зарлаж, өөрийг нь өргөж тэтгэсэн дарга нарт тал засав бололтой. Тодотговол, тэрбээр 400 сая төгрөгийн тендер зарлаж, үүнд 900 ширхэг Төмөр замчны алдар, 860 ширхэг Тэргүүний төмөр замчин, 500 ширхэг Онц хөдөлгөөнчин тэмдэг хийлгэхээр болжээ. Х.Хэрлэн дарга бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөж дэмждэг нөхөр нь бөгөөд өдгөө МАН-ын дарга нартай ая талаа олчихдог, сонгуульд туслахаар өөр аргагүй хүний нэг. Тийм учраас сонгууль угтан, төмөр замчиддаа тэмдэг тарааж, хэдэн санал нэмэрлэх гэсэн бололтойг энэхүү мэдээлэл харуулж байна.

“Х.НЯМБААТАРЫН ТЕНДЕР”-Т 20 КОМПАНИ САНАЛ ИРҮҮЛСНИЙГ ӨӨРӨӨ ЗАРЛАЛАА

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатарт метро барих ямар ч боломжгүйг мэдсээр байж олон улсын нээлттэй тендер зарлаж, нийслэлийн гудамж талбай бүрд зар сурталчилгаа байрлуулан, эзэддээ тус болсон. Тиймээс метроны бус “Х.Нямбаатарын тендер” гэх нэртэй болоод буй. Гэтэл асар хурдтайгаар “Метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерт 11 улсын 20 компани саналаа ирүүллээ" гэсэн мэдээлэл цацаж, өчигдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэгнэж өнжив. Одоо үнэлгээний хорооноос 20 компанид урилга хүргүүлж, тендер сонгон шалгаруулалтын ажлыг явуулах аж. Шалгарсан баг Улаанбаатар метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийх компанийн тендерийн жишиг баримтыг нийслэлд хүлээлгэн өгөх юм байна. Түүний дараа үндсэн инженеринг болон гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр дахь үе шат эхлэнэ гэжээ. Метро барих тендер ярьж, тууз хайчлаад сонгууль давуулах нэгэн төлөвлөгөөт ажил гэдэг нь эндээс харагдана.

Д.БУМ-ОЧИР ЗӨВЛӨХ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧИНГИС ХААНААР ТОДРУУЛАХДАА ТУЛАВ

Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир: "Хархорум хот байгуулах Чингис хааны зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ цаг үед үргэлжлүүлэн биелүүлж байна" гэж ноёноо Чингис хаанаар бараг л тодруулчихлаа. Ингэхдээ Хархорум хотын зураг төслийн ажлын тендерийг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаж байгааг мэдэгдсэн. Тэгвэл Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “"Шинэ Хархорум" хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх гол хот болно гэж тооцоолж байна. Энэ тохиолдолд багадаа хоёр их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний хүнсний эрэлт хэрэгцээ гарна” хэмээж байна. Үүнийг баруун аймгууд хангана гэж хэнэг ч үгүй тайлбарлаж зогсох юм. Сонгууль хийж болно. Ийм галзуу байж болохгүй.

С.БАЯР

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Сурталчилгаа