Намуудын гал тогоонд байгаа намтар

Намуудын гал тогоонд байгаа намтар

Улс төрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх албан тушаал амаргүй хэрнээ өндөр эрх мэдэлтэй алба. Тиймдээ ч үүний төлөөх өрсөлдөөн байсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар бүхний эзэн болоод байгаа МАН-ын генсек Д.Амарбаясгалангаас бусад намын генсекүүдийг жирийн иргэдийн хувьд төдийлөн мэдэхгүй байх. Улс төрийн хүрээнд эрх биш гадарлахаас доторлох ч үгүй. Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн 37 нам бий. Үүний ихэнх нь Ерөнхий нарийн бичгийн даргатай байж таарна. Намуудын гал тогоонд сүрхий сүрхий намтартай ажил алба залгуулж үзээгүй цагаан гартан ч байна. Би хэмээх хоосон цээж дэлдэгчид ч байна, даруухан ажил алба залгуулаад явж байгаа нь ч бий. Өөрийгөө бүхний эзнээр тодруулчихсан нь ч бий. Өөрөө 40 насласан ч 50 жилийн намтар дэлгэсэн нь ч байна. Тэгэхээр намуудын гал тогоонд байгаа намтрыг өнгийх шаардлагатай.

МАН-ЫГ БҮҮ ХЭЛ МОНГОЛЫГ ӨМЧЛӨХДӨӨ ТУЛСАН ГЕНСЕК

Шуудхан хэлэхэд улс төрийн ууган хүчний Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд сурсан мэдсэн, ажилласан, хөдөлмөрлөсөн намтар маш нимгэн. Бүтээж босгосон зүйл гэвэл ахынх нь эрхэлж буй “Соёмбо принтинг” хэвлэх үйлдвэр байх. Хамгийн урт хугацаанд ажилласан газар нь ч энэ үйлдвэр. Нам, улс төрийн албан тушаал гэвэл насандаа ахадсан зузаан намтар гаргаж ирэх хүн. Хорин зургаахан настай НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2020 он хүртэл Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан. Үүний зэрэгцээ МАН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга гэх албыг намын түвшинд залгуулжээ.

Тэр 2016 оны сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар амжилттай ажилласнаар өдгөө томоохон эрх мэдлийн эзэн болж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажилд дөрөв улиран сонгогдсон түүхэн амжилтын эзэн, өдгөө Засгийн газрын гал тогоог хамт атгаж сууна. Гэхдээ тэр энэ өндөрлөгт гарах гэж зовж зүдрээгүй бас нэгэн түүхэн дүр. МАН ялагдлын дараа 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авчихсан. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг тоохгүй бүгд өндөр дээд эрх мэдлийн төлөө тэмцэж байхад чимээгүйхэн гэтэж, Ж.Мөнхбатаас Генсекийн суудлыг залгамжилсан хүн. Бусад Ерөнхий нарийн бичгийн дарга нар шиг нэр дэвшин өрсөлдөж, зовлон эдлээгүй хүн.  

Д.Амарбаясгалан 2016 оноос намын гал тогоог М.Энхболдын дэргэд барьж, 2017 онд У.Хүрэлсүхийг намын дарга болоход ч суудлаа хадгалж үлдсэн нь түүний эрх мэдлийн хүрээг хязгааргүй тэлэв. Ийнхүү У.Хүрэлсүх 2021 онд өөрийн хүсэлтээр огцорч, намын даргыг Л.Оюун-Эрдэнэ уламжлахад мөн л суудлаа хадгалж үлдсэн нь эрх мэдлийн хүрээ хаяаг туулж харах аргагүй уудам болгосон. Сүүлдээ ч 2020 оны УИХ, Орон нутгийн, 2021 оны Ерөнхийлөгчийн, нөхөн сонгууль гээд МАН байнга ялах хэрээр түүний нэр хүнд өндөр авч, “Ялалтын бурхан” шахам нэрлэгдэх болсон. Өнөөдрийн хувьд түүн шиг эрх мэдэлтэй хүн Монгол Улсад байхгүй гэхэд болно. Өрсөлдөгчдөө тойргоос зайлуулах, ам мурийсан нэгнээ замаасаа зайлуулах гээд олон ажиллагааг тэр далдаас удирдаж суугаа гэх. Унавал маш чанга унана гэж улс төрийн хүрээнд ярьдаг нь ч үнэн байх. МАН өнөөдөр Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрсний гэх мэт хулгай луйврыг илрүүлэн, шалгаж байгаа гэх боловч Генсек нь бүгдэд нь холбогдсон явж байх жишээтэй. Адилхан ЖДҮ-д гар дүрж, нүүрс ачуулчихаад нэгнээ хэрэгт буруутгаж, яллаад байхаар хэтдээ чанга унаж л таарна. Тэр нөхдөө “Өргөн талд түшиж яваад өндөр дээрээс түлхэнэ” гэдгийг харуулсан нөхөр болов уу. Одоогийн байдлаар баруун аймгуудын сумдад туулах чадвар бүхий жип авто машин тарааж байгаагийн цаана сонгууль байгаа байх. Д.Амарбаясгалан МАН-ыг бүү хэл Монгол Улсыг өмчлөх сонирхолтой хүн. Гэхдээ МАН-ын гомдогсод түүний эсрэг томоохон ажиллагаа бэлдсэн байгааг нуух хэрэггүй. Нөгөө талаар Монголын ард түмэн ч арга хэмжээ авчихна.  

МАН-ЫН ТОМИЛГООТОЙ АН-ЫН ГЕНСЕК

АН-ын гишүүд, дэмжигчдэд төдийлөн таалагдахгүй байгаа Л.Гантөмөр дарга өнгөрөгч оны сүүлээр намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Одбаярыг томилсон. АН-ын дарга асан С.Эрдэнийн хүүтэй андуурагдах Э.Одбаярт ажил албаны дадлага туршлага, эзэмшиж мэргэшсэн боловсрол мэдлэгийн намтар цөөн. 

Улс төрийн хүрээнд Э.Одбаярыг С.Эрдэнийн хүү Э.Одбаяр анх улс төрд оруулжээ. Үүний дараа тэрбээр Хүүхдийн төлөө газрын даргаар томилогдож, 2017 онд намын удирдлагын багт орж, Хэрэг эрхлэх газрын дарга болсон. Өдгөө Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй.

Э.Одбаяр урьд өмнө АН-ын дэд даргаар Х.Баттулгын квотоор орж ирсэн хүн. Тэгэхээр УИХ-ын гишүүн болох өндөр магадлалтай. Харин АН-ын кноп нэгээр нэмэгдэх үү, МАН-ын кноп нэгээр нэмэгдэх үү гэдгийг цаг хугацаа л харуулах байх.

ТҮРҮҮЛЖ МАГНАЙЛАХГҮЙ Ч ТҮҮХЭНД ҮЛДЭХ ЭМЭГТЭЙ ГЕНСЕК

Монголын улс төрийн намын түүхэнд эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга үзэгдэл шахуу зүйл юм. Нэгэнтээ Ц.Оюундарь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг санаж байна. Өөрөөр байхгүй л болов уу. Чухам цүнхний намуудад юу байсан юм бол. Тэгэхээр Б.Мөнхсоёл нь түрүүлж магнайлаад байхгүй ч түүхэнд үлдэх эмэгтэй генсекийн нэг.

Б.Мөнхсоёл нь дотооддоо ШУТИС дүүргэж, улмаар АНУ, Тайланд, Франц зэрэг орнуудад бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан төдийгүй Индонез, Болгар, Унгар, Филипин, Швейцарь, ОХУ, Казакстан, Украйн зэрэг улсад мэргэшил дээшлүүлсэн боловсролын намтар зузаан бүсгүй аж. Ажил албаны туршлага гэвэл хожим 2014 оноос Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн захирлаар гараагаа эхэлж, “Монгол HD” телевизийн Эдийн засгийн тоймч, “Алкател” компанид санхүүгийн ажилтан, ШУТИС-ийн КТМС-ийн багш зэрэг алба залгуулж, мөн олон улсын төсөл хөтөлбөрт эксперт, менежерээр ажиллаж байсан туршлага бүхий хүн байна. Харин улс төрийн намтар талаасаа бараг цагаан цаас шахуу бүсгүй юм билээ. ХҮН нь өөрсдийгөө Монголын түүх соёл, Монгол хүн, Монголын орчин нөхцөл, үндэсний зорилго болон дэлхийн хөгжлийн хандлагад нийцсэн гэж үздэг хүмүүнлэг, эрх чөлөөний үзэл, баруун төвийн үзэл баримтлалтай гэж үздэг. Гэвч тэд зүүн төвийн үзэл баримтлалтай, тэс өөр чиг хандлагатай МАН-ыг шууд утгаар нь дэмжлэг улс төрийн хүчин.

Уг нь ХҮН нь 2016 онд эрдэм боловсролтой сэхээтэнлэг залуусыг нэгтгэн, “Зөв хүн электорат” нэгдэл байгууллаа хэмээх дуулиан улс даяар өрнөж байхад тэр давалгаанд түрэгдэж орж ирсэн болов уу. Даанч олны итгэл хүлээлгэсэн ХҮН нь парламентад суудалтай болсон цагаасаа хойш эрх баригчдын шийдвэр тогтоолыг үг дуугүй дагадаг болж, үзэл баримтлалаа гээсэн гэхэд болно. Айсуй сонгуульд МАН-ыг дэмжиж оролцох нь тодорхой. Орон нутагт ХҮН-ын төлөөлөл ч ийм утга бүхий ухуулга хийж явааг дуулгаж байсан. Ингэхээр юуных нь эрдэмтэй залуусын төлөөлөл, оюунлиг ирээдүй байхав дээ. Намынх нь дарга Т.Доржханд бол МАН-ын үг хүсэл мэт ажилладаг гэдгийг надаар хэлүүлэх юун.

ЭХ ОРОНЧДЫН ГАЛ ТОГООГ БАРЬЖ БУЙ ГЕНСЕК

Гуравдагчдын магнайд үндэсний ардчилалд суурилж, эх орончдоор эгнээгээ тэлж буй ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэхээр тэр бүр хүмүүс танихгүй байж мэднэ. Нам нь ч шинэ, Генсек нь ч шинэ гэх байх. ШИНЭ нам бол яах аргагүй Монгол Улсад бүртгэлтэй отгон намуудын нэг учраас ийн нэрлэнэ. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Болдын Гантулга гэх нөхрийг улс төрд цоо шинэ дүр гэж нэрлэх аргагүй намтар цуглуулж, ардчиллыг анхнаас нь дэмжигчдийн нэг юм билээ. Магадгүй, эрдэмтэн багш хүн учраас олны өмнө цээжээ дэлдээд байдаггүй нь ийнхүү анхаарлын гадна үлдээсэн байж болох юм. Улс төрд орсон хүн даруухан байх ямар ч боломжгүй гэдгийг ойлгоогүй юм уу, ойлгосон ч өөрийнхөөрөө тийм нэг бодь хүн юм уу, мэдэх юм алга.

Намтраас нь товчхон дурдвал, Б.Гантулга нийгмийн шилжилтийн тулгын чулууг социалист орнуудад нууцаар тулж байх үед УБИС-ийн Зураг, шугам зургийн багшийн ангид сурч байхдаа цэрэгт татагдан, Хүндэт харуулын ангид хоёр жилийн алба хаасан сүрхий эр. Ийнхүү нэгэнт ардчилсан нийгэмд хөл тавьсан 1991 онд УБИС-ийн Урлал Техникийн факультетийн оюутан байхдаа Бээжин хотын Урлаг Дизайны Академид явж, таван жил суралцсан анхны 15 Монгол оюутны нэг. Анхны оюутнууд дунд УИХ-ын гишүүн асан М.Батчимэг агсан лав байж.

Хожим 2002 онд Бээжин хотын Чинхуа их сургуульд урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан гэхээр хятад судлал, Дорно дахины соёлтой гүнзгий танилцсан нөхөр байх. Ажил албаны туршлага гэхээр 1996 оноос хойш салбартаа өнөө хүртэл ажиллаж байгаа хүн. Эрдмийн ажлын дундуур БШУЯ-нд хэлтсийн даргын алба хашиж байж.

Улс төрийн угшлыг нь сөхвөл, ардчиллын үйл хэргийг анхнаас нь дэмжин оролцож, ерээд оны дунд үеэс “Хариу нэхээгүй тус” аяныг өрнүүлэн, “Хэлгүй дүлий иргэдэд туслах төв”-ийг байгуулах зэргээр иргэний нийгмийн байгууллагын ажилд идэвхтэй оролцож ирсэн тэмцэгч юм. Эндээс харахад тэр нийгмийн сайн сайхны төлөө эртнээсээ дуу хоолой болж ирсэн төдийгүй өдгөө ч намдаа зөв зүг чигтэй иргэний нийгмийн байгууллагаас эх орончдыг нэгтгэсээр байгаа бодлоготон. Ер нь бол ШИНЭ нам дэргэдээ эрдэмтэн судлаачдын баг бүрдүүлэн, олон жил ажиллаж байгаа учраас хий хоосон улстөржсөн нэг нөхөр намын гал тогоог барих нь харшлах нь ойлгомжтой. Эрдэмтэд нь дургүйцнэ биз дээ. Тиймдээ ч Болдын Гантулга гэх эрдэмтэн доктор удирдах зайлшгүй шаардлага байсан биз ээ.

С.ДАНЗАН

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

Уржигдар 11 цаг 02 мин

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

Уржигдар 10 цаг 36 мин

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

Уржигдар 09 цаг 53 мин

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

2024-11-21

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

2024-11-21

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

2024-11-20

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Ерөнхийлөгчийг " цайз " болгодог Б.Цэнгэл дарга “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох уу?

2024-11-14

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Dior-ын хослол АНУ-ын тэргүүн хатагтайтай ижилсэв

2024-11-14

ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД

2024-11-13

Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

2024-11-12

“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

2024-11-12

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

Уржигдар 11 цаг 02 мин

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

Уржигдар 09 цаг 53 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

2024-11-20

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

2024-11-21

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

2024-11-21

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

Уржигдар 10 цаг 36 мин

Сурталчилгаа