Хотын хоёрдугаар орлогч О.Номинчимэгийн гишүүн болсон зүүд

Хотын хоёрдугаар орлогч О.Номинчимэгийн гишүүн болсон зүүд

М.Номинчимэг бол МАН-д хаалгаар биш тооноор орж ирсэн, том артай, хөрөнгө чинээ ихтэй, албан тушаалын лифтээр тасралтгүй өгсөж яваа бүсгүй.

-2019-2021 онд “Номин энд Адвокатс” хуулийн фирмийн захирал,

-2021 онд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга,

-2022 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын Хуулийн бодлогын зөвлөх,

-2023 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга,

-АНУ, Колумбын их сургууль, Япон улс, Токиогийн их сургуульд тус тус боловсрол эзэмшсэн, англи, япон хэлтэй. Яах аргагүй гялгар намтар, гялалзсан карьер.

Харамсалтай нь О.Номинчимэг орлогч энэ их боловсрол, мэдлэгийнхээ ид шидийг албан ажил дээрээ гаргахгүй байна. Нийслэл хотын бонд босгох, энэхүү бондоор хотын дэд бүтэц, орн сууцны асуудал буюу үеийн үед нийслэлийн шүдний өвчин болсоор ирсэн суурь асуудлыг шийдэх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл нийслэлийн бонд гаргах ажил процедурын хувь нэг л алхам урагш ахиагүй байгаа нь О.Номинчимэг орлогч төрийн ажилд ямархан сэтгэлээр хандаж буйн илрэл гэлтэй.

Телевизээр маш гоё ярина. Гэвч ярих нэг асуудал, ажил хэрэг болгох ялангуяа бонд гаргах, мөнгө босгох, түүнийг зөв зүйтэй зарцуулах асуудал бүр өөр гэдгийг орлогч даргад хэлээд, зөвлөөд өгөх хүн үгүй бололтой.

Өнөөдөр хөл гишгэх зайгүй урсаж буй шар усны үер, өвөл хэрүүлийн сэдэв болдог утаа, Таван толгой түлшийн асуудал ямар ч шийдэлгүй, хариуцах эзэнгүй, хариуцах ёстой албан тушаалтан нь өөрийгөө УИХ-ын гишүүн болсон мэт сэвж, дэвж яваа нь манай хотод л байж болох гунигт дүр зураг юм.

"Таван толгой түлш" ХХК-ийн "Хэрэглэгчдэд үйлчлэх төв" гэж 500 гаруй ажилтантай нүсэр бүтэц нийслэлийн дүүрэг бүрт бий. Энэ жилээс нийслэлийн мэдэлд шилжсэн. Үүнийгээ цомхотгох уу, эс цомхотгох уу, цалин цаваг нь буурах уу, өсөх үү бүү мэд. Ямар ч шийдэлгүй. Энэ бүхнийг өнөөдрөөс ярьж, шийдэл гаргаж ажил хэрэг болгохгүй бол ирэх өвөл өнөөх л утааны үлгэр бахь байдгаараа үргэлжилнэ. Уг нь эмэгтэй хүн, боловсролтой хүн энэ бүхнийг хийе, цэгцэлье гэвэл О.Номинчимэг орлогч чадна. Харамсалтай нь ирэх сонгуулиар Чингэлтэй-Сүхбаатараас нэр дэвших мандатаа авчихсан, сэрүүнээрээ гишүүн болчихсон зүүдэлж яваа нь төрийн ажилд тээг, саад болж буй бололтой.

Дээр нь түүнийг хотын бараг анхны чинээлэг орлогч дарга гэдэг. Нөхөр Д.Амарбаясгалан нь Оюутолгойд Хуулийн хэлтсийн дарга, Хотын дарга Х.Нямбаатартай хамтран Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх Ажлын хэсгийг ахалж байсан. Энэ угшлаар нь О.Номинчимэгийг Рио Тинтогийн улс төр дэх нэг гар хөл гэх хардлага ч явдаг. 

Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан орлогч даргын суудал УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн томилогддог квот байж болно. Даргынхаа заасан замаар УИХ-д өрсөлдөж ч болно. Даргынхаа зангарагаар хариуцсан ажлаа хийхгүй байж ч болно. Гэхдээ арай Их хурлын гишүүн болсон мэт аашлах нь арай эрт биш үү орлогч дарга аа. Ядаж байхад дарга Г.Занданшатар нь Баянхонгортоо ч бараагүй, Чингэлтэйд ч чиггүй, нэг ёсондоо улс төрд орших уу, эс орших уу дээрээ тулчихсан явааг хөөрхөн орлогч маань мэдэж буй болов уу. Тэгээд ч хотын орлогчийн суудал УИХ-д орох шат дамжлага биш үүрэгт ажил, төрийн алба гэдгийг танд дайя.  

М.САЯН

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Сурталчилгаа