Д.Амарбаясгалан авлигач, хулгайч нараа дэвшүүлэхээс аргагүй гэдгээ мэдэгдлээ

Д.Амарбаясгалан авлигач, хулгайч нараа дэвшүүлэхээс аргагүй гэдгээ мэдэгдлээ

Том амлах хэцүү. Дараа нь түүнээсээ буцах бүр ч хэцүү. Ялангуяа МАН шиг авлигач, хулгайчид үүрлэсэн намыг удирдан базаж байгаа хүн ам гарах бүр хэцүү.

МАН-ын генсек “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн, түүнд холбогдож байсан хүмүүсийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж удаа дараа мэдэгдэж байсныг уншигч та санаж байгаа байх. Харамсалтай нь ууган намын генсек энэхүү амлалтаасаа нэгэнт буцжээ.

МАН-ын XXX Их хурал гэж сүрхий зүйл 2021 оны арванхоёрдугаар сард болж байв. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Гэмт хэрэгт холбогдоод яллагдагчаар татагдсан тохиолдолд шууд намын гишүүнээс түдгэлзүүлдэг, шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол гишүүнчлэлээс хасах заалтууд оруулна” хэмээн мэдэгдэв.

Үүнээс 2 жилийн дараа буюу 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Шинээр өргөн барьж буй хуулиар бүх шатны сонгуульд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлсэн хүн нэр дэвшихгүй байх бүх нөхцөлийг хангаж өгсөн. Тиймээс гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс шат шатны сонгуульд нэр дэвшихгүй гэдгийг хатуу анхааруулж байна” хэмээн ахин нэг том амлав.

Гэтэл 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдөр буюу нэг жилийн дараа “Эхэлж тойргууд дээр судалгаа зохион байгуулаад, тавдугаар сарын 20-ны дотор багтаан долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа зохион байгуулна. МАН-ын хувьд нэр дэвшигчийг өөрийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй. Олон нийтийн зүгээс тухайн тойргийг хэнээр төлөөлүүлэхийг хүсч байна, тэр нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Тэр зарчмын дагуу явна” гэж байр сууриа илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл “Үзэгчдийн хүсэлтээр” гэдэг шиг “Бид ард түмний нам учраас ард түмнийхээ саналыг хүндэтгэсэн” гээд дайрчих юм байна. Авлигач, албан тушаалын гэмт хэрэгтэн, ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй хүн олоод ир гэвэл МАН-аас лав олдохгүй. Өдгөө УИХ-д сууж байгаа 62 гишүүнээс ч олдохгүй. Д.Амарбаясгалан ч өөрөө нэр дэвших эрхгүй хүн. Асан, агснуудаас нь ч олдохгүй. Тэгэхээр ах намынхан нэр цэвэр хүмүүсээ томсгож, бүсчилсэн тойрогт явуулаад үз л дээ. Одоо байгаа суудлаа 10 дахин багасгах байлгүй. Энэ чинь авлигачин, хулгайч, хүчиндэгч, дээрэмчин, бөхчүүд гээд мөнгөтэй одууд тодордог тойргийн систем. Мянган Харвардын диплом харуулж, онол ном яриад ч босгоо давуулдаггүй онцлог бүхий сонгогчидтой бүрэн улс.

Бас нэг учир бий. Тэр нь өнгөрөгч хугацаанд МАН-аас удаа дараа судалгаа хийлгүүлж, тэр хэрээр өөрсдийнхөө нэр нүүр шалан дээр унасныг мэдэх болсон. Тиймээс МАН-ын генсек авлигач, хулгайч нараа явуулж, хулгайн мөнгөөр нь ч хамаагүй хэдэн суудал авахгүй бол болохгүй хэмээхдээ өмнө амалж байснаа ор тас мартсан хэрэг.

С.ДАНЗАН

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа