Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
ГЕГ–ын дарга Р.Отгонжаргал хууль бус тогтоол гаргасаныг УДШ хүчингүй болгосон ч, шүүхийн шийдвэрийг ГЕГ үл биелүүлж Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй 150 ажилтантай 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн 40 ААН 1 жил 3 сарын хугацаанд ямарч орлогогүй болж бүрэн дампуурч байна.
ГЕГ-ын зорилго, ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих болохоос боомилох л лав биш байх. Хууль бус шийдвэр гарган үхэн хатан УДШ-ийн шийдвэрийг биелүүлэхгүй байх ямар ашиг сонирхол, ямар эрх ашиг байна вэ?
ГЕГ бидэнд Гаалийн нэгдсэн системд бүрэн холбогд, ингэснээр борлуулалт 10 дахин буурна гэсэн. Бид зөвшөөрч бүх ААН-үүд нэгдсэн системд холбогдсон. Сангийн сайд , Боомтын сайд, УИХ-ын гишүүд бидэнтэй уулзаж Монгол улсад мөрдөгдөж буй ямар ч хуулинд байхгүй шүүхээр нэгэнт шийдэгдсэн асуудал болох Зорчигчийн хувийн хэрэглээний 2 шил архи, 1 блок тамхинд Онцгой татвар ногдуулна гэсэн.
ГЕГ хилээр хяналтгүй гаргасан 40 их наядын нүүрсэндээ биш зорчигчийн хувийн хэрэглээг хянахад анхаарах ямар эрх ашиг байна вэ? Чөлөөт бүсдээ Онцгой татвартай, зорчигчийн хувийн хэрэглээнээс Онцгой татвар авдаг орон дэлхий дээр байдаг уу? Монгол улсын эдийн засаг ингэтлээ дампуурчихсан юм уу? Эсвэл зөвхөн онцгой татвартай бараа бүтээгдэхүүнийг хэн нэгэн УИХ-ын гишүүн, сайд нар үйлдвэрлэх, импортлохоос өөрөөр хэн нэгэн ААН импортолж болохгүй юм уу? Энэ улс оронд Коммунизм тогтчихсон юм уу? Монгол төр яагаад УДШ-ийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм бэ? Монгол төр хуулиар зохицуулсан чөлөөт бүс байгуулсан зорилго нь юу юм бэ? Улны гэх тодотголтой ард иргэддээ татваргүй, хямд бараа бүтээгдэхүүнээр хангах зорилготой байгуулж 20 жил боллоо. Энэ зорилго нь зарим нэг олигархиудад таалагдахгүй болохоор хааж боож байна.
УДШ-н шийдвэрээр тогтоогдсон хууль бус шийдвэр гаргасан ГЕГ дарга Р.Отгонжаргалд хариуцлага тооцож, УДШ-ийн шийдвэрийг биелүүлж Чөлөөт бүсүүдийн хэвийн ажиллагааг хангахыг шаардаж, алдах юмгүй, аргаа барсан дампуурч буй 40 ААН нэгжийн өмнөөс танд хандаж байна.
Энэхүү жагсаал цуглаанаас гарах эдийн засгийн болон иргэдийн амь нас эрүүл мэндтэй холбоотой аливаа хохиролыг Монгол төрийг төлөөлж хууль бус шийдвэр гаргасан ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал хариуцах ёстой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчид.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS