АН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг хамгийн эхэнд тавьжээ

АН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг хамгийн эхэнд тавьжээ

УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуулийн зохицуулалтай.

Тэгвэл өчигдөр /2024.03.24/ Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Үндэсний Аудитын газарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Одбаяр: Монгол орныг бүтэн тойрч давхардсан тоогоор 5100 орчим санал авч, мөрийн хөтөлбөртөө тусгасан

-Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш Ардчилсан намаас “Бүтэн Ардчилал” сэдвийн дор эдийн засгийн форумуудыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд техникийн ажлын хэсэг гарч, Монгол орноо бүтэн тойрон нийтдээ 71 мянга орчим намын гишүүд, салбар мэргэжлийн холбоод, байгууллагуудаас давхардсан тоогоор 5100 орчим санал авсан.

Эдгээр саналуудыг хуульд заасан шалгуур шаардлагад нийцүүлж, “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” сэдэвтэй мөрийн хөтөлбөрөө боловсруулан төрийн холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө. Мөрийн хөтөлбөрийн доторх зүйл заалтыг ярих хуулийн хугацаа болоогүй. Гэхдээ товчоор хэлбэл, нийгмийн хөгжлийг гацааж, ухраасан өнгөрсөн найман жилийн хугацааг нөхөхийн тулд эрчимт хөгжлийн бодлого хэрэгтэй. Энэ үүднээс нийгмийн бүхий л салбарыг хамруулсан, мэдлэг шинжлэх ухаанд суурилсан хэрэгжихүйц мөрийн хөтөлбөр гэхээсээ илүүтэй ажлын төлөвлөгөөг боловсруулж хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүд Ж.Батсуурь: Ардчилсан нам 9 бүлэг 90 дэд хэсэг 900 ажлыг багцалж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан

Ардчилсан нам 9 бүлэг 90 дэд хэсэг 900 ажлыг багцалж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Тоогоор нь харвал 999 сорьцтой мөрийн хөтөлбөр байна. 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш ес дэх удаагийн сонгууль болох гэж байна. Өмнөх сонгуулиудад Ардчилсан намын барьж байсан мөрийн хөтөлбөр хүний эрх, хувийн өмч, тэр дундаа хувь хүний хөдөлмөрлөх, бизнес эрхлэх боломжийг өндөр түвшинд авчирч байсан гэдгээрээ түүх болж үлдсэн.

Харамсалтай нь, өнгөрсөн найман жилийн хугацаанд бүх зүйл урвуугаараа эргэж, намын тогтолцоот үйл ажиллагаа явагдаж байгааг улс орон даяар хэлж байна. Хүний эрх, хувийн өмч, бизнесийн эрх чөлөө юу болов. Төрийн өмчийн компаниудыг олон нийтийн харьяатай болгоно гэсэн чинь эсрэгээрээ болсон. Төрийн өмчид бөөгнөрөхөөрөө авлигал бий болдог. Монгол Улс олон улсын судалгаа дүгнэлтээр ардчиллын индексээр маш олон байраар ухарч буйг өдөр тутам сонсож байна. Авлига авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байна. Энэ мэт болохгүй зүйлсийг эхлээд засъя.

Засгийн газар байгуулагдвал эхний 100 хоногт бүх яамдуудад засах шийдвэр гаргана. Засгийн газрыг зохистой төвшинд цомхон байлгана. Одоо хүнийхээ тоогоор бараг яамдтай болох гээд байна. Эдийн засгийг богино хугацаанд сэргээнэ. Ард түмний хүсэн хүлээж буй хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн сэргэлтийг богино хугацаанд хийснээр монгол хүн өргүй, Монгол төрийн дарамт байхгүй болно. Бизнесийн орчин сэргэнэ. Авлигачид 40-н их наядаар нь идэх бус ард түмний төсөв санхүү өсөх ёстой. Зудын хүнд нөхцөлийг даван туулж буй малчдыг урт хугацаанд малжуулах гэх мэт тодорхой зорилтуудыг оруулж өгсөн.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Үе үеийн Монгол оронд хийгдсэн томоохон өөрчлөлтүүдийг Ардчилалынхан манлайлдаг

-Намын ҮБХ-ны хуралдаанд бүх зүйлийг нягталж үзэхэд иргэдийн саналыг маш сайн шигтгэж өгсөн мөрийн хөтөлбөр болж чадсан. Ардчилсан нам бол хүн төвтэй. Тиймээс мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг хамгийн эхэнд тавьсан. Монгол Улсыг бүсчилэн хөгжүүлнэ гэж 20 гаруй жил ярьж байгаа. Ямар ч шийдэл гаргаж чадаагүй. Энэ удаагийн сонгууль УИХ-ын тойргийг бүсчилсэн байдлаар хуваасан нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг урагшлуулах хөшүүрэг болж өгсөн. Бүсчилсэн хөгжлийн бодлогын манлайд Ардчилсан нам явж чаддаг. Үе үеийн Монгол оронд хийгдсэн томоохон өөрчлөлтүүдийг Ардчилалынхан манлайлдаг.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг ч бид манлайлж хийсээр ирсэн. Тухайлбал, 2015 онд Ардчилсан намын үед Монгол Улсыг таван бүс болгож хуваагаад ажлын хэсэг гарч ажиллаж байсан гэдгийг энэ ташрамд дурдах нь зүйтэй байх. Бүсчилсэн хөгжлийн бодлого нь эхлээд бүс, дараа нь бүсчлэл, хөрш орнууд, тив дэлхий гэсэн дарааллаар глобалчлагдаж буй дэлхийд Монгол Улс хэрхэн тоглогч болох юм бэ гэдгийг багтаасан мөрийн хөтөлбөр болсон. 

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Сурталчилгаа