Хөгжлийн банкныхан нүүрсний мафитай наймаалцчихав уу

Хөгжлийн банкныхан нүүрсний мафитай наймаалцчихав уу

Энд цахим дүүрэн давалгаалж байхад олон зүйл нуршаад яахав. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчид нүүрсний мафийн оффтейк буюу нууц гэрээ гэх томоохон баримтыг гартаа хийсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчдын гарт байгаа баримт ил болвол Ерөнхийлөгчөөс эхлээд МАН-ын өндөр дээд албан тушаалтнаас бүрдэх нүүрсний мафийн “нууц” гэх халхавчтай гэрээ ил болж, ирэх сонгуульд ялах нь бүү хэл дүүжлүүлэхдээ тулна.

Нүүрсний хэрэг хэмээн шүгэл үлээж, олон хүнийг зарлан, хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулж явсан эрх баригчдын болон компанийн нэрс, он сартайгаа гараад ирвэл юу болно гэж санаж байна. Тиймээс Хөгжлийн банкны холбогдогчидтой тохиролцож наймаалцахаас өөр арга байгаагүй бололтой. Түүнээс биш МАН сонгууль дөхөж байгаа энэ үед яаран сандран хөзрөө дэлгэх учиргүй.  

Нэг зүйлийг дурдахад Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаж байсан нөхдийг “бүхэлд нь цагаатгасан” гэх мэдээлэл байгаа нь ташаарсан зүйл аж. Тодотговол, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийг нотлох баримт хангалтгүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм билээ.

Ингэхээр энд бас нэг сонин зүйл үүссэн. Тэдний хэргийг нотлох баримтгүй, гэмт хэргийн шинжгүй хэмээн анхан шатны шүүхэд буцаах энэ процесс нь өөрөө тэднийг яллагдагч биш болгож байна. Өөрөөр хэлбэл тэд нэр дэвших эрх нь нээлттэй, шүүхээс тогтоож өгсөн ямар нэгэн хориггүй, дундын бүсэд шилжээд байна гэсэн үг. Үүний цаана ч МАН-ын дотоодын ямар нэг шалтгаан байгаа байх. Саяхан л прокуророос ял нь хөнгөн байна гэх үндэслэлээр буцааж байсан хэрэг гэнэт ийнхүү хэрэгсэхгүй болж байгаа нь л хамгаас илүү сонирхол татаж байгаа юм.

Үйл явдлаас хараад байхад нууц гэрээг аль талаас гартаа оруулж авсан бэ гэдэг асуудал ч аяндаа үүснэ. Энэ нь гэнэт өчигдөр шийдчихсэн зүйл биш. Өнгөрөгч онд 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс эхтэй.

Өөрөөр хэлбэл, МАН-ынхан Хөгжлийн банкинд гол гарын үсэг зурж байсан Г.Амартүвшин, холбогдогч Х.Ганхуяг нарыг хэргээс мулталж аваад бусдыг нь гэмт хэрэг үйлдсэн юм шиг харагдуулсан. Хөгжлийн банкны будилаан үүсэх үндэс суурийг тавьсан гол автор Н.Алтанхуягийг цагаатгаж, “Фортуна” Н.Батбаярыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр суллачихаж байгаа нь цаашид Хөгжлийн банкны гэх хэрэг дурдагдахгүй болж байна.

Эцсийн эцэст энэхүү нууц баримтыг хэн олж өгч, Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчдын амийг аврав гэхээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга байх магадлал өндөр харагдана. Нууц зүйл гэж байхгүй. Үүнийг цаг хугацааны явцад улс төр, бизнесийн үйл явдал өөрөө ил болгож өгнө.

Нэгэнтээ Х.Баттулга Ерөнхийлөгчөөр, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар, дүү Л.Оюун-Эрдэнэ нь Засгийн газрын гал тогоог барьж байх цар тахлын хүнд үед нэг бус удаа оффтейк гэрээ байгуулсан гэдгийг мартаж болохгүй. Үүний мөрөөр л жараахайнууд орж нэр холбогдсон болохоос биш том асуудал толгойдоо л бий. Ямартай ч Хөгжлийн банкныхан хэн нэгэн нууцад нэвтрэх боломжтой, түүнийг сайн мэдэх нөхрийн тусламжтайгаар нүүрсний мафитай наймаа тохиролцоо хийж, энэ хэрэг эзэн холбогдогчгүй түүх болон үлдлээ.

С.Баяр

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Сурталчилгаа