Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Хошин урлагийн "Х-ТҮЦ" продакшны уран бүтээлчдийг оюуны өмчийн хулгайн асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шууд хэрэг бүртгэл нээсэн байна. Тодруулбал, “Х-ТҮЦ” хамтлаг нь нэрт зохиолч Ц.Доржготовын дөрвөн зохиолыг зөвшөөрөлгүй өөрсдийн бүтээл мэтээр тайз болон кино контент хийсэн. Харин “Аглуу энтертаймэнт”-ийн хувьд нэрт зохиолчийн хоёр бүтээлээр хоёр контент хийсэн хэргээр шалгаж байгаа аж.
Учир нь тус хамтлагийн “Базарваань”, “Дэлхий даахгүй баян” нэртэй инээдмийн кино контент нь угтаа Төрийн шагналт, зохиолч Ц.Доржготовын өгүүллэг, тууж гэнэ. Түүний бичсэн өгүүллэг, туужийг хуулбарлаж, контент бүтээн, түмэнд түгээсээр иржээ. Ингэхдээ зохиогчоос нь нэг ч зөвшөөрөл аваагүй гэнэ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS