Х.Нямбаатар: Метрог эсэргүүцэгчид суухгүй гэдгээ илэрхийлмээр байна

Х.Нямбаатар: Метрог эсэргүүцэгчид суухгүй гэдгээ илэрхийлмээр байна

УИХ-ын гишүүн Н.Ганибал “УИХ-ын гишүүд метрог ямар мөнгөөр барихыг мэдэхгүй байна. Улсаараа метроны сайхан зураг хараад л суугаад байх юм. Ямар төсвөөр яаж шийдэхээ танилцуулж, ярилц л даа” гэж ярьсныг нь Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өлгөж аван, хэрүүл өрдөв.

Тэрбээр “Сонгууль дөхөхөөр үлгэрийн баатрууд амилдаг гэж үнэн юмаа. Ажил ажлаа хиймээр байна. Метро эсэргүүцэж байгаа, харлуулж байгаа хүмүүс метро ашиглалтад орохоор суухгүй гэдгээ илэрхийлмээр байна” гэж  нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэв.

УИХ-ын намрын чуулган завсарласан байх үеэр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, 2024 оны төсөвтөө тодотгол хийн, 330 гаруй тэрбум төгрөгийг метро барих төсөлд зориулж, суулгасан.  Түүний дараа олон улсын нээлттэй тендер зарлаж, Улаанбаатар хотын гудамжаар  метроны зурагтай сурталчилгаануудыг байршуулж, нийслэл татвар төлөгчдийнхөө мөнгийг гудамжаар нэг цацсан. Энэ асуудалд олон нийт ч шүүмжлэлтэй хандаж, татвар төлөгчдийн мөнгөнд хямгатай хандахыг сануулсан.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибалын хувьд метроны талаар хууль тогтоогчид тодорхой мэдээлэлтэй болох шаардлага байна гэсэн зүйл ярьсных нь төлөө Нийслэлийн Засаг дарга эмзэглэсэн нь сонгууль дөхөхөд энэ байтугай үгийг сөрөг хүчний гишүүд хэлэхэд хэрүүлээр л хариулаад байх уу гэдэг асуудлыг хөндөхөөс аргагүй болж буй юм.

Нөгөөтэйгүүр, метротой болтол лав л гурван жил шаардахаар байгаа. Тодруулбал, 2027 онд метротой болно гэдэг урьдчилсан төлөв гарсан. Гэхдээ эрх баригчдын хувьд Улаанбаатар-Дархан чиглэлийн 220 км авто замыг барихын тулд долоон жилийг зарцуулсан. Covid-19 цар тахал нөлөөлсөн гэж хэлдэг. Иймээс метро барьж байгуулж байсан туршлагагүй монголчуудын хувьд 2027 онд метротой болж, нийслэлийн авто замын түгжрэл саарна гэдэгт итгэх хүн цөөн байгаа. Гэвч эл төсөл ажил хэрэг болоосой гэдэг нь олон юм.

Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хувьд метрогоо барьж ч эхлээгүй байхад “Метрог шүүмжлэгчид метро ашиглалтад орсны дараа суухгүй байхаа илэрхийлмээр байна” гэж гоншигнох нь алаагүй баавгайн арьсыг хуваахын үлгэр болж хувираад байна.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа