Суудал горьдсон намын

Суудал горьдсон намын "ялаанууд"

Б.Батцэцэг сайд сонгуулийн саналын хуудас хэвлэлтэд дахин гар дүрэх вий

Сонгууль дөхөөд ийм нэг сэдэв гарч ирдэг. Учир нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Мөнхий үсэг” ХХК нь 2016 оны, “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь 2020 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудас хэвлэлтэд оролцож байсан билээ.

Тэрбээр, “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-даа  2008 оноос хойш хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй, 52 хувийн ногдол ашиг хүртдэг гэдгээ ХОМ-тээ одоо ч мэдүүлсэн байдаг. Мөнхий үсэг ХХК-ийнхаа ч 52 хувийн эзэмшигч нь.

Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн тойрогт нэр дэвшиж байсны хувьд энэ нь ашиг сонирхлын, асар том зөрчил гэгдэж байв. Гэвч УИХ-д гарч чадалгүй өвдөг шороодсон. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн тэргүүн байхдаа танхимдаа сайдаар оруулж ирж, албан тушаалтай золгуулж байлаа. Дараагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирсэн ч, “давхар дээлгүй” тул суудалдаа үлдсэн.

Энэ удаагийн 2024 оны УИХ-ын сонгуульд найман мандат бүхий Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд нэгдүгээр тойрогт нэр дэвших сонирхолтой байгаа. Нэр дэвшигчдийн судалгаагаар “сайн” гарсан гэдэг. Энэ нь өнгөрсөн дөрвөн жилийн сайдын суудлын зангарагийнх. Нөгөө талаар тойргоо эртнээс сайн усалсных.

Түүний том асуудал салбартаа монополь эрх ашигтай хэвлэлийн компаниуд нь. Гурван компани нь зөвхөн 2020 оноос хойш 32 тендерт ялж, 2.8 тэрбум төгрөг авсан байдаг. Улстөрд өндөр дээд албан тушаал хашиж байгаа хэрнээ дээрх компаниуддаа хувьцаа эзэмшиж, тендерт шалгарсаар байгаа явдал. Бизнес эсвэл улстөр гэдэг сонголтоо хийдэг баймаар байна.

Д.Оюунхорол сэрж, тойрог горьдож сууна 

Д.Оюунхорол гэхээр л “унтаж буй зураг” нь санаанд ордог хүн цөөнгүй биз. Тэгвэл тэр 2024 оны сонгуулийн сургаар хамгийн эрт сэрсэн хүмүүсийн нэг. Учир нь 2024 оны нэгдүгээр сарын 01-тэй зэрэгцэн Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан даргын суудлаа өгчихсөн. Завхан нутгийн харъяат тэрбээр намаасаа жагсаалт горьдож, бүр болохгүй бол тойрогт нэр дэвшинэ гэсэн бэлтгэлтэй суугаа юм.

Нөгөө талаар Хотын дарга асан М.Энхболдын фракцад харъяалагддаг байсан тулдаа ажилтай байсан ч гэж хэлж болохоор. 2021 оны үес намын даргынх нь болоод Ерөнхий сайдынх нь суудал ганхах эрсдэлтэй цагт Л.Оюун-Эрдэнэ түүнийг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт руу явуулж, нам доторх фракцуудтайгаа тохироо хийж байсан билээ.

Түүний хувьд, 2000-2004, 2008-2012, 2012-2016 оны хооронд УИХ-д сонгогдон ажилласан. 2016 оноос хойш уг нь намдаа тоогдож, Хөшигийн хөндийд өөртөө ахадсан албан тушаалтай суусан ч, УИХ-д орж ирэхийг илүүд үзжээ.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Сурталчилгаа