Ардчилсан намын 34 жилийн ой боллоо

Ардчилсан намын 34 жилийн ой боллоо

Тэртээ 1990 оны 04-р сарын 07-ны өдөр Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан түүхтэй. Энэ өдөр Ардчилсан намын 34 жилийн ой тохиож байна.

Монгол Улсад дангаар захирах дарангуйллыг халж, олон намын тогтолцоо баталгаажсан өдөр бол 1990.04.07-ны өдөр. Монголчууд бид улс төрийн эрх чөлөөгөө дэлхий дахинд тунхаглаж чадсан.

Шинэ цагийг, шинэ нийгмийг, шинэ Монголыг авчирсан Ардчилсан намын үе үеийн, мянга мянган гишүүд, дэмжигчид, ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэд та бүхэнд Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны түүхт 34 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

Өнөөдөр Ардчилсан намын үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчид нэгэн танхим дор цугларч алдаа, оноогоо эргэн дурсах, дүгнэн цэгнэх, бахархах, баярлах өдөр. Өнөөдөр бас эе эв, эрх чөлөөний талаар, тулгарсан сорилтыг туулан давах талаар цугтаа чуулж, хамтдаа хэлэлцэх өдөр түүхэн бөгөөд хариуцлагатай өдөр юм.

Ардчилсан намын 34 жилийн ойн баярын хурлыг нээж Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр үг хэллээ.

Тэрбээр, Ардчилсан намын тамгыг өнгөрсөн онд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдрөөр албан ёсоор гардаж авсан. Яг тэр үед эв эе гэж яг юу вэ гэдгийг бид бодож эхэлсэн. Ардчилсан намынхан бид аялдан дагалддаггүй хүмүүсийг эвийн хүч гэж хардаг.

Ардчилал бол ярилцдаг зүйл. Ярилцана гэдэг бол өөр өөрийнхөө үзэл санааг илэрхийлэх юм. Та бүхэндээ эрх чөлөөний 34 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Энд цугларсан болон улс орныхоо өнцөг булан бүрд амьдран суугаа нийт гишүүддээ, ардчилсан Монгол Улсын иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өнгөрсөн 1 жилийн турш асуудлыг олохыг оролдож, судалж, ярилцсан их ажлын он жил байлаа. Та бүхнээрээ бахархаж байна. Бид ард түмнээ сонсохоор улс орон даяар “Эдийн засгийн форум”, “Хөх туг”, “Өрийн дарамгүй монгол” хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгууллаа.

Алс баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гишүүдийн зүгээс гарч байгаа гол санал бол эрх чөлөө алдарч байгаа, төрд итгэл алдарч байгаа, залуучууд эдийн засгийн дарамтаас болж гадагшаа дүрвэж байгаад эмзэглэж байгаа юм.

Эдийн засгийн форумыг улс орон даяар зохион байгууллаа. Өнөөдөр газар сайгүй өрийн дарамт бий болж, орлого байхгүй, зарлага өсөх боллоо гэдэг зүйлийг ярьж байна.

Монголын Ардчилсан Холбоотой хамтран “Бүтэн монгол” хөдөлгөөнийг зохион байгуулсан. Монголыг хэрхэн хувааж байгаа тухай, хэрхэн дарга анги нар монголыг эзэлж байгаа талаар ярьж байна.

Бид 2 сарын туршид бүтэн Монгол Улсаа тойрлоо. Мөрийн хөтөлбөртөө санал авлаа. Манай намын мөрийн хөтөлбөр бол амлалт биш ажлын төлөвлөгөө гэдгийг онцлон хэлмээр байна.

Энэхүү их ажлаар 34 жилийн ойгоо угтаж байгаа ардчиллынхандаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улс хүн төрөлхтөнд улс төрийн эрх чөлөөгөө харуулж чадсан өдөр бол 1990 оны 04-р сарын 07-ны өдөр юм. Ардчиллаа дэлхийд тунхаглаж чадсан ардчилагчдадаа, алтан хараацайнуудаа дахин баярын мэнд хүргэе.

Алдаагаа ойлгож, алдаагаа мэдэрч чадлаа. Ардчиллаа авч үлдэж чадсан, Ардчилсан нам өнөөдөр бүтэн үлдэж чадсан гэдгийг хэлмээр байна. Ардчилал гэдэг бол ирээдүйгээ сонгох боломж, та нар хүссэн нийгмээ бүрдүүлэх боломжийг ардчилал гэдэг. Залуучууддаа тэр боломжоо битгий алдаарай гэж хэлмээр байна, хүсмээр байна.

Ардчилсан нам агуулга талаасаа нэгдэж чадсан.

Өнгөрсөн 8 жил юу болчхов. Нэг намын тогтолцоо руу, нэг нам Монголыг удирдаад 8 жил боллоо. Хамгийн тодоор илэрхийлэгдэж байгаа тоо авлигын индекс боллоо. Хүн төрөлхтөн авлигагүй нийгмийг бүтээхийг хүсэж байна. Ардчилсан намын 34 жилийн ойгоор МАН-ын бидэнд барьж байгаа бэлэг бол 2016 онд байсан авлигын индексийг 34 байраар ухраасан хэрэг юм. Энэ бол монголд авлига сүүлийн 8 жилийн хугацаанд дахин цэцэглэснийг илтгэж буй тоо.

Авлигын өсөлт ажилгүйдлийг авчирсан, үнийн хөөргөдлийг авчирсан. Коммунист оюун санаа огт засрахгүй байна. Яв гэвэл явдаг, суу гэвэл суудаг. Биднийхээр бол эв нэгдэл гэдэг олон дагагчтайгаар дээшээ нисэж чаддаг ард түмний тухай ойлголт, ойлголцол юм.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол Монголыг гутааж байгаа зүйлсээс гарах эрчимт хөгжлийн төлөвлөгөө юм. Яагаад Ардчилсан нам үзэл санаагаараа онцгой ялгаатай вэ гэхээр тойрч суугаад өөр өөр зүйл хийж, зарчмын зөрүүтэй санал гаргаж чаддаг, ойлголцож чаддаг, түүнийгээ ажил болгодог намынхан.

Коммунистууд 100 жилд 3000 км зам тавьжээ. Ардчилсан намынхан 4 жилд 3000 км тавьжээ. Дарханы зам, Эгийн голын станц, Нефть боловсруулах үйлдвэр, утаа, ядуурал, ажилгүйдэл, түгжрэлийг 8 жил ярилаа нэг нь ч биелсэнгүй. Зүгээр л ард түмний тархийг угааж байна. Бид сая мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа нэг л зүйлийг хэлсэн. Ирэх жилүүдэд монголын эрх чөлөөг, Монголчуудынхаа амьдралыг бүтэн болгохын төлөө бүтэн ардчилал гэж ярьж байна.

Ирэх 4 жил, 8 жил , 12 жил бид эдийн засгаа сэргээх юм. Монгол орныхоо хөгжил, дэвшлийн төлөө бид нэгдсэн. Ирэх он жилүүдэд бид олон зүйлийг амлахгүй шударга ёсыг тогтоох ёстой. Ардчиллыг хамгийн муухай харагдуулж байгаа зүйл бол авлига. Монголоо авлигаас, авлигын өрөгдсөн системээс салгацгаая.

МАН-ын удирдагчид доошоо харахаа байсан, амьдрал олж харахаас байсан, гурилын үнийг мэдэхээ байсан, махны үнийг мэдэхээ байсан. Ерөөсөө л бодлогогүй болчихсон. Илүү бодлогын, илүү үзэл санааны хөтөлбөрийг бид хийнэ, хэрэгжүүлнэ.

Иргэдийнхээ мөрөөдлийг ажил хэргэж болгож ардчиллын түүхийг зузаалах болно. “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал”-ын төлөө тууштай тэмцэцгээе.

Эрүүл энх, саруул сайн бүхнийг хүсэн ерөөж байна. Мөнх тэнгэр монголын ардчиллыг ивээж байх болтугай!

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Сурталчилгаа