309-р цэцэрлэгийн багш нарын хүчирхийлэл гаарч, хэрээс хэтрэв

309-р цэцэрлэгийн багш нарын хүчирхийлэл гаарч, хэрээс хэтрэв

Хүн хүн болж нийгэмших гэж, сурч боловсрол гэж хар багаасаа цэцэрлэг, сургууль, цаашлаад их сургуульд суралцаж ном мөрийн дуу сонсох нь бичигдээгүй хууль. Эцэг эх нь олгож чадаагүй боловсролыг гагцхүү багш л олгодог байлтай. Гэвч юм таниж сурах гэж, үг хэлж сурах гэж цэцэрлэгт яваа хоёрхон настай хүүхдүүдийг үг хэлж чадахгүй, өөдөөс нь хариу үйлдэл үзүүлж чадахгүйгээр далимдуулан дарамтлах нь багш хүний ёс зүй мөн үү.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан Баянгол дүүргийн 309-р цэцэрлэгийн багш нарын үйлдэл дэндүү харгис гэлтэй. 2 настай хүүхдүүдийг 2-3 цаг хүлж, зодож, хажуугаар нь өнгөрөхдөө хүртэл түлхэж, бахаа хангаж байгаа нь эцэг эхчүүдийн бухимдлыг төрүүлсэн. Гэвч тус цэцэрлэгийн багш эл үйлдлээ "Тэр өдөр их бухимдалтай байсан болохоор яаснаа сайн санахгүй байна, уучлаарай л гэж хэлье дээ" гэж мэлзсэн нь олны дургүйг бүр ч хүргэв. 

309-р цэцэрлэгт гардаг хүүхэд хүчирхийллийн асуудал ганц энэ биш. Одоогоос жилийн өмнө тус цэцэрлэгт гэрээтээр соробан сампин зааж байсан багш хүүхдүүдийг яргалан зоддог байсан хэрэг мөн л олны анхаарлыг татав.

Одоогийн цэцэрлэгийн эрхлэгч нь Д.Болортуяа гэх хүн бий. Уг ажилдаа томилогдоод сар гаруй болж байгаа аж. Учир нь өмнөх цэцэрлэгийн эрхлэгч нь мөн л хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдон, ажлаасаа чөлөөлөгджээ. Тус цэцэрлэгийн эл хүчирхийллийн хэргүүд хуулийн байгууллагад бүртгэлтэй байдаг нь бүр эмгэнэлтэй. Хүчирхийлэл гарах бүрт Цагдаагийн байгууллагаас сануулга өгч, холбогдох хүмүүсийг ажлаас чөлөөлж байсан гэв. Хууль хүчний байгууллага нь ингээд арга хэмжээ аваад өнгөрдөг байсан бол удирдах яам нь ийм боловсон хүчнээ ажиллуулсаар байдаг. Хүүхдэд боловсрол, суурь мэдлэг олгох ёстой байтал хүчирхийлж, дарамталж байгаа багш нартаа үнэлгээ өгч, ажиллуулсаар байх нь зөв үү. 

Өнөөдөр олон хүүхдүүдтэй хүнд хэцүү нөхцөл байдалд ажилладаг, хүүхдүүддээ юм зааж сургамаар байна даанч цалин бага байна, ажлын ачаалал их байна гээд цалингаа нэмүүлж, орчин нөхцлөө сайжруулсан багш нар хаачив. Мэдээж хэлд ороогүй, аав, ээжээсээ өөр хүнтэй харьцаж үзээгүй нялх хүүхдүүдтэй ажиллах хэцүү ч тэд эдгээр хүүхдүүдийг нийгэмшүүлэх гэж, хэлд оруулах гэж, төлөвшүүлэх гэж энэ мэргэжлийг сонгон, улсаас цалин авч ажилладаг. 

Олны өмнө ил гарч байгаа нь энэ боловч цааш мэдэгдэхгүй, аймаг сумын цэцэрлэг ямар дүр зурагтай байгаад эцэг эхчүүд эргэлзэж эхэлж байна.

Өмнөд Солонгост шинэ үеийн "шингэн" робот бүтээжээ

4 цаг 39 мин

"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" Уран гулгалтын шоу тоглолт

7 цаг 43 мин

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр

Өчигдөр 15 цаг 42 мин

ХҮН хүч хавсрав

Өчигдөр 15 цаг 42 мин

Хотын даргаа хотын соёлд сургамаар байна

Өчигдөр 15 цаг 20 мин

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Өчигдөр 14 цаг 21 мин

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

Өчигдөр 12 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 26 мин

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

Өчигдөр 08 цаг 00 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

Сурталчилгаа