Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
“Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахын байранд өчигдөр /2024.04.08/ гал гарч, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги болон нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажилласан юм. Харамсалтай нь Аврах 10-р ангийн нэг алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барав.
Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын албаны төлөөллөөс "Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гал түймэр гарсан дуудлагаар онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Гал түймэрт 10х18 харьцаатай гурван давхар барилга өртсөн. Манай алба хаагчид 12.40 цагт галын тархалтыг зогсоож, нийт долоон ангийн 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Бид 15.00 цагт галыг бүрэн зогсоож, хууль хяналтын байгууллагууд үзлэг хийж байна.
Алба хаагчид дуудлагын дагуу газар дээр нь очиж, гал хаанаас тархаж байгааг тогтоож үүргээ гүйцэтгэсэн. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй. Амиа алдсан алба хаагч онцгой байдлын газарт 20 гаруй жил ажилласан, таван хүүхэдтэй байсан. Бид эхний ээлжинд ар гэрийнхэнтэй уулзсан" гэв.
Ар гэрийнхний зүгээс хэвлэлийн хурлын дундуур асуулт асуухдаа "Тэтгэвэрт гарах хугацаа нь болж, өнгөрсөн 2023 оны есдүгээр сараас хойш удаа дараа хүсэлтээ өгсөн боловч тэтгэвэрт нь гаргаагүй. Өмнө нь тэр хүн маань хоёр жил завсарласан. Тэр хүн өмнө нь 30 хувийн түлэгдэлтийн гэмтэл авсан гэсэн боловч үнэндээ 80 хувь түлэгдсэн байсан. Тэгээд эмчлүүлж байгаад ажилдаа орсон. Тэр өвчний шалтгаанаас ажлаа өгөх хүсэлтээ өгөөд байхад хүлээж аваагүй" гэсэн юм.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS