Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Хотын дарга Х.Нямбаатар "Зоригийн хөшөөг заржээ" гэсэн мэдэгдлийг өөрийн твиттер хуудастаа өнөөдөр мэдээлсэн.
Тухайлбал "Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" гэжээ.
Төв шуудангийн урд байх С.Зориг агсны хөшөөний хажуу талын хоёр давхар жижиг байшинг АН-ын эзэмшил гэх боловч тус байр болон газрыг "Голомт банк"-ны эзэн Д.Баясгалан эзэмшдэг байна. Улмаар газар ашиглалтын төрлийг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэж өөрчлүүлжээ.
Хувьдаа өмчилсөн Д.Баясгаланг хотын дарга Х.Нямбаатар буулгаж чадах уу. Нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэгтэн, их мөнгөний уурхай, будлианы эзэн ч гэгддэг Д.Баясгалан өөрийн эзэмшлээ өгөх нь юу бол.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS