Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцлага алдсан алба хаагчдад тооцох асуудлын талаар сэтгүүлчдэд тайлбар өгөв.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагад гарсан асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд өөрөө тайлбар өгнө.
Сүүлийн хагас жилийн хугацаанд байгалийн гамшиг, гэнэтийн осол зэргээс онцгой байдлын алба хаагчдын амь эрстэж байна.
Шинэ дүрэм журмыг бий болгож, дагаж мөрддөг стандартыг сайжруулах, дараа жилийн улсын төсөвт онцгой байдал, батлах хамгаалах, хил хамгаалах салбарын байх ёстой төсвийг төсөвлөдөг зарчим руу шилжих үүрэг даалгавартай ажиллаж байгаа.
Шадар сайд гадаадад томилолтоор ажиллаж байна. Энэ долоо хоногт ирнэ. Онцгой байдлын ерөнхий газар, алба хаагч, хариуцлага алдаж буй цэг бүхнийг тодорхойлж, асуудлыг ярина" гэлээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS