Мөрийн хөтөлбөрийг “Алсын хараа 2050” руу шахаж, МАН даажигналыг гүйцэлдүүлэгч Д.Загджав

Мөрийн хөтөлбөрийг “Алсын хараа 2050” руу шахаж, МАН даажигналыг гүйцэлдүүлэгч Д.Загджав

МАН даажигналаа ҮАГ-ын орлогч Д.Загджаваар гүйцэлдүүлэв. Энэ нь 27 нам, хоёр эвслийн бүгдийнх нь мөрийн хөтөлбөрийг хүлээж авахгүй буцааснаар илэрч байна.

Тэрбээр, төрийн ордонд зогсож байгаад “Эдийн засгийн тооцооллуудыг үзсэн. Зарим нэг засч залруулах ёстой зүйлүүд байгаа юм аа” гэж том дуугарсан. Гэхдээ буцаасан шалтгаан нь өөр гэдгийг Ардчилсан намынхан зарлалаа. Тодорхой хэлбэл, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачилж, Монгол Улсын хөгжлийн баримт бичиг болгосон “Алсын хараа 2050”-д намуудын мөрийн хөтөлбөр нийцээгүй гэж үзжээ. Хэрэв энэ үнэн бол жинхэнэ коммунизм айсуй. Улс төрийн намууд бодлогоо эрх баригч намын баримт бичигт нийцүүлнэ гэдэг яавч эрүүл үзэгдэл биш. Эх орноо өөр өөрсдийн уралдуулсан бодлогоор хөгжүүлэх эрх чөлөө ардчилсан гэх тодотголтой Монгол Улсад байхгүй болно гэдэг ч гутамшиг.

Дээр нь Д.Загджав гэдэг салбар бүрт гар дүрж, албан тушаал дамжиж насаараа эрхэлсэн намын тавиулуудаар бодлогоо шүүлгэнэ гэдэг хэчнээн онигоотой. Ардчилсан намынхаас гэхэд л 900 зүйл заалтаас 60-ыг нь буюу 6,4 хувийг нь буцаажээ.

Уг нь тус нам мөрийн хөтөлбөртөө дэлхийн хөгжлөөс дээгүүр болох 9 зорилт, заавал хийх 90 ажил, 900 гаргалгаатай гэсэн билэгдлийн бүтцийг агуулж. Үүнийгээ “Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөр” гэж тодотгож буй. Нарийвчилбал, татварыг 5 хувь болгох, Эрчим хүчний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болж, хараат байдлаас гаргах, 10 мянган инженер гадаадын топ их дээд сургуулиудад сургах гэхчлэн чухал зүйлс багтаасан нь анхаарал татсан.

Одоогийн 10 хувийн татварууд хоёр дахин буурч, эрчим хүчээ шийдчихвэл иргэдийн нуруун дээрээс ямар их ачаа хөнгөрөх билээ. Мөн өнгөрсөн найман жилийн алдааг нөхөх, төрийн дарамтийг багасгах, Монгол хүн өргүй, хүн төвтэй, хувь хүний хөгжлийг бүхний эхэнд тавьсан зэрэг онцлогууд багтаасан нь дуулдсан. Олон фракцуудынхаа эрх ашиг, шаардлагыг тусгасан сайн мөрийн хөтөлбөр боловсруулагдсан гэгдээд байв.

Харин эрх баригчид “Алсын хараа 2050” тунхаглалаасаа гадна Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” гэсэн сүржин нэр томъёогоо ч багтаажээ. Энэхүү мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилго бүрэн хангагдсанаар 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэж тунхаглаад буй.

Боломжгүй зүйл гэдэг талаасаа ч чамгүй шүүмжлэл дагуулсан. Ямартай ч Сонгуулийн тухай хуулиар нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө засаад энэ сарын 17-нд Д.Загджавт дахин хүргүүлнэ. ҮАГ дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл дахин хянаж, дүгнэлтээ гаргаад Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх билээ. Улс төрийн жижиг намууд мөрийн хөтөлбөрөө “Алсын хараа 2050”-д хэрхэн нийцүүлэх үү, МАН-ын босго давах уу гэдэг нь 27-ныг хүртэл анхаарал татах сэдэв байх нь. Үүнээс, ХҮН, АН-аас эхлээд МАН-ын дагуул, хэлснийг нь хийдэг утсан хүүхэлдэй биш сөрөг хүчин гэдгээ харуулж чадах уу.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа