Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Залуу амрагуудаар өөрийгөө гоёж, $3 саяын нисдэг тэрэг, $400 мянгын “Lamborghini” хөлөглөж, Холливудын жишгээр амьдардаг түүх “баян” Р.Базарынх. “Алтайн хүдэр” компанийн эзэн түүнийг Монгол улсад алдаршуулсан нь тэдний залуу амрагууд.
Алгандаа багтаж ядсан их хөрөнгөний ноён Р.Базар хувийн амьдралдаа анхаардаг хүн биш. Олны танил биш байхдаа Нараа гэх бүсгүйтэй тоонотой гэрт толгой холбосон ч дундаасаа нэг хүүхэдтэй болсноор хамтын амьдралдаа удалгүй цэг тавьж байв. Үүний дараа дуучин Д.Оюунтүлхүүртэй хайр сэтгэлээ холбож байсан ч мөн л удалгүй салж, дуучин Б.Болдын “Захиа” дууны клипэнд тоглодог Б.Оюу гэх бүсгүйг гурав дахь амрагаараа сонгосон.
Үүний дараа түүний хамгийн дуулиантай харилцаа гэж хэлж болохуйц мосс Д.Ариунцэцэгтэй учир ургуулсан явдал байв. Мөн л нэг хүүхэдтэй болсноор тэдний амьдрал дууссан. Гэхдээ бүр Д.Ариунцэцэгтэй харилцаагаа дуусгаж амжаагүй байтал ээлжит амрагаа сонгосон нь олныг гайхшруулсан. Энэ хүртэл царайлаг, залуухан, халуухан бүсгүйчүүдээр өөрийгөө хүрээлүүлж байсан тэрбээр өөрөөсөө үе мултарсан залуу дуучин Б.Аззаяатай амраглаж, үрийн зулай үнэрлэв. Уламжлалын дагуу тэдний харилцаа удтал үргэлжилсэнгүй, land-аар дуусгавар болсон. Үүнээс хойш амраг хосын харилцааны талаар сураг чимээ сонсгоогүй яваа.
Түүний эзэмшлийн “Алтайн хүдэр” компани өдгөө Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт Таяннуурийн уурхайгаас төмрийн хүдэр олборлодог ба жилд 2,4 сая тонн төмрийн хүдэр урд хөрш рүү гаргадаг гэсэн мэдээлэл бий. Уурхайд түшиглэж хөлжсөн тэрбээр Монголд хоёрхон байдаг тансаг зэрэглэлийн 400 гаруй мянган ам.долларын үнэтэй “Lamborghini” автомашиныг 2018 онд оруулж ирж байв. Үүний дараа “Airbus Helicopter H130” гэх хувийн нисдэг тэрэг Монголд оруулж ирсэн байдаг. Тус нисдэг тэрэг нь гэхэд тухайн үедээ 3,3 сая ам.долларын үнэтэй байв.
Ийм нэг Холливуд болон дэлхийн оддын жишгээр амьдарч ирсэн Р.Базар өнөөдөр олны өмнө царайгаа харууллаа. Гүүглэд хоёрхон зурагтай ч, хувийн амьдрал нь түмэнд дэлгээстэй байдаг тэрбээр өнөөдөр ЭЦА-нд баривчлагдсан. Тухайлбал тэрбээр “Нарийнсухайт”-ын уурхайгаас борлуулаад нуусан нүүрсний 20 сая ам.долларын орлогыг Сингапурт бүртгэлтэй компани руу шилжүүлж, ОХУ-аар дамжуулан Монголд оруулж ирсэн байж болзошгүй байгаа аж. Учир нь Р.Базараагийн эзэмшдэг Тээвэр хөгжлийн банкны тодорхой хувийг ОХУ-ын иргэд эзэмшдэг гэх мэдээлэл гарчээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS