Ж.Соронзонд холбогдох Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гомдол гаргажээ

Ж.Соронзонд холбогдох Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гомдол гаргажээ

Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзон нөхөр Н.Лүндэндорж, дүү Ж.Содбилэг нартаа давуу байдал олгож, 3.3 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн. 

Тухайлбал, Захирал Ж.Соронзон нь өөрийн нөхөр болох их дээд сургуульд багшилж байсан ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхгүй Н.Лүндэндоржийг гэрээт багшаар томилон 2020 оны есдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэл ажиллуулж сард 4,160,000 төгрөгийн цалин хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн.

Мөн сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдын өдөр өнжүүлэхийн байрыг нээлттэй сонгон шалгаруулалттай явуулаагүй, өөрийн төрсөн дүүгийн эзэмшлийн "Эрхга" ХХК-д тухайн үеийн зах зээлийн үнээс хямдаар түрээсийн гэрээ байгуулан ашиглуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн байдаг. Гэвч Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эсэргүүцэж, гомдол гаргажээ. 

Тус гомдолд,

"Нэхэмжлэгч Ж.Соронзон "Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгаолын шимтгэлийг нөхөн төлүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийг нотлох баримт хангалттай бүрдүүлээгүй гэж үзэн эрүүгийн болон захиргааны хэргийг хольж анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ач холбогдлыг алдагдуулсан гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч Ж.Соронзон өөрийн нөхөр болох Н.Лүндэндоржийг сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулж ажиллуулсан ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Түүнчлэн Ж.Соронзон нь өөрийн төрсөн дүү болох Ж.Содбилэгийн "Эрх га" ХХК-г мөн сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5 дахь заалтыг зөрчсөн үйлдэл нь Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд ажлын хэсгийн хяналт шинжилгээ хийгдсэн ажлын тайлангаар тогтоогдсоор байхад Давж заалдах шатны шүүхээс түүнийг зөвтгөж шийдвэрлэсэн нь "шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн байх" гэсэн зарчимд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ "Авлигатай тэмцэх газарт Ж.Соронзонд холбогдох хэрэг үүссэн эсэх, үүссэн бол ямар шатандаа явж байгаа талаарх хэрэгт авагдаагүй байна" гэж үзэж эрүүгийн болон захиргааны хэргийг хольж хутгасан нь ойлгомжгүй байна. Маргаж байгаа асуудал нь захиргааны хэрэгт хамаарч байгаа атал эрүүгийн хэрэгт хамааруулж байгаа нь тус хэргийн харьяаллыг үл анзаарч хууль зөрчиж байна. 

Нэхэмжлэгч Ж.Соронзон Монгол Оросын хамтарсан сургуулийг удирдахдаа "Орос Монголын хамтарсан сургуулийн дүрэм" -н /хавтаст хэрэгт авагдсан байгаа/ 1.4, 6.3, 7.1 -г тус тус баримтлан Боловсрол, , шинжлэх ухааны яамны өмнө сургуулийн сургалтын ажлыг хариуцан ажиллах үүрэгтэй байсан юм. Нэхэмжлэгч Ж.Соронзон тус үүргээ хэрэгжүүлэхдээ дээр дурдсан ашиг сонирхлын зөрчил үүсгэж ажил олгогч буюу Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б72 дугаар тушаалаар түүнийг Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд хэрэгт хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийсний дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 221/МА2024/ дугаартай магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү" гэжээ. 

Өмнөд Солонгост шинэ үеийн "шингэн" робот бүтээжээ

1 цаг 12 мин

"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" Уран гулгалтын шоу тоглолт

4 цаг 15 мин

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр

Өчигдөр 15 цаг 42 мин

ХҮН хүч хавсрав

Өчигдөр 15 цаг 42 мин

Хотын даргаа хотын соёлд сургамаар байна

Өчигдөр 15 цаг 20 мин

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Өчигдөр 14 цаг 21 мин

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

Өчигдөр 12 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 26 мин

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

Өчигдөр 08 цаг 00 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

Өчигдөр 12 цаг 21 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

Өчигдөр 08 цаг 00 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

ХҮН хүч хавсрав

Өчигдөр 15 цаг 42 мин

Хотын даргаа хотын соёлд сургамаар байна

Өчигдөр 15 цаг 20 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 26 мин

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Өчигдөр 14 цаг 21 мин

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр

Өчигдөр 15 цаг 42 мин

"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" Уран гулгалтын шоу тоглолт

4 цаг 15 мин

Өмнөд Солонгост шинэ үеийн "шингэн" робот бүтээжээ

1 цаг 12 мин

Сурталчилгаа