Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Одоогоос 26 жилийн өмнө өөрийнхөө гэрт бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан Санжаасүрэнгийн Зориг агсаны гэргий Б.Булган буюу энэ хэргийн цорын ганц амьд гэрч анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь өнгөрсөн өдрүүдэд бүх телевизүүдээр цацагдсан. Тэрхүү ярилцлагыг бүрэн эхээр нь буулгаж танд хүргэж байна. Өнөөг хүртэл хэрэгтэн нь илрээгүй, домог болчихсон уг хэргийн цорын ганц гэрч, гэргий нь байсан хүний ярилцлага гэдэг уг нь маш үнэтэй, бодит мэдээлэл бүхий байх учиртай. Гэвч харамсалтай нь ярилцлагаас үзэж дүгнэвэл сэтгэл зүйн хувьд тогтворгүй, чин сэтгэлээсээ ярьж байгаа эсэх нь хэлэхэд бэрх, маш олон өнцөг бүхий дүгнэлт хийж болохоор, угаасаа ч хийгээд эхэлчихсэн, ярилцлага гэж үзнэ. Тийм ч учраас цаасан дээр бичгэн хэлбэрээр буулгачихвал илүү бодитой анализ, дүгнэлт хийхэд дөхөм болж мэдэх юм. Бүрэн эхээр нь буулгалаа.
Л.Оюун-Эрдэнэ тайлангаа тавьж байгаа нь надад таалагдсан учраас би энд сууж байна
-Та 26 жилийн дараа анх удаа ярилцлганд орж байна. Ярилцлага өгөх цаг болсон гэж бодож байна уу? Яагаад?
-Болсон гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлага өгч байна гэж манай найз над руу утасадхгүй юу. Тэгээд би С.Оюун гишүүний ярилцлагаас хойш үзсэн юм. Надад таалагдсан. Монголын өндөрлөгүүд хэзээ ч тайлангаа тавьдаггүй байхгүй юу. Тэр хүн тайлангаа тавьж байсан нь надад таалагдсан. Тэр хүний юманд хандаж байгаа хандлага надад таалагдсан. Урд өмнө байгаагүй юм байсан байхгүй юу. За тэгээд өнгөрөөд би фэйсбүүк рүү нэг орсон чинь Ц.Элбэгдоржийн юм гараад ирэхгүй юу. Нэг бичлэг гараад ирлээ. Оюун-Эрдэнэ ээ чи яасан их сандарч байна аа, чи Зоригийн алуурчдыг сулласан шүү гэсэн юм гарахгүй юу. Энэ чинь юу болоод байгаа юм бэ. Энэ нэгдүгээр шалтгаан. Би хоёр шалтгаантай байгаа шүү. Нэг дэх нь энэ. Би амьд гэрч, биш гэж хэлээд байхад өөр юм болгож байгаа байхгүй юу. Би тэрийг эсэргүүцсэн байхгүй юу.
-Таны нүдэн дээр гуйвуулж тэ?
- Би биш гэж хэлээд байхад Ц.Элбэгдорж юу ч болоогүй юм шиг тийм юм хэлсэн нь надад ёстой таалагдаагүй байхгүй юу. Би тэгээд үгүй ээ энэ чинь одоо худалчийг нь мэднэ. Гэхдээ тэр гүтгэлэг байсан байхгүй юу. Юмыг эргүүлдэг. Ц.Элбэгдорж гэдэг хүн бол Монголын эмгэнэл шүү. Монголын ард түмний шаар байхгүй юу, энэ хүн. Гай боллоо ш дээ энэ хүн. Монгол улсад. Монгол Улсыг 30 жил самарсан шүү, энэ хүн. Энэ эхний шалтгаан. Худлаа ярьсан. Бүр улаан цагаан. Энэ би амьд байна.
-Цорын ганц амьд гэрт тийм ээ?
-Тийм. Хүн биш ээ гээд байхад Зоригийн алуурчид гээд чөтгөрийн тойрог шиг юм руу дахиад оруулах гээд байна ш дээ. Хоёр дахь асуудал С.Зориг гишүүний хөшөөг зайлуулна гэдэг.
-Даваадоржийн Ганболд гэж хүн тийм юм ярьлаа ш дээ..
- Юу яриад байгаа юм бэ. Даваадоржийн Ганболдод ямар хамаа байна аа. Тэр хөшөөг Монголын ядарсан ард түмэн хуруу хумсаа цуглуулж байгаад өгсөн мөнгийг тэр хүн хэзээдээ өөрийн болгож аваад зарчихав аа. Голомтын Баясгалан юун 53 давхар байшин бэ. Хэн ямар дарга тэр гарын үсгийг зурдаг юм бэ. Энэ хоёроос болоод би энэ ярилцлаганд орьё гэж бодсон. Өөрөөр хэлбэл түүхийг өөрчилж байгаа байхгүй юу. Зориг гэдэг хүнтэй (санаа алдана). Зориг гэдэг хүний нэрээр улсуудыг хэлмэгдүүлж, хэргийг хаачихаад тэгээд хөшөөг нь зөөгөөд алга болгож байгаа байхгүй юу.
-Хүмүүсийн ой санамжаас, түүхээс арчиж хаях оролдлого байна ш дээ?
- Тийм. Би үүний эсрэг байна. Би өөрийнхөө төлөө хэзээ ч дуугарч байгаагүй. 26 жил дуугараагүй. Дуугарахгүй. Зориг гишүүний төлөө би арслан бар шиг явна за юу. Тэгж бодоод би энэ ярилцлаганд орж байгаа юм. ДАНХ ШҮГЭЛДЭНЭ. ЗОРИГИЙН ЯРИАНЫ ФОНД.
-Санжаасүрэнгийн Зориг агсаны гэргий Булган эгчтэй ярилцах гэж байна. Ярилцлага өгөхөд бэлэн байна уу?
- Бэлэн.
-26 жилийн турш таны нэрийг сонсоогүй хүн байхгүй. Гэхдээ таныг мэддэг хүн маш ховор. Товчоор Банзрагчийн Булган гэж хэн бэ?
- Байдаг л нэг Монголын гэр бүл. Манай аав эдийн засагч мэргэжилтэй, ээж маань эмч хүн. Аав маань Баянхонгорын Баянбулагийн хүн. Ээж бол хотын хүн. Ээжийн талын эмээ маань Долгорсүрэн гээд насаараа НАХЯ-нд ажилласан, Дорноговийн Алтанширээгийн хүн. Өвөө маань Сэлэнгэ аймгийн Шаамарын хүн, Тамзад гээд, 37 онд хэлмэгдсэн. Би өөрөө ганц охинтой.
-Та арван жилээ аль сургуульд төгссөн бэ?
- 23. Анхны төгсөлт.
-Танай гэр хаана байсан бэ?
- Дөчин мянгатад өсөж бойжсон. Хотын төвөөсөө гардаггүй юм. Энд миний бүх амьдрал өнгөрсөн.
-23 дугаар сургуульд танай ангийнхнаас улс төрийн том зүтгэлтнүүд төрсөн үү?
- Төрсөн ш дээ. Намбарын Энхбаяр.
-Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч?
- Тийм, манай ангийн хүүхэд.
-Арван жилээ төгсөөд та ямар мэргэжлээр суралцсан бэ?
- Аа би өөрийгөө хэлээгүй юу тэ. Би эмч мэргэжилтэй. Хүүхдийн больницод ажиллаж байсан.
-Ээжийнхээ мэргэжлийг залгамжлаад ажилласан юм байна шүү дээ?
- Тийм. Гэхдээ миний хүсээгүй мэргэжил. Ерэн онд ажил хийж болохгүй болонгуут сайхан ажлаасаа гараад л яваад өгсөн (инээв). Нэг ийм л түүхтэй.
-Хэн нэгнийг хайрласан хүн л тэр хүнийг хамгийн сайн мэддэг гэж. Нэг утгаараа Санжаасүрэнгийн Зориг агсаныг хамгийн сайн мэдэх хүн бол та. Та хоёр хэдэн онд яаж танилцаж байсан юм бэ? Та хоёр чинь нэг сургууль юм байна ш дээ, Зориг гишүүн 23 дугаар сургууль төгссөн байдаг?
-Надаас дөрөв дүү. Би ийм сэргэлэн байхгүй юу (инээнэ). Энийг л ярина ш дээ. Миний тэр гоё дурсамжуудыг хүнд амьтанд яриад сонирхолтой гэж бодохгүй байна. Хүн болгонд байдаг л зүйл. Гол нь аягүй “интимный”, миний хувийн юм байхгүй юу. Би ганцхан юм хэлж чадна. Юу вэ гэвэл тэр дурсамж, тэр гоё юм өнөөдрийг хүртэл 26 жил намайг тэтгэж, яг булаг шиг тэжээж ирсэн байхгүй юу. Тийм учраас би ийм чанга байдаг юм аа. Юмыг давна шүү Булгаан, Зориг гишүүний нэрийг бодоод гарна шүү гэдэг нэг тийм юм надад үлдээсэн шүү. Тийм учраас би тэр талаар яримааргүй байна. Нэгэнт хоёулаа ярилцлагаа эхэлж байгаа юм чинь бүх юм аа тодорхой болгочихсон нь дээр тэ. Энэ сонирхолтой биш ч байх. Хоёр дахь юм нь юу гэхээр би чинь 26 жил цагдаа сэргийлэхээр явж байгаа хүн. Байнга нэг нууцын гэрээнд гарын үсэг зурдаг юм. Бараг юу ярьж болох, юу ярьж болохгүйг мэдэхгүй болтлоо нууцын гэрээнд гарын үсэг зурсан. Байсхийгээд сэжигтэн, юу юм нэг юм болдог юм. Одоо ч тийм байгаа. Тийм учраас тэр хэрэг мэрэг янз бүрийн юмны талаар ярьмааргүй байх юм. Тэрийг ингээд тойрчиж болох уу?
-Бололгүй яахав. С.Зориг гишүүн 95 онд нэг ярилцлага өгсөн байна л даа, тэрэн дээрээ сонгодог урлагийн тухай ярилцлага. Хүн төрөлхтний сэтгэмж, үзэл санааны хамгийн дээд нь сонгодог урлагт байдаг учраас тэрүүгээр хүмүүжсэн хүн муу юм хийх, бодох тухай боломжгүй байдаг юм гэж ярилцлага өгсөн байдаг юм билээ.
- Сонгодог урлаг бол сонгодог урлаг. Хаа ч очихгүй.
-Та ямар зохиол унших дуртай вэ?
- Би унших дургүй зохиолоо хэлчихье. Бүгдийг нь уншина. Би Достоевскийг дийлдэггүй юм.
-Хүнд санагддаг уу?
-Аягүй хүнд. Унших яагаад дуртай вэ гэхээр үзүүлж харуулж болохгүй юм бичээстэй байдаг байхгүй юу. Одоо юу гэдэг юм,
Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа өлгий минь гэж санадааг гэж. Энэ шүлгийн үлээж байгаа салхи нь үнсээд ч байгаа юм шиг гэдгийг чи яах уу. Киногоор харуулахад хэцүү байхгүй юу. Балетаар харуулахад хэцүү байхгүй юу. Үг гэдэг ийм гоё зүйл. Театр явна. Хагассайн өдөр балет, бүтэнсайн өдөр дуурь. Эсвэл эсрэгээрээ. Дандаа үздэг. Тэр үед Оюун гуай бүжиглэдэг байлаа. Уртнасан гуай дуулдаг байлаа. Ямар гоё байсан гэж санана аа.
-Урлагийн алтан үе.
Алтан үе. Филатова гуай тэр театрыг босгосон байхгүй юу. Хүснэ үү, эс хүснэ үү, үнэн юмыг үнэнээр нь хэлэх хэрэгтэй.
-Та бас Монголын анхны урлагийн дуудлага худалдааг зохион байгуулж байсан гэдэг?
-Тэр чинь 1998 оны хавар юм. Зориг гишүүн аягүй зальтай байхгүй юу бас (инээгээд), хүнд тааруулдаг байхгүй юу. Булгаан л гэж байна, намайг урлагт дуртайг мэддэг. Монголын урлагийг дэмжих хэрэгтэй тэ л гэж байна. Тийм ээ л гэлээ. Энхжин уулзаад, Урчуудын эвлэлийн хороог дэмжихгүй бол болохгүй нь ээ, чи нэг дуудлага худалдаа зохион байгуулаад өгөөрэй, туслаарай л гэж байна. За л гэлээ. Би одоо дуудлага худалдаа нь ч юу юм мэдэхгүй, яах гэж байгааг нь ч мэдэхгүй. За л гэлээ. За тэгээд утас нь энэ шүү, би явлаа гээд яваад өгсөн. Герман нисэх гэж байсан юм. Аягүй хурдан. Зориг гишүүнийг ирэхэд бид нар дуудлага худалдааг нь хийсэн байхгүй юу. Тэр мөнгөөрөө Урчуудын эвлэлийн хороо энэ Ардчилсан холбооны өөдөөс харсан байрыг барьсан байхгүй юу. Тэгээд намайг зураач нар намайг жаахан таньдаг юм (инээн).
-Ерэн онд ардчилал ялсны дараа та Польш руу эмчилгээний ажлаар явсан уу? Олон эмч нар явлаа ш дээ тэ.
-Тэгэхэд чинь би Зориг гишүүнээс зугтаж явсан байхгүй юу. Сайндаа ч биш за юу (тас тас хөхөрнө). Яасан гэхээр надаас дөрөв дүү, дээрээс нь Монголын ард түмний хайртай хүүгийн толгойг эргүүлсэн энэ балай авгай гэж хэлнэ гэж бодоод, за за больё, энэнээс хол явья гэж бодоод явчихсан байхгүй юу. Бүр инээд хүрээд байдаг юм. Тэгээд яах вэ яахав. Тэгээд ядраад сүүлдээ гэртээ харимаар санагдаад, би чинь тэгж удаан явах дургүй байхгүй юу, Монголоос. Тэгээд нэг муу юм гэртээ ирсэн чинь орой нь тогшоод ороод ирсэн. За одоо хаашаа ч явахгүй шүү гэсэн. Тэгээл болоо.
-Тэгээд л ойлгомжтой?
Тэгээд л ойлгомжтой. За за за. Яршиг. Надаас шалтгаалахгүй байхгүй юу даа. Ер нь миний амьдрал аягүй дардан байсан байхгүй юу. 98 оны 10 сарын 2-ноос хойш ийм болсон (зааж үзүүлэв). Зориг гишүүний нэрийг, Банзрагч гуайн нэрийг унагаахгүй явах ёстой гэж боддог юм. Бусад нь бол хамаагүй ш дээ.
-Таниас хүссэн хүсээгүй улс төр асуухаас өөр боломжгүй. Яагаад гэвэл та Монголын хамгийн том, домог мэт улс төрчийн ар гэрийн хүн. Хорьдугаар зуунд гуравхан болсон хувсгалын сүүлийн хувсгалын том билэгдэл. 1998 онд Монголд засаглалын хямралд орчихсон байсан. Олон хүн мэддэг. Олон засгийн газрууд унаж байсан. Тэр үед Зориг гишүүнийг Ерөнхий сайд болгох асуудал олон удаа яригдаж байсан гэдэг. Зориг гишүүн энэ тухай гэртээ ярьдаг байв уу, тантай ярьж, зөвлөж байв уу?
-Дуулгаж байсан.
-Та яаж хүлээж авч байсан бэ?
-Усанд орж байхдаа Булгаан л гэж байна. Би бүр яг харж байгаа юм шиг хэлж байгаа байхгүй юу. Өөв гэсэн чинь, Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байна гэж байна. Надад тийм “серёзный” юмыг сууж байгаад хэлэхгүй ш дээ. Би цочсон байхгүй юу. Надад таалагдаагүй байхгүй юу. Би оох гээл тэгсэн. Яагаад гэвэл тэр эвгүй байсан байхгүй вюу. Ганболд долоон удаа буцаагдчихсан. Засгийн газар нь солигддог. Нэг тийшээ элчин сайдаар явчихаж болдоггүй юм уу гэсэн. Би эмэгтэй хүн байхгүй юу. Би тайван амьдралыг хүсэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Зориг гишүүн тэгж хэлдэг юм надад, тэр бол цөллөг ш дээ Булгаан. Цөллөг байхгүй юу. Би буцаад улс төрдөө орж чадахгүй. Тэгээд би өөрийнх нь тэр хэлсэн цөөхөн үгнээс эхэлсэн юм чинь хаяж болохгүй. Хариуцлагатай байхгүй юу. Ерэн онд эхэлсэн. Хаяад хувийн жаргал хөөж болохгүй гэсэн утгатай юм хэлсэн. Би тэгээд л. Нэг авгайн үгэнд орох хүн ч биш угаасаа.
-1999 оны 3 дугаар сарын 8-нд таныг нэг цагдан хорьдог шүү дээ, тийм ээ. Өмнө нь цагдаа сэргийлэх, хууль хяналтын байгууллагаар явж байгаагүй хүний хувьд, хувийн том шоктой байсан хүний хувьд тэр үйл явдал танд ямар цохилт, шок өгч байсан бэ?
-Тэр чинь 10 сарын 2-ноос эхлээд л шоктой байгаад байгаа юм. Тэр их удаан үргэлжилсэн. Арван сарын 2-оос л намайг цагдаа сэргийлэх дээр аваачаад эхэлсэн. Тэгэх ёстой байх. Тэрийг би хүлээн зөвшөөрч байсан. Процесс нь тийм. Тэгээд 8-д бариад хийчихнэ лээ. Тэгээд яахав дээ, баригдаад тэр газар нь байж л байсан. Гэхдээ хүн стрессээ гаргадаг юм байна ш дээ. Би их муухай орилсоон за юу (инээнэ).
-Камер дотор?
Яахав нэг мэдүүлэг гээд нэг, хоёр удаа авсан. Тэгээд камерт чинь орж ирээд би оо гээд л муухай орилно. Манай найз нар мэддэг юм, энэ хүн хааяа орилдог гээд. Энэ хүн ходоодныхоо мухарт байгаа юмыг гаргадаг байхгүй юу. Камерт гурвуулаа байсан, нөгөө хоёр чинь бүр айчихсан (инээгээд). Тэгээд би гэнэт зогсчихсон. Нэг хүн боль гэх шиг болсон байхгүй юу. Би тэгээд ингээд харсан чинь бараг хүн итгэхгүй, Зориг гишүүн зогсож байсан байхгүй юу. Урд. Тэгээд л би чив чимээгүй ингэж хараад зүв зүгээр болоод, аймаар итгэлтэй аан би маргааш гарах юм байна гээд. Тэгээд би маргааш нь гарчихсан ш дээ. Би шашинд итгэхгүй байна гэж юу байхав.
-Ийм үйл явдлын дараа?
-Тийм, ийм юмны дараа. Тэгээд би шашны ном мом янз бүрийн юм үзээд. Энэ чинь хүн туулж байгаад мэддэг юм байна.
-Олон хүн зовлонгоосоо зугтдаг. Зовлонтойгоо нүүр тулгарах цаг заавал ирдэг гэж бурханы номонд сургасан байдаг шүү дээ?
Юу ярьж байгаа юм, тулаад, туулаад гарах хэрэгтэй за юу. Өөр арга байхгүй нөхөд өө. Би энийг хэлэх гэж би энд орж ирсэн байхгүй юу. Зовлонгүй хүн гэж байхгүй.
-Байхгүй байхгүй. 1998 оноос хойших үйл явдлыг Монголын ард түмэн төдийгүй танай гэр бүлд маш том цохилт боллоо ш дээ. Энэ том цохилтыг яаж давав аа?
-Хүнд тэр шок их удаан үргэлжилсэн. Гэхдээ хүнд нэг тийм зан байна ш дээ, байх ёстой. Чи үлдчихсэн юм чинь чи үүрэгтэй гэж миний толгойнд байдаг байсан. Би уйлж болохгүй. Хамаагүй. Сэтгэлээр унаж, шалчийж болохгүй. Раздрёовны личности гэж байдаг юм. Хоёр хуваагдчихсан. Инээгээд яриад байгаа мөртлөө толгойны цаана дандаа өөр ю м бодоостой. Олон жил тэгж явсан. Тэгээд л Зориг сангийн байр, засвар гээд хөөцөлдөөд. Хүн за нетой ажил хийгээд байхаараа тэр нөгөө өөрийн юм мартагддаг юм байна. Тодорхой хэмжээгээр. Одооноос би эргээд харахаар манай гэр бүл аймшигтай юм туулсан. Надад мэдэгдээгүй. Хамгийн гоё нь. Надад хайртай учраас тэднүүс намайг хайрласан, хамгаалсан нэг ч үг хэлээгүй. Одоо чинь намайг чинь нэг ч хүн тэжээгээгүй ш дээ. Би нэг ч газраас цалин аваагүй, тэрнээс хойш. Амьдрал хэцүү ш дээ. Тэтгэвэрийн хоёр хөгшний юмаар тэгээд л явсан. Дүү эрэгтэй хүүхэд учир дотроо. Миний охин бол хамгийн хүнд давсан. Шилжилтийн насны хүүхэд (хөмхийгөө зуун гараа нясална) ээжийг нь сонин, сэтгүүл бүх юман дээр муулахад (уйлав) тэр хүүхдэд аягүй эвгүй буусан байхгүй юу. Тэр үед 23 дугаар сургууль миний хүүхдийг шууд сургуулиас хөөсөн. Энэ аягүй хэцүү. За тэгээд дараачийн сургуульд орууллаа. Одоо бас инээхтэйгээ болчихоод байна ш дээ би. Тэгэхэд ахиад хөөсөн. Хөөлөө гэсэн. Яахав хүүхэд багш нарт таалагдах хэмжээнд байгаагүй байх. Тэр хүүхдийг хаячихсан учир тэр хүүхэд өөрийгөө яаж аврах вэ гээд өөр байсан байх магадлалтай. Тэрийг асуух ч хүн байгаагүй. Сургуулиас хасагдлаа гэхэд би очсон. Багш аа яагаад манай хүүхэд хасагдчихав аа гэсэн. Өглөө хоцордог гэсэн. Тэгэхээр нь би ганцхан манай хүүхэд хоцордог юм уу гэсэн. Багш бодсоноо үгүй гэнэ ээ. Аан, тэгвэл бүх хоцордог хүүхдүүдээс миний хүүхдийг сургуулиас хасаж байгаа юм байна тэ. Тэгээд би хэлсэн, багш аа миний нялх, 13 настай хүүхэд том хүний даадаггүйг надтай цуг даваад гарч байгаа шүү (хоолой нь зангирна), би охиноороо бахархдаг юм. Ардын багш та түшээд авна уу, түлхээд хаяна уу өөрөө мэдээрэй гэсэн. Би одоо хүртэл Чука багшид баярладаг юм. Багш бодсоноо маргаашнаас сургуульд нь явуулаарай гэсэн. Тэгээд тэндээ төгссөн. Өөрөө миний охин их сургуульдаа орсон. Мастераа Хятададаа хийсэн. Тэгээд Чука багшид баярлалаа гэж хэлж байгаа юм. Нэг ийм хүүхэд дээр их хүнд туссан. Тэрийг хаячихдаг юм билээ, биднүүс. Тэр үе их хүнд үе байсан надад. Баярладаг юм. Бас чанга юм билээ. Нурахгүй юм билээ. Тийм учраас би охиноороо бахархаж байгаа. Нурахгүй юм билээ гээд охиноороо бахархаж байгаа.
-Хэр баргийн хүн бол давж гарч чадахгүй ш дээ. Танай гэр бүл, аав ээж, дүү бол бас тийм том хатуужуулах, зоригжуулах хөшүүрэг болж байсан байх аа?
-Гэхдээ тэдний аягүй гоё юм нь надад ерөөсөө дараа болоогүй. Надад үгээр, нүдээр, үйлдлээр. Би тэд нартаа хайртай учраас яаж тэд нарт гай болохгүй байхав, яаж тэднүүст муу байгаагаа, хэцүү байгаагаа харуулахгүй байхав гэж хичээж байсан. Манай аав чинь их ухаалаг хүн байхгүй юу. Манай ээж бол их хөгжилтэй, юмор ихтэй. Одоо юу гэдэг юм, анх 1999 онд над руу нийгмийн бүх юм яваад, бүх сонингуудаар мэдээлээд, баригдаж байгаа зүраг сонинд гарсан байсан. Би тэд нарыг хардаггүй юм. Харах хэрэггүй. Эсрэг юмыг. Тэгсэн чинь ээж аав хоёр өглөө болгон салхинд гардаг, МОНЦАМЭ-гийн үүдэнд сонингийн юу байдаг, тэгээд талбай руу алхахдаа тэр сонинг хардаг гэнэ ээ. Нэлээн хэдэн өдөр алхсан юм байна. Сонин байж л байдаг. Нэг өдөр тэр сонин жаахан далийчихсан байсан гэнэ. Ээж, Банзрагч аа, хоёулаа ийшээ орж энэ сонинг тэгшил гэж хэлэх үү (инээгээд) гэж. Юмор их сайтай байхгүй юу. Тэгж хүн…
-Дотроо бол аймаар нурж байгаа шүү дээ..
-Дотроо бол аймаар. Манай аав бурхан болохдоо…Би аавын охин байхгүй юу. Аавыгаа ярьчихаар уйлчих гээд байдаг хүн шүү, харин би. Манай аав бурхан болохдоо би тайван үхэж болно. Намайг хэлээд байна ш дээ, миний охиныг амьдрал ямар их нухчив аа. Босоод ирдэг юм байна. Би бол санаа зовох юм байхгүй. Тийм магтаал байх уу?
-Тэгэлгүй яахав.
-Тэхх. Тэгж л баярлуулсан даа. Хэвтээд, мөлхөөд алга болчихоогүй.
-Нийгмийн ийм том дарамт, ялангуяа нийгмийн дарамтаас гадна дотоод сэтгэлдээ та маш том дарамттай байгаа ш дээ. Тэрэнд нураачихгүй юмсан гэж хичээж байгаа эцэг, эхийн хатуужлыг үгээр төсөөлөхөд бэрх л дээ?
-Тэрийг хайр гэнэ. Зүгээр л хайр гэнэ. Тэр хоёр хайрладаг учир надад гай болоогүй. Гэхдээ надад хэрэгтэй юм болгоныг мэддэг байсан. Тэр үед би стресстэй учир амиа л бодож байна ш дээ. Тэгэхэд байшингийн мөнгө бүх юмыг тэр хоёр ш дээ. Хоол унд, бүх юмыг. Тийм гоё айхтар хайран дунд өссөн байхгүй юу би. Ер нь бол нэг үг байдаг ш дээ, жаргал болгон адилхан. Бүгдээрээ жаргаж байна гэвэл тэгж байна, ингэж байна яг л адилхан юм ярьдаг. Зовлон болгон өөр. Тэр зовлон хүн болгоных өөрийн аястай. Тэрийг давж чадах нь чухал болохоос биш тэр зовлон чухал биш. Бүх шашин амиа хорлосон улсуудад эсрэг ханддаг. Негатив.
Зөвтгөдөггүй?
-Зөвтгөдөггүй. Бурханаас хүнд энэ амийг заяахдаа үүрэг өгсөн байхгүй юу. Шашинтай улсууд бүгдээрээ давчихсан гэж байгаа юм. Итгэл үнэмшилтэй улсууд гэсэн үг л дээ. Чиний хараагүй юм болгон байхгүй гэж болохгүй гэсэн үг байхгүй юу. Чиний хараагүй, мэдрээгүй юм бүхэн байхгүй биш байгаа байхгүй юу.
-Та бид хоёрын ярилцлага гарсны дараа олон хүний төсөөлөл өөрчлөгдөх байх л даа. Та энэ дарамт зовлонгуудыг яаж давж гарав аа? Энэ чинь зовлонтой нүүр тулгарна гэдэг нэг хэрэг, нүүр тулгараад тэрийгээ давна гэдэг бас өөр хэрэг ш дээ?
-Мэдээж хэрэг энэ бүгдэд надад миний гэр бүл тусалж байгаа. Миний маягтай сайн найз нар бүгдээрээ байсан. Намайг таньдаг улсууд надаас урваагүй ш дээ, надаас. Хамгийн гоё нь. Бүгдээрээ байсан байхгүй юу. Тэр ямар хэрэгтэй байсан гэж санана аа. Миний найз нар. Би дандаа та бүгдэд баярлалаа гэдэг юм. Тэгээд дотор, өвөг дээдэс, өвөг дээдэс гэнэ ш дээ, миний уулын мухарт байсан эмээ өвөө хоёроос авахуулаад ингээд тэр бүгдээс генийн түвшинд дамжсан байсан монгол хүний чанар гэж байна ш дээ, уужуу тайван хүлээж авдаг. Бороо орвол орохоос л биш дээ. Шуурга болбол одоо тэгээд даваад гарахаас биш дээ. Тэр бүх юм надад байсан учир ингээд л даваад гарав уу гэж боддог ш дээ. Нэг үгээр хэлэхэд аягүй хэцүү байхгүй юу. Амьд үлдсэн юм чинь яагаад гэдэг асуулт тавьдаг юм билээ хүн. Тэгээд хүн авралаа хайгаад ном уншихлаараа эхлээд шашны ном руу ордог юм байна. Хүн зовох дээрээ эхлээд шашин руу ордог юм байна лээ шүү. Шашны ном үзээд л, судлаад л. Зовлонг жаргалд урвуулахуй гэж нэг ном байдаг юм. Тэрний өгүүлбэр болгон утга агуулгатай. Яагаад вэ. Чи нэг зорилготой болчихсон шүү гэдэг юманд сүүлдээ хүрдэг юм байна. Тэгээд тэр цагийг л хүлээсэн дээ би.
-Бурхан танд хамгийн том сорилтыг, хамгийн том хайрыг, хамгийн том ухаарлыг зэрэг өгч дээ. Ийм хувь тавилан тэр болгон хүнд заяахгүй?
-Зовлон гэвэл тэр зовлон болно. Тийм учраас би бурхаан, баярлалаа. Та надад ямар их хайртай юм бэ. Би таны өгсөн бүх юмыг биелүүлэх гэж, сорилтыг чинь давах гэж… тэгээд л би бурханд талархаж явдаг юм. Яагаад гэвэл зүгээр амьдраад байсан бол би амьдраад л байна. Би ухааралд хүрэхгүй байх байсан. Хүн ер нь өөрчлөгддөггүй гэж ярьдаг ш дээ. Яагаад гэвэл сорилт даваагүй учраас өөрчлөгддөггүй. Яг ухаарч байгаад хүн өөрчлөгддөг юм билээ. Зовлон бол.. би одоо энэ ярилцлаганд ороод энийг ярьж байгаа нь хүн болгонд зовлон байдаг учир тэрийг зовлон гэж бодоод байвал улам арвижаад л чиний дээрээс дараад байна. Дэлхий дээр өчнөөн хүн гэр оронгүй байна. Чи байртай байна ш дээ, хоёр өрөө. Өчнөөн хүн өлсөж үхэж байна. Тэгэхэд чи хоолтой байна ш дээ. Ээж аав чинь амьд байна. Үр хүүхэд чинь байж байна. Тэгэхэд би өөрийгөө өрөвдөж болохгүй, новш оо гээд. Би бүр өөрийгөө новшоор нь дууддаг бол яах уу. Чи болохгүй ш дээ, чи хүнд гай болж болохгүй. Би тэгээд намайг хайрласан улсуудад гай болохгүй гэж бодоод л. Тэр чинь аягүй их эрч хүч өгдөг юм байна. Тэгээд л нөгөө зовлон чинь, өөрийн зовлон байхгүй болоод хэнд туслах уу гээд гүйчихнэ за юу (хөхөрнө). Тэгээд л.. тэгж их хөнгөн авах чинь их гоё байхгүй юу. Би одоо энэ бүгдийг албаар улсуудад хэлье гэж бодож байгаа юм. Зовлонг зовлон гэж бодвол улам их болоод л байна, тэр зовлон.
-Энэ 26 жилийн турш нийгмийг анхаарал, төрийн хэлмэгдүүлэлтэд та одоо гомдох ч юм уу, өөртөө гомдох сэтгэл төрж байсан уу? Бусдад гомдох ч юм уу?
-Тэр төр үү, төр биш үү..би ер нь хаанаас явж байсныг гадарлана л даа. Гэхдээ тэрэнд ингэж бүр нэг нийгмээс тусгаарлахгүй, дэлгүүр хоршоо байнга алхаж явдаг ш дээ. 26 жил хүнтэй харьцахгүй байна гэж байхгүй. Цохиод хаячихмаар шүү, алчихмаар эмэгтэй шүү гээд надад хэлдэг байсан байхгүй юу. Тэр чинь хэцүү байхгүй юу. Чам руу муухай харна тэ. Тэгээд би харахгүй байя гэж бодоод нүдний шилээ авчихсан за юу. Нүдний шилгүй зурагнууд байгаа. Тэгээд сонсохгүй байя гэж бодоод тэр үгнүүдийг..өөрийгөө ингэж байна шдээ, хааж байна ш дээ. Тэгээд би найз нартаа баярладаг. Дайснууддаа бүр их баярладаг. Яагаад гэвэл дайснууд намайг илүү их ухаалаг, хурц болгодог юм гэсэн. Тэгээд би үнэн байна. Тэрийг би тэгээд ингээд туулаад гарсан. Одоо тэгээд яах юм, туулахгүй гээд. Хөдөө очиж амьдрах юм уу, одоо хаачихын. Монголоос гарч ч чадахгүй. Дандаа юу билээ, гарч болохгүй гэдэг юу гэдэг билээ?
-Гэдэг баталгаа
-Аан тийн. Хилийн хорио билүү тэ. Тийм юмтай байсхийгээд болдог хүн чинь. Нэг иймэрхүү туулсан. Би чамтай их аятайхан байна, надад. Тодорхой ярьж байгаа ч хүнд хэрэг болоосой гэдэг утгаараа ярьж байгаа юм. Тэрнээс би мундаг гэж байгаа юм биш шүү. Гэхдээ Монголын ард түмэн мундаг доо. Ойлгож байгаа тэ.
-Мэдэрч байгаа?
-Тэхх. Өө тэр мэдрэмж бол агуу ш дээ.
-Та үнэнийг мэдээд байдаг. Таны нүдэн дээр үнэнийг гуйвуулж, хэлмэдүүлдэг системийг та бол хорин хэдэн жилийн турш давж гарлаа л даа. Хэрвээ ийм системээр олон иргэний амьдрал, хувь заяаг золиослох юм бол Зориг гишүүний хүсэж байсан Монголын ардчилал, эрх зүйт төрийн системд бол хамгийн том аюул биз дээ?
-Аймаар. Одоо юу гэдэг юм, 37 онд хэлмэгдсэн хүмүүсийн үр сад амьд байгаа байхгүй юу. Тэр 37 оныг Монголын ард түмэн мартаагүй. Яг тийм юм 15 онд явсан байхгүй юу. Одоо Чимгээ, Содномдаржаа нарыг ярьж байгаа юм би. Тэр бол хэлмэгдүүлэлтээр барах уу бүр. Одоо Чимгээ тогооч хүн. Бүжигчин мэргэжилтэй. Давхар мэргэжил нь тогооч байхгүй юу. Содномдаржаа малчин. Монголын нэг ч иргэн баталгаагүй болж байгаа байхгүй юу. Тэгээд нотолгоогүйгээр, гэрчийг нь оролцуулахгүйгээр шүүх хурлыг нь хийгээд тэгээд тэр Элбэгдорж хаанаас ч юм сайтан дээрээ Оюун-Эрдэнэ ээ чи Зоригийн алуурчдыг суллалаа шүү. Энэ намайг аймаар эмзэглүүлсэн байхгүй юу. Улаан цагаан худлаа хэлж байна ш дээ. Тэ. Энийг энэ чигээр нь явуулчих юм бол юунд ч хүрч магадгүй. Энийг бид нар зөвшөөрчих юм бол хэний ч амьдрал баталгаагүй, Зөвшөөрлөө л бол баталгаагүй. Тэгээд энийг хийсэн улсууд нь байгаа ш дээ. Би бол 15 оныг хэлж байна л даа, Ерөнхийлөгч Элбэгдорж, гүйцэтгэгч нь Хурц. Ингээд хийчихсэн.
-Нэг муу жишиг тогтлоо л бол тэр чинь өөрөө жишиг болоод явчихна ш дээ?
-Будаа. Будаа. Тэгээд л тэр чинь тэр чигээрээ явчихна гэдэг утгаараа би энэ рүү орж байгаа юм. Олон удаа давтаад байхаар үнэн болчихдог оо гэдэг шиг Чимгээ, Содномдаржаа хоёр алуурчин, алуурчин, алуурчин. Үгүй ээ биш ээ гээд хэлээд байхад л алуурчин, алуурчин гээд. Тэгээд тэрийгээ их гоё хэлнэ. Тэгж ярих юм бол Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөр оруулаад гээд. Уучлаарай, ҮАБЗ гэдэг чинь гурван өндөрлөг үү. Тэрэн дээр яаж ордог юм. Хэн орж тайлан тавьдаг юм. Тагнуулын дарга нь ордог юм уу, тайлангаа тавьдаг юм уу. Ерөнхий шүүгч нь тавьдаг юм уу, ерөнхий прокурор нь тавьдаг юм уу. Энэ улсууд чинь бүгдээрээ энийг хийсэн байхгүй юу. Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайд, Их хурлын дарга хоёр тэр нарийн асуудлыг мэдэхгүй ш дээ.
-Тийн, сонсоод өнгөрөөд зөвлөмж гаргана ш дээ?
-Тийн. Зөвлөмж л гаргана. Аюулгүй байдлын зөвлөмж…тэр өөрсдөө уншаад суухгүй, мэдээж хэрэг.
-Тийн, тэр олон арван хавтаст хэргүүд, нотлох баримтууд гээд байгаа зүйлүүдийг тэ..
-Өө тийн. Тэгэхээр нэг бол тагнуулын дарга, нэг бол ерөнхий прокурор, нэг бол ерөнхий шүүгч нэг нь тайлан тавьж байгаа ш дээ. Энэ гурав чинь нийлээд энэ бүх юмыг цохьчихлоо ш дээ.
-Одоо энэ хэргийн илрүүлэх процесс бол 26 жил үргэлжиллээ ш дээ. Тасралтгүй үргэлжиллээ. Та ч одоо гол гэрч болоод үйл явдлын дунд орлоо. 2015 оноос энэ хэргийг гүйцэтгэсэн хүмүүсийг илрүүллээ гээд нийгэмд шуугиад тэр нь явсаар байгаад гурван шатны шүүхээр ял оноосоон. Таныг ч гэсэн 10 сарын хугацаанд цагдан хорьсон. Энэ процесс ер нь яаж эхэлсэн юм бэ?
-15 оны 10 сарын хэдэнд ч билээ дээ, намайг тагнуул дээр дуудаад байна гээд. Тэгээд удаан юм болсоон. Товчхон хэлэх юм бол…одоо би сүүлд мэдсэн ш дээ, Чимгээ, Содномдаржаа гэдэг улсууд мөн үү гэдэг юм руу л сэтгэл санааны дарамт өгөөд бүх юмаар шахаж байгаа юм. Хоёр удаа нааш, цаашаа зөөгөөд, гэр оронд нэгжлэг хийгээд, тэгээд Ганц худагт 3 өдөр байлгачихдаг. Нэг ч хүн уулзуулахгүйгээр. Тэгээд би бодож байгаа юм, так стоп, юу болж байгаа юм тэ. Ойлгомжгүй. За энэ улсууд мөн үү, биш үү гээд байх юм. Тэгээд ерөнхийдөө аанхаа, нэг бол хүн гүтгэх ёстой нэг бол үгүй. Би шийдвэрээ шууд гаргасан. Тэгээд л улсууд биш. Хүн гүтгэвэл хохь чинь шүү. Хэлэх, хэлэхгүй бүх үгийг хэлнэ. Тийн. Тэгээд л биш гээд байхаар яах юм хүнийг. Энэ хоёр хүн.. би амьд гэрч ш дээ. Тэрийг бүх монгол мэднэ. Чимгээ, Содномдаржаа энэ хүмүүс биш ээ гээд байхад, гээд байхаар би хэрэггүй болчихгүй юу. Надад хайртайдаа гаргаагүй ш дээ. Арван сарын дараа, би хэрэггүй болохоор гаргаж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хэрэгт хэрэгсэхгүй гээд хэдэн өдрийн дараа өөр хэрэг нээлээ гэчихсэн. Дахиад л гарын үсэгтэй ш дээ. Одоо би юу юм, сэжигтэн юм уу юу юм мэдэхгүй.
-Яллагдагч юм уу мэдэхгүй?
-Мэдэхгүй. За тэгээд ярьж болохгүй гээд гарын үсэгтэй. Тэгээд тэр шүүх хуралд оруулаагүй байхгүй юу. Чимгээ, Содномдаржаа хоёрын. Чимгээ, Содномдаржаа хоёрын шүүх хуралд орох гол хүн нь би байхгүй юу. Гэрчийн этгээд.
-Гэрчлэх гол хүн ш дээ?
-Гэрчлэх гол хүн нь. Оруулаагүй намайг. Орьё гээд байхад.
-Гэр бүл нь хүртэл тэр шүүх хурлаас татгалзаад ороогүй шүү дээ. Нөгөө Зориг гишүүний гэр бүл?
-Аан тийн, тийн. Тэр чинь, тийм юманд оролцож болохгүй ш дээ. Би хэлмэгдсэн хүний хүүхэд байхгүй юу. Тэгээд шашинтай хүн байхгүй юу.
-Та биш гэдэгт бүрэн итгэлтэй байсан уу?
Үгүй бүр зуу, мянган хувь за юу. Одоо тэр үеийн сонингууд, би гарын үсгээ үурсан юмаа хэлэхгүй байна шүү, тэр үеийн сонинг үзэхэд миний зуруулсан зураг хүртэл явдаг.
-Ам зураг?
Тийн. Эмэгтэй нь өндөр, эрэгтэй нам. Би ганцхан жишээ ярьж байгаа шүү. Гэтэл эрэгтэйг нь өндөр болгоод эмэгтэйг нь намхан болгочихдог. Тийм юм байдаг юм уу. Би бүр ганцхан жишээ хэлж байгаа шүү.
-2015 оны хүн хэлмэгдүүлсэн схем шиг тийм схемийг төрийн жолоо барьж байгаа хүмүүс дахин давтагдалуухгүйн тулд тэр схемийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн, хэрэгжүүлсэн тэр хүмүүст төр өөрөө хууль ёсны хариуцлага заавал оногдуулах ёстой биз дээ, тэ?
-Юун оногдуулах вэ. Өнөөдрийн байгаа нийгэм чинь оногдуулах нь байтугай шагнаад явчихлаа. Энэ нийгэм буруу тийшээ явчихсан. Зүгээр биднүүс энийг зогсоож чадах нь уу, эс зогсоож чадах нь уу гэдэг эгзэгтэй үед ирчихлээ гэж надад харагдаад байгаа байхгүй юу. Хэзээ миний цаг болох бол гэж би дотроо боддог л байсан. Үгээ хэлэх. Надаас олон хүн нэхсэн. Анх байгуулж байсан Зориг гишүүний нам биш байхгүй юу, одооны Ардчилсан нам бол. Тэр намыг чинь өөр улсууд өмчлөөд авчихаад байна аа. Дандаа хулгайчууд байна, Элбэгдорж тэргүүтэй. Эднүүсийн жам ёсоороо нас нь яваад, хөгшрөөд, нийгэм таниад ирэнгүүт өөрийнхөө оронд өөрийнхөө хөл гар болдог улсуудыг тавьчихаж байгаа байхгүй юу. Өөрийнхөө хүмүүжүүлсэн, өөрийнхөө үгэнд ордог, өөрийнх нь барьцаанд байдаг хүмүүсийг тавьчихлаа ш дээ. Одоо энэ Лу.Гантөмөр гэдэг чинь хэдэн настай юм бэ?
-Тавь гарч байгаа байх аа.
-Да.Ганболдын л хүн ш дээ. Миний мэдэхийн. Хөл гар нь ш дээ. Оросоор нелбонимиса 43.39, загас ч биш, мах ч биш. Тэгээд л үүргийг нь биелүүлээд явна. Өөрөөр хэлбэл төлөөллийнхөө хүнийг тавьчихаж байгаа юм. Ардчилсан нам байхгүй одоо. Энэ улсууд байгаа цагт АН байхгүй гэж би бодож байгаа.
-Төлөөний хүмүүсээ тавиад байх юм бол эзэн нь солигдсон ч схем, систем хоёр яг хэвээрээ яваад байна ш дээ.
-Яг хэвээрээ. Өшөө дордоно за юу. Би тэгж бодож байгаа. Одоо би юуг хэлж байна вэ гэвэл АН-ын жагсаалтанд Хурцын нэр байна гэж байна. Англид шоронд суучихсан, Монголд шоронд суучихсан, хэлмэгдүүлэлтийн процессийг явуулчихсан хүн АН-аас орно гэдэг юу гэж байгаа юм бэ.
-Хууль тогтоох байгуулагад
-Хууль тогтоох байгууллагад. Энэ бол эмгэнэл байхгүй юу дахиад Монголын. Тийм учраас энэ ярилцлаганд цаг нь болчихлоо гэж би орж байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл би хэлмэгдсэн гэж бодьё. Би бол Монголын жирийн нэг эмэгтэй байхгүй юу. Булган л байхгүй юу. Аа төрийн юунд очно гэдэг бол Монгол Улс байхгүй болох тухай яригдаад байна ш дээ. Хамгийн аюул нь эндээ байхгүй юу. Одоо би зүгээр хар ухаанаар бодьё, Хурц гэдэг хүн ИХ-ын гишүүн болчихьё. Англид шоронд суучихсан, энчээ Монголд шоронд суучихсан. 15 оны юмыг улаан цагаан хийчхсэн. Ийм ялаа сонссон хүн ИХ-д сууж болох юм уу? Списка. Болохгүй гэж бодож байна. ИХ-д ороод тэр хүн яахав, бүх хүнийг дарамтална. Дарамт янз бүрийн байдаг. Тэр Төв аймгийн шүүх хурал дээр бид нар 3 жил явсан. Би Хурцын дор ямар улсууд байдгийг мэднэ. Оросоор шестокый гэдэг юм 45.21 Үүргийг нь биелүүлдэг бүтэн арми шиг юм байгаа. Гэхдээ тэрнээс айна гэж юу байхав. Яршиг л байна. Гэхдээ айдаг улсууд байдаг байхгүй юу. Айлгах байхгүй юу. Хүн гэдэг бол хүн л байдаг. Чиний ээж аав, чиний үр хүүхэд чамайг шантаажлах юм ер нь хайх юм бол олдоно доо, Содоо, уучлаарай. Ямар ч хүнд олддог байхгүй юу. Хэрэв Монгол Улсад хууль байдаг юм бол тэнчээ шоронд байсан, энчээ шоронд байсан хүнийг юугаар ч оруулж болохгүй. Би бол тэрийг улаан цагаан хэлж байна. Ийм учраас би энд сууж байгаа шүү.
-Ардчилал гэдэг бол нэг намын өмч биш гэж хүн болгон ярьдаг. Тэр нь ч угаасаа тийм байх. Ардчилсан үнэт зүйл мөнгөний өмнө хүчин мөхөстөж байна гэж та харж байгаа юу?
-Надад аль хэдийнээ өмчлөөд авчихсан, Элбэгдорж гэдэг хүн. За юу. Мөнгөөрөө тэр бүх юмаа зохицуулдаг. АН-д ухаантнууд бий юу. Байгаа. Тэр ухаантай, шударга улсууд гарахгүй хэмжээнд авааччихсан. Тийм болгочихлоо ш дээ. Одооны АН бол Зориг гишүүний байгуулж байсан нам биш ээ.
-Тэр үзэл санаа үргэлжүүлж байгаа, туг нь болж байгаа зүйл биш гэж та хэлж байна ш дээ?
-Нам гэдэг чинь юу юм, өөрийн үзэл бодолтой, дарга нь харизмтай, мэдлэгтэй байх ёстой. Лу.Гантөмөр гэдэг хүн хаана юу хийж, юу ярьж.. сайн хүн байх. Би муу хүн гэж хэлээгүй шүү. Яагаад гэвэл би улс төрчийнх нь хувьд яриад байгаа байхгүй юу.
-Хүнийх нь хувьд биш
-Хүний хувьд надад хамаагүй. Би хүний хувьд тааралдаад сайн байна уу гэнэ за юу. Улс төрчийнх нь хувьд уучлаарай, өөрөө байрандаа биш байна аа гэж хэлнэ. Тэгээд Даваадоржийн Ганболд гэж хэн бэ? Мэднэ ш дээ, биднүүс. Ерэн онд улсуудын хуримтлуулсан мөнгө хулгайны мөнгө биш байсан байхгүй юу, цэвэр ариун хөдөлмөрөөрөө цуглуулсан биднүүсийн ээж аавын мөнгө байсан байхгүй юу. Бүгдээрэнгийг нь 20 дугаар тогтоолоор авсан ш дээ, энэ муу Даваадоржийн Ганболд. Гэхдээ өөрийнх нь хамсаатнууд бүх мөнгөө татаад юм болгочихсон байсан гэдэг юм. Тэрний дараа Даваадоржийн Ганболд юу гэсэн, Монголчууд аа бүсээ чангал гэсэн байхгүй юу. 34 жилийн дараа бид нарыг бүсээ сулла гэж зарлаагүй байхгүй юу. Юу гэх юм би энэ хүнийг. За яахав Элбэгдоржийг би өлөн өссөн юм, шунахай юм гэж боддог юм. Даваадоржийн Ганболд бид нар шиг өссөн ш дээ.
-Даргын хүүхэд байсан шүү дээ
-Тийн, Монголын хулгай луйвар болгонд Даваадоржийн Ганболдын нэр явдаг шүү. Хамгийн сүүлчийнх нь Эрдэнэтийн 49 хувь байхгүй юу. Эдийн засагч хүн тийм юм хийдэг юм уу. Улсын өмчийг авч хүнд зарж хувиа авдаг. Энийг эдийн засаг гэдэггүй ш дээ. Тийм учраас би новш гэж байгаа юм, Даваадоржийн Ганболдыг. Хамаагүй, тийм учраас би энэ ярилцлаганд орж байгаа юм. Хулгайчийг би хулгайч гэнэ. Худалчийг худалч гэнэ. Новшийг новш гэнэ. Том үйлдвэрийг, ГОК, Эрдэнэтийн шороон дээр нь ажиллаад тэр Цагаан гэж нөхөр баяжиж байгаа. Санхүүжүүлж байгаа, бүх АН-ыг. Нэг ийм л юм явж байна ш дээ. Би бүгдээрэнг нь танина ш дээ. Надад гомдвол гомдог, тэр бол хамаа байхгүй. За Монгол Улсын Баатары тухай хэлчих үү?
-За, Эрдэнийн Бат-Үүл
-Эрдэнийн Бат-Үүл. Би жоохноос нь мэднэ. Залуухнаас нь мэднэ. Ерөн оноос хойш 30 жил хоёрхон юм ярьсан. Оросыг муулдаг, хөшөөтэй байлддаг. Тэгээд баатар болчихдог. Идсэн уусан юмтайгаа тайван амьдар л даа. Тэрийг чинь хураая гээгүй ш дээ. Өгчих гээгүй ш дээ. Араа бодсон нь дээр гэж хэлмээр байна би, энэ улсуудад. Үр хүүхдээ бодоцгоо гэж хэлмээр байна. Гучин жил авлаа ш дээ, одоо болоо ш дээ. Насаараа идэх юмтай үлдлээ. Үр хүүхдүүд нь тэрийг арвижуулж чадах хүүхэд байгаа юу. Хорвоо өөрчлөгддөг юм. Хурц сэргэлэн хүүхэд, сайн хүүхэд байсан юм. Юу болоод ийм аймаар юм руу гүйгээд орчихсон юм бэ.
-Та хоёр чинь нэг байрных юм билээ ш дээ?
-Юу бүр байраар барах уу дээ, Хурцын ээж, манай ээж хоёр Хүүхдийн болницод цуг, өшөө дээрээс нь нэмээд тэр Зоригийн ээж Ичинхорлоо эгч за юу, Дээд шүүхийн шүүгч билүү. Хувийн муу юм бид хоёрт байхгүй. Би сайн Хурцад. Хүнийг шунал алдаг байхгүй юу. Шуналыг хүн дарах ёстой байдаг байхгүй юу. Дарахгүй бол тэрний боол болоод юу ч хийж магадгүй болж байна ш дээ.
-Шуналтай урвадаг хүн болбол юунд ч ашиглагдаж болно.
-Өнгөрөө. Шуналаа дарж чадаагүй хүн будаа. Гоё монгол үг хэллээ шүү. Будаа.
-Тэс тусмаа төрийн өндөрлөгт байвал улсаа ч зарчихаж чадна ш дээ?
-Тэр бүр аюултай байхгүй юу. Тэр шуналаасаа болоод улс гүрэн, ард түмнийг алж байгаа байхгүй юу. Би тэрийг хэлж байгаа байхгүй юу. Тийн.
-Эрх зүйт Монгол, ардчилсан Монгол улс гэхэд одоо үнэндээ хэцүү болчихлоо?
-Эрх зүйт биш.
Тийн..
-Тэр Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх, Хурцыг Тагнуулын албаны дарга байхад яг энэ ажиллагааг хараад, өөрөө дундуур нь яваад тэгээд тэр шүүх хурлуудаар явахад ерөөсөө 37 оны хэлмэгдүүлэлт яг л явагдсан. Зүгээр ялгаа нь одоо цаазаар авдаггүй юм байна. Ердөө л тийм юм.
-Тэр хэрэг хүлээлгэх арга, процедур бол яг л 37 оны хэрэглэж байсан аргуудыг ашигласан байдаг юм билээ ш дээ?
Тийн. Би 26 жил цагдаа сэргийлэхээр явчихсан учир хад чулуу шиг болчихсон байна ш дээ. Тэртэй тэргүй 98 онд би амьд хүүр болчихсан байхгүй юу. Алдах юм байхгүй болчихсон. Би алддаг юмаа 98 онд алдчихсан байхгүй юу. Хамгийн үнэтэй цэнтэй юмаа. Одоо би яах ёстойв, би Зориг гэдэг хүний нэрийг бодно. Банзрагч гэдэг хүний нэрийг л бодно гэж л би бодож явсан. Шашинтай учир кармын хуулийг, үйлийн үрийн хуулийг би байдаг гэж мэднэ. Миний амьд үлдсэн зорилго яг өнөөдрийн ярилцлаганд ороод Зориг гишүүний нэр хүндийг хамгаалах. Яг тэр 15 онд би 10 сар суухдаа яг тийм юм бодоод гарч ирсэн. Шоронд чинь хатаад үхчихсэн ч хамаагүй, худлаа ярихгүй гэсэн. Цаана нь бүхэл бүтэн монгол хүний амьдрал байгаа байхгүй юу. Нэг хэсэг хүний амьдрал байгаа байхгүй юу. Чимгээгийн аамьдрал тэр чигээрээ будаа болсон байхгүй ву. Тэр хүний эрүүл мэндээр яаж хохирсон, сэтгэл санаагаар яаж хохирсон, юм ч ярьж чадахгүй уйлдаг болтол нь за юу, за тэгээд охин нь нас барлаа, гудамжинд гарлаа, хүний гэр, хашаа түрээсэллээ. Содномдаржааг яав, зодож жанчиж байгаад эрэгтэй хүн юм болохоор нь. Одоо шүүх хурал дээр очихоороо ингэж байж чаддаггүй ш дээ. Өвдөөд байдаг. Явган суудаг. Эгч ээ өвдөөд л байдаг, юу өвддөг юм мэдэхгүй гэдэг. Хүнийг тахир дутуу болгосон. Тийм л болгож байгаа байхгүй юу. Гэхдээ Монголын ард түмэн үнэмшээгүй байхгүй юу тэрэнд. Үнэмшилгүй юм. Аа энэ улсууд чинь бол түй гэж байгаа байхгүй юу. Хүний амьдрал энэ улсуудад юу ч биш байхгүй юу. Чимгээ, Содномдаржаа, Булганы амьдрал юу ч биш байхгүй юу.
-Та их зоригтой ярьж байна л даа. Танд айдас байгаа юу?
-Байхгүй.
-Ямар ч айдас байхгүй юу?
-Гүй би 98 онд амьд үхдэл болчихсон байхгүй юу. Та нар залуу хүүхдүүд мэдэхгүй. Монголын ард түмэн Зориг гишүүнд аягүй хайртай байсан. Тэр бүх бухимдлыг хэвлэл мэдээллээр над руу чиглүүлж чадсан юм. Би тэр бүгдийг…айдгаа ардаа хийчихсэн. Албаар би хэлж байгаа юм. Хэрэв надаас бөгөөд миний хүүхдээс, миний хайртай хүмүүсээс нэг үс унах юм бол тэрний захиалагч Элбэгдорж, гүйцэтгэгч нь Хурц бөгөөд Хурцын шестёрквууд 53.38 шүү гээд би хэлчихнэ, албаар за юу. Тэгээд юу гэж боднов бодог. Гэхдээ миний болгоомжилж байгаа юм юу гэхээр дахиад Монгол 30 жил энэ дотроо явах вий гэдэг юмнаас айж байна.
-Саяын таны хэлсэн хүмүүс бол төлөөний гэх юм уу үе залгамжилсан залгамжлагч нараа бэлдээд тавьж байна ш дээ. Өөрсдөө байхгүй ч гэсэн тэр хүмүүс дохиогоор нь ажилладаг. Тийм процесс явж байна. Таны түрүүний хэлсэн Хурц генерал сонгуульд нэр дэвшинэ гэж байна. Хэрвээ энэ хүмүүсийн бодлого, схем нь үргэлжлэх юм бол юу нүүрлэх вэ? Бид нар юутай нүүр тулгарах вэ?
-Биднүүс 30 жил энэ дотроо явна, наад зах нь. Манай өвгөчүүд үхнэ, надтай цуг. Тэгээд тийм хогийн юмнууд бэлдэнэ. Тэднүүс харин хариуцлагыг нь хүлээнэ. Залуучууд.
-Аха. Энэ 26 жилийн турш та огт ярилцлага өгөөгүй шүү дээ. Олон нийт болбол таниас олон зүйл сонсохыг хүссэн. Олон ч сэтгүүлч бас таниас ярилцлага авах хүсэлт тавьж байсан байх?
-26 жил боллоо. Хоёр удаа ч шоронд орчихлоо (инээнэ). Итгэл найдвар ер нь ийм болсон учир би энэ ярилцлаганд орьё доо гэж бодоод өнөөдөр энд өөр дээр чинь ирчихээд сууж байна даа.
-Зориг гишүүнийг хамгийн анх танилцахад төрсөн сэтгэгдэл танд ямар байсан бэ? Та хоёрын туулсан замнал, эцэг эхчүүдийн амьдрал тэр тусмаа менталитет маш адилхан байна шүү дээ?
-Адилхан. Тэр бол адилхан. Зориг гишүүний ээж манай ээж хоёр арван жилийн нэг анги. Аав нь манай аавтай Москвад аспирантурт 3 жил цуг сурсан юм. Тэгэхээр бүгдээрээ бид нар 40 мянгатынх. Орос хүмүүжилтэй, орос багш нараар хүмүүжсэн. Тэр юм бол аягүй адилхан. Эхний сэтгэгдэл бол ер нь хүний надад үнэлдэг ганц юм байдаг юм, тэр бол ухаан. Бусад нь бол яах вэ. Тэр харизм гэж байна ш дээ, хүнийг татах авьяас, хүний ухаан хоёр бол хамгийн чухал нь.
-Та ерэн оноос өмнө танилцсан уу, хойш танилцсан уу?
-Хойш. 91 онд байна уу, 91 оны сүүлчээр байна уу.
-Тэгэхэд Зориг гишүүн намаасаа гараад бие даасан нам байгуулж байсан үе ш дээ тэ?
-Би хараа 26 жил нойрны эмтэй, тайвшруулах эмтэй амьдарч байгаа. Аягүй их юм би мартсан. Нарийн юм би ярьж чаддаггүй юм. Би аягүй том, хүн өөрийгөө авч үлдэхийн тулд чухал юмаа л авч үлддэг юм байна. Жижиг сажиг юм чи асуух юм бол би мэдэхгүй гэнэ за юу (инээнэ). Шулуухан нь дээр ш дээ тэ. Худлаа ярьж болохгүй. Нэг ийм юм байна.
-Тантай танилцаж байх үед Монголын нийгэм улс төрийн гүн эргүүлэгтэй байсан үе ш дээ. Тэгэхэд бол Зориг гишүүнийг их олон хамтран зүтгэгчид нь тэр үед хувьсгалын дараа үзэл бодол, зарчмаараа хамтран зүтгэгчдээсээ их зөрчилдөж, ганцаардаж байсан үе гэж ярьдаг шүү дээ. Танд тийм мэдрэмж, сэтгэгдэл яаж төрдөг байсан?
-(Бодолхийлнэ). Ер нь чи их нарийн юм руу орж байна, Сод оо. Гэхдээ яахав чи асуусан юм чинь би хариулахъя. Хүний сэтгэлгээ хоёр янз байдаг гэж би боддог. Нэг нь алсын цар хүрээ, стратегический мушления 57.58, нөгөөдөх нь тактичиская, ойрын. Алсыг харж чаддаг хүн гэдэг бол юманд өөр ханддаг юм байна лээ. Зориг гишүүн тийм алсыг хардаг хүн байсан. тактичиская хүн аягүй их алдаа хийдэг юм байна лээ. Өнөөдрийн юмнаасаа болоод, тухайн нөхцөл байдлаасаа болоод өөрчлөгдөх магадлал аягүй их байдаг. Үзэл бодолгүй гэсэн үг. Зориг гишүүн бол стратегическая мушления. Улс төрч хүн стратегическая мушлениятай байна гэдэг бол ер нь ихэвчлэн эх оронч хүмүүс байдаг юм билээ. Эх орноо, Монгол орноо, Монголын ард түмнээ гэсэн улсууд тийм сэтгэлгээтэй байдаг гэж би ойлгосон. Энэ миний ойлголт шүү.
-Улс төрийн зүтгэлтний талаар таны үнэлэмж ийм байна ш дээ. Зориг гишүүнийг та улс төрийн зүтгэлтнийх нь хувьд одоо ингээд бодож байхад яаж үнэлэх вэ?
-Аймаар алсын хараатай гэсэн ш дээ би. Монголын төлөө, эх оронч. Аа юу тактик гэдгийг хамт олонтойгоо байж байхдаа, хамсаатангуудтайгаа сарадникуудтэйгаа 59.09 байж байгаад тэгдэг, тэр сарадникүүд …
-Alliance-үүдтэйгээ тэ?
-Тэр жоохон дутагдсан байх. Гэхдээ би үнэлэмж өгөх хүн биш. Тий. Зүгээр би дотроо л тэгж боддог юм. Хүч нь хүрээгүй гэж хэлнэ.
-Хүчин мөхөстсөн?
-Хүч мөхөстсөн. Тэр залийг дийлээгүй. Тэр заль, тэр худалч тэр юмнуудыг дийлэхгүй ш дээ. Тэр битгий хэл бүх Монгол хулхидуулчихаад байхад чинь юун ганцхан...интеллигентный, боловсон, соёлтой хүн дийлэхгүй ш дээ. Биднүүс чинь 30 жил хулхидуулчихаад байна ш дээ, бүгдээрээ. Бүгдээрээ нийлээд.
-Тийн, ард түмнээрээ нийлээд.
-Тэгээд ард түмнээрээ нийлж хулхидуулчихаад дахиад сонгосон ш дээ, хоёр дахиа.
-Тэгсэн хэхэ (ёжтой инээнэ)
-Биднүүс гэнэн байсан байхгүй юу. Одоо тэр үе өнгөрсөн. Одоо тэр үе өнгөрсөн. Одоо юу ч ярьсан далан худалч аа дуугай бай гэдэг болчихоод байна. Хүн болгоны хэлж байгаагаар биш хийснээр дүгнэдэг цаг болчихоод байна. Биднүүс дүгнэлтээ хийгээд, би Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тэрэнд баярласан байхгүй юу. Биднүүс дүгнэлтээ хийгээд алдаагаа засаад л цаашаагаа явах ёстой. Өөр юм байхгүй. Одоо бол нам гэдэг юм алга. Урваж л байдаг, шарваж л байдаг. Худалдагдаж л байдаг нэг ийм. Мөнгөтэй улсууд л удирддаг болчихсон харагдаад байгаа юм даа надад.
-Зориг гишүүнийг та бол их тийм стратегийн бодлоготой, олон жилийн цаадахыг хардаг улс төрч, нийгмийн зүтгэлтэн байсаан гэж ярилаа. Одоо ингээд ажиглаж байхад тийм стратегийн бодлоготой, холыг харсан улс төрч байна уу, таны бодлоор?
-Халтмаагийн Баттулга, У.Хүрэлсүх хоёр. Одоо энэ хоёр хүн хоршил болж ажилласан байхгүй юу нэг хэсэг. Монгол Улсын төлөө. Тэгэхэд гэрэл гэгээ гарсан шүү. Всё. Алдаатай оноотой нь. Монгол хүний ухаан аягүй саруул гэж Зориг гишүүн хэлсэн байхгүй юу. Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж. Манай монголчууд ухаантай байхгүй юу. Тэгээд би Хүрэлсүхэд аягүй их итгэдэг юм. Одоо юу гэдэг юм, өнөөдрийн ярилцлаганд би орж байна ш дээ, би дандаа цагаа хүлээдэг байхгүй юу. Тэгээд ер нь дөхөж байгаа мэдрэмж байсан. Гэхдээ яг л цаг нь болоод, орох цаг нь болчихсон.
-Богд хааны нэг сургааль, лүндэн байдаг ш дээ, аливаа юманд цаггүй нь үгүй гэж. Ерөөсөө одоо бултах газаргүй..
Тийн, бултах газаргүй. Тэгээд би яг цагтаа орж байгаа. Тий.
-26 жилийн дараа та анх удаа ярилцлага өгч байна. Энэ одоо асуултыг асуухгүй болбол алдас болно гэж бодож байна аа. Би таниас энэ тухай асуухгүй байж болохгүй. Энэ хэргийг ер нь хэн захиалж үйлдсэн гэж та хувьдаа таамагладаг вэ? Хувийн нэг тийм таамаг байдаг ш дээ.
-(Бодолхийлнэ. Гараа зангаад) Би анх 98 оноос хойш цагдаа, сэргийлэх, энэ ажлын хэсэг бүгдээрэнд нь итгэж явсан. За нэг илрүүлчихнэ байх, хийчихнэ байх гэж дандаа бодож явдаг байсан. Одоо бол би итгэл алдсан. Тэр 15 оноос хойш энэ хэргийг хаая гэдэг юм байгаад байна. Хэн дээр ч хамаагүй тохоод тэ. Би бол таамаг дэвшүүлмээргүй байна. Би бол ганцхан дефакто юм хэлнэ. Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог юм. Нэг юм хэлээд байна уу. Би хэлээд байна гэж бодож байгаа. Би ийм л хариулт хэлнэ.
-Олон нууцын батлагаанд гарын үсэг зурсан гэж. Мэдээж 1998 оны 10 сарын 2-ны өдрийн үйл явц, процедурын тухай ярьж болохгүй байх. Гэхдээ тэр өдөр маш тийм эргэлтийн цэг, хүнд үе байлаа ш дээ. Таны нойронд зүүдлэгддэг үү тэр өдөр?
-Зүүдлэгддэггүй. Арван сарын 2-ны үр дагавар одоо хүртэл надтай. Тэр хэзээ ч арилахгүй. Тэр надтай цуг явна. Тэгээд л нэг иймэрхүү босоод явна. Тэгээд цаг хугацаа эмчилдэг юм гэсэн. Эмчилдэггүй юм. 98 оноос хойш өглөө болгон сэрээд кофгоо уугаад, тамхиа татаад, бясалгал хийхэд миний өөдөөс хараад зураач Хүрэлбаатарын зураг байдаг юм. Зориг гишүүн дээр үед найзыгаа дэмжээд юм уу, үнэхээр таалагдаад юм уу, тэр үед аягүй өндөр үнэ, 800 доллараар авсан зураг байдаг юм. Би тэр зургийг хараад аягүй тайвширдаг байсан. Зураг хүнийг эмчилдэг юм байна гэдгийг би тэгэхэд ойлгосон байхгүй юу.
-Хоёулаа олон сэдвийг хөндөж ярилаа. Миний зүгээс таниас асуугаагүй асуулт байна уу. Танд хариулчих юмсан, ярьчих юмсан гэсэн сэдэв юу байна?
-Байна аа. Би олон танилуудтай. Надад маш олон сэтгүүлч найз нар бий. Туршлагатай. Миний насныхан чинь туршлагатай улсууд ш дээ. Би тэд нарт ярилцлага өгөөгүй. Би сэтгүүлч биш хүнд ярилцлага өгье гэж бодсон юм аа. Яагаад гэвэл сэтгүүлч нар хөтөлж явах гээд байдаг юм. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө бодож байсан юмаа асуугаад байдаг юм. Тийм учраас би хөндлөнгийн, сэтгүүлч биш хүнд өгсөөн. Би чиний бичсэн номыг харсан. Надад таалагдсан. Тэр бүгдийг бодоод би сэтгүүлч найз нараасаа уучлалт хүсэж байгаа юм аа. Яриагүй сэдэв гэвэл байгаа. Би өнөөдөр энэ ярилцлаганд орохдоо хоёр шалтгаанаа хэлсэн. Чимгээ, Содномдаржаа, Зориг гишүүнийг алсан Чимгээ, Содномдаржаа хоёрыг Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд суллалаа гэсэн. Би яг тэрүүгээр цитат хийж байгаа шүү. Би амьд гэрч. Үгүй ээ, тэр хоёр биш гэж хэлж байгаад дахиад л чөтгөрийн тойрог руу орох гээд байна. Хоёр дахь нь Зориг гишүүний хөшөөг нүүлгэнэ. Тэнчээ 53 давхар байшин барина гэдэгт би их эмзэглэсэн. Их ууртай орж ирсэн. Тэрийгээ би хэллээ. Зориг гишүүний төлөө, нэр хүндний төлөө би арслан барш шиг үзэлцэнэ ээ гээд. Энэ бүх яриагаа, ер нь санасан юмаа ярьсан. Гэхдээ нэг өрөөсгөл болсон байх магадлал өндөр. Би АН-ын тухай дандаа ярьсан. Би Ардын намын нэг ч юмны тухай яриагүй. Яагаад гэвэл энэ хоёр дээр тулгуурласан учир тэгсээн. Ер нь бол угаасаа АН оролддог нь үнэн. Гэхдээ энэ бүгдийг хийж байхад Ардын намд нь дэмжээд явж байгаа улсууд бас байдаг юм шүү. Тийн, би гадарлана тэр улсуудыг. Тэгээд зориг гаргаад би ийшээ орлоо. Чи сэтгэл гаргаад, тэвчээр гаргаад намайг сонссон. Би их баярлалаа гэж хэлмээр байна.
-Сэтгүүлч биш хүний саналыг хүлээн авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Тантай ярих нь миний хувьд нэр төрийн хэрэг. Их баярлалаа.
-Баярлалаа. Ямар гоё үг вэ (инээгээд), бараг өөрийгөө хүндэлчихлээ шүү за юу (инээнэ).
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS