Сонгууль-2024: Гишүүнд горилж буй хэвлэлийнхэн

Сонгууль-2024: Гишүүнд горилж буй хэвлэлийнхэн

Энэ жилээс УИХ 126 гишүүнтэй болно. Энэ хэрээр мөнгөтэй, артай бол нэр дэвших, гишүүнд горилох таних, танихгүй кандидатууд олширч байна. Энэ удаад хэвлэл мэдээллийн салбараас шинэ паралментад гишүүн горилж буй нэр дэвшигчдийг танилцуулъя. Тэднийг ажвал бүгд төрийн гурван өндөрлөгийн “бараа бологч” нар байх аж.  

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа жагсаалтаар гоцолно

Албаны мэдээлэл түгээхдээ хувийн хуудсаараа дамжуулж орохоор тохируулдаг эго өндөртэй хэвлэлийн төлөөлөгч гэх шүүмжлэлийн эзэн iKon.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлч Ч.Болортуяа. "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, GoGo.mn сайтад сэтгүүлчээс Ерөнхий редактор хүртэл ажиллаж байгаад 2013 онд iKon.mn-ийг үүсгэн байгуулсан. 2018 онд улс төр, төрийн албан тушаалтнуудын сүлжилдсэн алдарт ЖДҮ сангийн дата сурвалжилгыг хийж дуулиан тарьж байсан. Шинэ тутам хөгжиж буй дата сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж онцолж болно. Энэ сонгуулиар Ерөнхий сайдын ивээл дор “ах” намын жагсаалтад бичигдэх бүсгүйчүүдийн нэгээр нэрлэгдэж буй. Сэтгүүлчийн тухайд чамбай ч хувь хүний харизмын тухайд сулхан кандидат.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр говийн бүсэд нэр дэвшинэ

Ерөнхийлөгч У.Хүрсэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр 2006-2012 оны долдугаар сар хүртэл “ТМ” телевизийн мэдээний албаны дарга, 2012 оноос “Ийгл” телевизэд тоймч, ахлах редакторын алба хашиж байсан ажлын намтартай. Ж.Эрдэнэбатын засгийн газар унаж одоогийн Ерөнхийлөгч У.Хүрсэлсүхийг засгаа авахад хэвлэлийн албыг нь базаж байсан Хүүкийн “шадар гурван цэрэг”-ийн нэг. Тодруулбал ЕТГ-ын дэд дарга А.Үйлстөгөлдөр, АНУ-ын Чикаго хотод суугаа дэд консул, сэтгүүлч Ц.Ганзориг, Ө.Золбаяр гурав Хүүкийн дуулиан шуугиантай засаглалын он жилүүдэд дэргэдээс нь дэмнэж, хажуунаас нь хаацайлж явсан гурав. Тиймдээ ч шадар гурван цэрэг гэгдэх болсон. Энэ удаад хурандаа Хүүк Ө.Золбаярыгаа Өмнөговь буюу говийн бүсэд нэр дэвшүүлэхээр бэлтгэж буй. Улс төрийн тогоонд 6 жил чанагдсан, угийн буурь суурьтай Ө.Золбаяр 6 хүүхэдтэй өнөр бүлийн тэргүүн, жирийн монгол хархүү. Азхүү байвал ёозхүүгээр цохиод гараад ирж мэднэ. Ядахдаа нэр цэвэр, нас залуу юм даа. 

Экс ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч Ж.Цэсэн зүүн бүсэд хүч үзэх үү

Сэтгүүлч, яруу найрагч, “Талын түрлэг” номын зохиогч, МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүн, экс ерөнхийлөгч Х.Баттулгын үе үеийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Цэсэн “Женко”-д үнэнч хувирашгүй зүтгэлт албатуудын нэг гэдгээрээ зартай. Сүхбаатар аймгийн харьяат сэтгүүлч бүсгүй оны өмнөөс Сүхбаатар луу гүйдэлтэй болсон нь “Женко”-гийн квотоор нэр дэвшихээр зэхсэнийх. Ямартаа л 10 цэнхэр дээл оёулж аюулын ихээр бэлдсэн. Гэвч тойрог томорсоноор асуудал яаж эргэхийг таашгүй. Гагцхүү судалгаа бүхнийг шийднэ “гэжуга” цаг.

Ж.Цэсэнгийн тухайд 6 жилийн өмнө Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга байхдаа алдарт ТЭДС /Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан/- гаас 1.2 тэрбумын зээл авсан асуудлаар “Зариг”-ийн Өнөрөөд асуугдаж явсан түүхтэй. Тодруулбал, нөхөр Д.Тэрбишийнх нь “Дөлгөөн-Оргил” компани уг сангаас зээл авсан асуудал үүсэж ажлаа өөрийн хүсэлтээр өгч байв. Улс төрд орно, сонгуульд өрсөлдөнө гэдэг байдгаа ухуулахын нэр. Энэ асуудал л босож ирэхгүй бол  өөр асуудалгүй кандидат. Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа