Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг "Нүүрсний хэрэг"-т яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас явуулж байгаа билээ.
Тэгвэл Ж.Мөнхбат нь өнгөрсөн аравдугаар сар /2023.10/-д гаднын улс руу явсан ч одоог хүртэл эх орондоо ирээгүй байгаа нь олны анхаарлыг татаж байна. Учир нь "нүүрсний хэрэг"-т холбогдон шалгагдаж байгаа түүнийг "Нүүрсний сонсгол"-д гэрчээр дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч тэрбээр ирээгүй, төдийгүй дуудах хуудсанд ямар нэгэн хариу өгөөгүй аж.
Энэ нь түүнийг орон зайлсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат БНСУ-руу явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд ямар ажлаар явсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна. Ташрамд сонирхуулахад, Ж.Мөнхбатыг бусадтай нийлж, нүүрсний мөнгийг угааж, хаус хороолол барьсан, хахууль өгсөн зэрэг үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байдаг.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS