Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг өнгөрсөн оны зургадугаар сард /2023.06.15/ цахим орчинд цацагдаж байв. Тодруулбал, Л.Чинбат зөвшөөрөлгүй, хууль бусаар 300 гаруй адууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт оруулж ирснийг төрийн албан хаагчид болон нутгийн иргэд эсэргүүцсэн. Харин Л.Чинбат адууг нь албадан гаргахыг шаардаж, эсэргүүцсэн малчдыг машинаараа хөөж байсан юм.
Улмаар уг хэргийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд хэргийг удаа дараа буцааж, сунжируулсаар өнгөрсөн гуравдугаар сард /2024.03/ Сэлэнгэ аймгийн прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Ингэхдээ түүнийг цагдаагийн байгууллагаас анх шалгаж байсан "Хүнийг алахыг завдсан" гэх хэрэг нь "сураггүй алга" болж, зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл Л.Чинбатын бусдыг автомашинаараа хөөж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацаж, олны анхааралд хүргэсэн Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзоригт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байгаа аж. Тодруулбал, Б.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ зэрэг үйл ангиар яллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүнийг мөн гэрч, хохирогчид нөлөөлсөн гэж Эрүүгийн хуулийн 21.5.1 зүйлээр яллагдагчаар татаж, шалгаж байсан бөгөөд тус хэргийг Улсын ерөнхий прокурор үндэслэлгүй гэж үзсэн байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS