Монголын радио Москвагаас мэндчилэх вий дээ!

Монголын радио Москвагаас мэндчилэх вий дээ!

IRI олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Грег Кастаниагийн АН-ынханд төдийгүй, ардчилал, эрх чөлөөндөө хайртай хэн болгонд өгсөн АНХААРУУЛГА нь: Баярлах цаг дууслаа, одоо ардчиллыг хамгаалцгаая!”

Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Улаанбаатарт хотод болсон “Монгол Улс-Ардчиллын баян бүрд” сэдэвт бага хуралд энэ үгээр илтгэлээ эхлүүлсэн юм. Тэгвэл Олон улсын ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Michael Dust-ийн монголчууд бидэнд өгсөн сигнал нь “Монгол ардчиллын индексээр арагшилсаар байвал  авторитари дэглэмд орох эрсдэлтэй” гэх үг.

Зөвхөн гадныхан ч биш монголчууд өөрсдөө ч Монголын ардчилал алхам тутамд аюулд орсныг ярьцгаадаг, бичдэг. Төрийн соёрхолт Д.Сосорбарам “Эрх чөлөөний үнэ цэнэ” нийтлэлдээ дурдсан “Төр хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нялуун социалист уриагаар картелууд, клиентүүдтэй хоршсон худалч засаг дарангуйлал руу чирч байна” гэх товчхон дүгнэлт манай, нийгэм улс төр, эдийн засгийн өнөөгийн дүр зураг.

МАН засгийн эрхийг барьсан найман жилийн хугацаанд Монголын гадаад индексүүд дараалсан уналттай гарах болсон нь худлаа биш. Засгийн эрх АН-аас МАН-д шилжсэн 2016 оноос хойш Монголын авлигын индекс нийтдээ 50 байраар ухарчээ. Тэгвэл “V-Dem” институтийн гаргасан 2023 оны тайланд Монголын ардчилал дөрвөн байраар арагшилсныг онцолсон байна. Энэ бол Монгол ардчиллын баянбүрд байсаан, явсаан гэж өнгөрсөн цаг дээр бичигдэж мэдэх ДОХИО юм.  Үнэндээ Монгол ардчиллын баян бүрд байхаа хэдийнэ больсон. Монгол хүн үгээ хэлэх, өмчтэй байх эрхгүй болсон. Бусдын өмчийг хууль, шүүхгүйгээр буутай цагдаа очоод дээрэмдчихдэг болсон. Юу үнэн гэвэл энэ бүхэн үнэн.
Монголд МАН-ыг магтсан болгон ам тосдож, эсрэгээрээ эрх баригчдыг шүүмжилсэн бүхнийг толгой дараалан торгож байна, яллаж байна.  Атал ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын авлигын хэрэгт нэр холбогдсон МАН-ын гишүүд Төрийн ордонд, хуулийн ард хулгай, луйвраа үргэлжлүүлж сууна. Манай хууль-шүүхийн шударга ёс ч МАН-ын  өмнө өвдөг сөхрөөд уначихсан.
Монголд зөвхөн МАН-ын хууль үйлчилдэг. Намайг хамгаалах миний цагдаа МАН-ын нохойд барьдаг мод болоод явж байна.  Манай улсад МАН-ынхан л илүү тэгш эрхиэй байна.

Эрх баригчдын энэ мэт ил цагаан дээрэм, иргэнд алагчилж үйлчилдэг “шударга ёс” Монголын ардчилалд  заналхийлж буй юм.

Нэгэн цагт дэлхийн газрын зураг дээр цэнхэрээр тэмдэглэгдсэн Монгол Улс ув улаан өнгө рүү  улам уусч байна.  Өнгөрсөн 34 жилд ардчилал алдаатай явж ирсэн гэвэл энэ нь дангаараа болон хамтарсан засаг байгуулж, эрх мэдлийн төвөөс огтхон холдож үзээгүй МАН-ын алдаатай бодлоготой холбоотой.

Мартин Ниемюллерийн хэлсэн нэг ийм үг байдаг, “Германд тэд эхлээд Еврейчүүдийг баривчлахаар ирэв. Би Еврей биш учир дуугарсангүй. Дараа нь коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир юм хэлсэнгүй. Тэд удалгүй үйлдвэрчний эвлэлийнхний хойноос ирэв. Би үйлдвэрчинтэй холбоогүй учир чимээгүй л байв. Эцэст нь тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй. Нэгэн өдөр тэд намайг барихаар ирлээ. Харин тэр үед миний төлөө дуугарах хүн эргэн тойронд минь үлдээгүй байлаа”… гэж.

Энэ үг Монголд өнөөдөр жинхэнэ утгаараа биелэлээ олсон байна. Эхлээд  Салхитын мөнгөний ордыг  Монголын төр дээрэмдэхэд монголчууд хөхүүлэн баясаж байв.  Удалгүй “сахал” Д.Эрдэнэбилэгийн өмчийг булаахад иргэд алга ташиж суув. Коммунистууд дараа нь “Ачит Ихт” руу дайрахад нийгмээрээ баярлан дэвхцэв.  Баян Базарын баривчлахад олон хүний “магнай тэнийсэн”. Эргээд иргэдийн малыг, орон сууцыг, унаа тэргийг МАН булаахад өмөөрөх хүн энэ улсад үлдэхгүй болсон байх вий. Эцэст нь МАН өөрөө ч хоёр хөршийнхөө манкурт боол болохгүй гэх газаргүй. Ийм гашуун түүх Монголд бий. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Монгол Улс 55 мянган иргэнээ хилсээр хэлмэгдүүлэн хядсан эмгэнэлт түүх МАН-аас ангид бичигддэггүй.

Иймээс IRI олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Грег Кастаниагийн “Баярлах цаг дууслаа, одоо ардчиллыг хамгаалцгаая!” гэх үгний цаад утга нь энэ юм.  Ардчилсан намын төдийгүй эрх чөлөөнд хайртай бүхэнд энэ үг ХОНХНЫ ДУУ нь болоосой.

Монгол Улс ардчиллаасаа ухарч, авторитари дэглэмд шилжвэл тэр өдрөөс Монголын радио Москвагаас юмуу Бээжингээс мэндчилэх болно. Муу ёрлож байгаа юм биш, Монголд нүүрлэсэн бодит эрсдэл ийм л байна.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа