Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Баян айлд дагаар орсон ачтай, адтай, сэргэлэн нь дэндсэн харчууд улс төрд олноороо бий. Түүний нэг нь Монголын толгой баячуудын нэг, УИХ-ын гишүүн Г.Цэрэнпунцагийн хүргэн Э.Долгион. Анх МҮОНРТ-ийн хөтлөгчөөр карьераа эхлүүлж байсан цэмцэгэр, гөлгөр залуу "Bloomberg” телевизээр олонд алдаршсан. Уг нь жирийн нэг сэтгүүлч, илүүрхэх зүйл нь англи хэл, цэмцгэр соёл байх. Өөр ур чадвар байдаг ч байж болно л доо, ямартай ч монголчуудын эзэн гэгддэг “сахал” Б.Эрдэнэбилэгт шадарлаж, хүчтэй, нэр нөлөөтэй явах үед хамаг юмыг нь хийдэг байв. Харин нэг л өдөр эзнээ эвгүйтэхэд сэмхэн холдож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бөөрөнд ирж наалдсан.
Үүнийг сүйхээ гэхгүй бол өөр юуг ч сүйхээ гэх юм. Болоогүй авааль гэргийгээсээ салж Ц.Цэрэнпунцаг гишүүний алтан охин Ц.Пүрэвжаргал буюу Пушкитай суусан нь хүртэл түүний төлөвлөгөөт, гялалзсан карьерын нэг хэсэг гэж болно. Өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ хотын захиргааны урд Dorchester club тансаг зэрэглэлийн рестораны бизнест ханцуй шамалсан. Түүнчлэн "Bloomberg”-ийн жишгээр CNBC телевизийн сүлжээг оруулж Монголд оруулж ирсэн. Эхнэр нь спортын контентыг баздаг SPS сувгуудыг базна. Хадам аав нь угаас баян, чинээлэг. “Жем интернэшнл” группийг үүсгэн байгуулсан Монгол Улсын гарьд цолтон. Үгүй ээ нээрээ, үнэхээр үлгэр дуурайл авмаар хаанаас нь ч харсан гялгар, хөрөнгөлөг карьер гэж энэ юм. Гэснээс Э.Долгион өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байв. Харин энэ удаад яах юм бол доо? Михайлд нэг бодол бий л байх даа.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS