Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
"Алтайн хүдэр" компанийн захирал Р.Базарын өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр /2024.05.09/ 09.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд хэлэлцэж байна. Түүний өмгөөлөгч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргаад байгаа юм. Шүүх хуралд Р.Базар цахимаар оролцож байна гэдгийг шүүх байгууллагаас мэдээллээ. Яг одоо Р.Базарыг суллах эсэхийг хэлэлцэхээс өмнө нийслэлийн Баянгол дүүрэгт бүртгэлтэй хэрэг нь Сүхбаатар дүүргийн шүүхийн харьяалал мөн эсэхийг хэлэлцэж байгаа аж.
Үүний дараагаар Р.Базар нарыг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг хэлэлцэх юм.
"Алтайн хүдэр" компанийн захирал Р.Базарын ажлын байранд Эрүүгийн цагдаагийн албанаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр нэгжлэг хийсэн. Шалгалтын ажлын хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авсан талаар өмнө нь мэдээлсэн.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS