С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх

С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх

МАН-ын даргын захиалгаар, эцэг нэгтэй ахынх нь бүтээсэн “С.Зоригийн үхэл” гэдэг сэдэвтэй олон ангит цувралын хэд дэх ч юм бэ дугаар өчигдөр “Монгол HD” телевизээр цацагджээ. Уламжлал ёсоор 15-16 телевизээр зэрэг цацсан нь бол тодорхой. Гэвч яагаад ч юм нийгмийн сүлжээ хэрэглэгчид “Монгол HD” телевизээс иш татаж, ихээхэн дургүйцлээ илэрхийлсэн байна. Давхцал гэдэг нь энэ байх л даа. Уг телевизийн эзэн хатагтай Л.Оюун-Эрдэнийн танхимд Соёлын сайд хийдэг. 

16 телевизийн нэг удаагийн цацалтад төсвөөс 160 сая төгрөг төлсөн гээд бодохоор 4-5 удаагийн цуврал нь бараг тэрбум дөхөж байна. За яах вэ, төсвийн (үнэндээ бол татвар төлөгч иргэдиийн) мөнгө уйлдаггүй юм гэнэ лээ.

Гэтэл уйлахаас аргагүй өөр нэг зүйл өчигдрийн дугаарт “тохиолдов”. Тэр бол хүн амины онц хүнд гэмт хэрэг үйлдэж, гянданд ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар наранд гарчихсан тухалж байгаа явдал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар үндэслэлээр, хуулийн ямар цоорхойгоор гав дөнгийг нь тайлаад олны дунд оруулсан, олон нийтэд үзүүлснийг мэдэхгүй юм. Хууль зүйн дотоод хэргийн сайд, бүр цаашлаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ үйл явцад оролцсон байж таарна.  

Ц.Амгаланбаатар гэдэг энэ этгээд С.Зоригийн хэргийн аллагад хамжигчаар оролцсоноос гадна таксины жолоочийг мөчилж алсан, Эрдэнэтэд нэг айлын дөрвөн хүнийг шатааж алсан ялтай. Сүүлийн хэрэг дээр бол одоо хэрэг нь хэрэгсэхгүй болчихоод нөхөн олговор нэхээд явж байгаа Б.Содномдаржаа нь хам хэрэгтэн. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар түүнийг С.Зоригийн хэргээс мултлахдаа дөрвөн хүн шатаасан хэргийг нь ч бас хамтад нь хаасан байдаг юм. 

Тэгсэн чинь өнөөдөр Ц.Амгаланбаатар нь гараад ирчихсэн “Би хэлмэгдсэн” гэж яриад сууж байна. Бүр “Ц.Элбэгдорж энэ хэргийг анхнаас нь зохион байгуулсан нь үнэн. Ц.Элбэгдорж, Б.Хурц, н.Мөнхгал (ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан) нар намайг камергүй газар оруулж маш их зовоож тамладаг байсан. Хүүгийн маань дусалд юм шахаж ална гэх зэргээр бичлэгийг нь үзүүлж, эмэгтэй дүүг чинь хүчиндүүлнэ гэж дарамталсан. Мэдүүлэг өгвөл 500 сая төгрөг өгнө. С.Зоригийн хэргээр яллагдсаны чинь дараа гадаад руу гаргаж өгнө гэсэн" хэмээн ярьжээ.

Харамсалтай нь Ц.Амгаланбаатар гэдэг энэ эрүүгийн ялтны хэлсэн, ярьсан зүйлийг нотлох нэг ч баримт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, эрүүгийн хэрэг үүсгэж хавтаст хэрэг нээгээгүй. Бүр өмнө нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргийг шалгаж, шүүхээр оруулж байх үед ч Ц.Амгаланбаатар энэ тухай нэг ч үг хэлээгүй. Гэтэл яагаад яг өнөөдөр гэнэт гарч ирээд ийм зүйл ярих болов, яриулах болов?

Яагаад гэвэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрх баригч МАН-ын хувьд “зурагдсан пянз” болж хувирсан. Олон нийт хүлээж авахаа больчихлоо. Дөрвийн дөрвөн жил мөлжинө гэхэд материал нь дутаж байна л даа. Тиймээс шинэ “материал” гаргаж ирсэн нь Ц.Амгаланбаатар. Ингэхэд Ц.Амгаланбаатар эхнэр, хүүхэдтэй байсныг бидний хэн мэдэх вэ? Хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл байгаагүй. Зүгээр “херо” Баатарын зохиолдоо нэмсэн “чимэг”, уянгын халил юм.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байсан (тодорхой хэлбэл, хавтаст хэргийг уншсан) прокурорын мэдээлснээр бол Ч.Амгаланбаатар хөгшин эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Таксины жолоочийг алсан хэргээр шоронд ял эдэлж байхдаа хам хэрэгтэн Б.Содномдаржаад эмээгээ захиж үлдээсэн. Гэвч түүнийг шоронд хоригдож байх хооронд эмээ нь ямар ч асаргаагүйгээр гэртээ харангадаж нас барсан. Үүнээс болоод Ц.Амгаланбаатар хорссондоо хэргээ задалж, Б.Содномдаржааг чирсэн. С.Зоригийн аллагын хэргийн учиг эндээс хөвөрсөн.

Энэ бол “херо” Баатарын бичсэн шиг зохиол, найруулга биш. Хавтаст хэрэгт авагдсан баримт, мэдээлэл. Прокурор хүн тийм баримтгүйгээр ийм мэдээллийг задлахгүй. Тиймээс л С.Зоригийн хэргийг, хавтаст хэргийг бүхэлд нь нууцаас гаргаач гээд энэ хэрэгт хэрэгт холбоотой бүх хүмүүс, хамгийн гол нь иргэд шаардаад байгаа юм.

Ядаж Хууль зүйн сайд нь гарч ирээд “Элбэгдорж, Хурц, Мөнхдөл нар дээр шинэ хэрэг нээсэн. Ийм ийм үндэслэл, шалтгаанаар, ийм нотлох баримт шинээр гарч ирсэн учраас” гээд ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол Л.Оюун-Эрдэнэ гэдэг энэ хүн УИХ-ын ээлжит сонгуулийг хээрийн шүүх болгоод дууслаа.

МАН-ын УИХ, Засгийн газар өнгөрсөн найман жилд юу хийсэн бэ, энэ улс орныг юугаар гийгүүлэв ээ? гэж  асуухаар өөдөөс нь 26 жилийн өмнө алагдсан С.Зоригийг л ярьж байна. Найман жилийн өмнө шүүхээр шийдэгдээд, гурван шатны шүүхээр яваад мухарлачихсан хэргийг хэрхэн задалснаа, шүүхийг яаж базуурдсанаа л гайхуулж байна. Одоо бүр шүүхийн ч хэрэггүй болсон, телевизийн эфирээр шууд яллах ажиллагаа явуулж байна шүү дээ.

Эцэст нь хэлэхэд ирэх сонгуулиар МАН-ыг сонгохгүй байх мянган шалтгаан бий. Гэхдээ хамгийн эхний шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг намын дарга өөрөө болж байна. Эрх мэдлийн төлөө ингэтлээ шунадаг, ийм ёс суртахуунтай, ингэж хууль, шүүхийг уландаа гишгэдэг, цуу яриа, гүтгэлгээр нийгмийг залуурдана гэж итгэдэг хүн энэ намын толгойд байгаа цагт лав болохгүй. Ямар өнгөрсөн зууны гучаад он биш дээ. МАН тэр үе рүүгээ буцаж болохгүй биз дээ. Монголчууд ч үүнийг хүсэхгүй.

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа