Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Нам, эвслүүд УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нэр дэвшигч, жагсаалтаар тодрох хүмүүсээ зарлаад дууссан энэ өдрүүдэд намдаа гомдсон хүмүүсийн шуугиан тасраагүй байна. Тухайлбал МАН-д ганц удаа нэр дэвшье гэж тойргоо тордоод байсан бэл, бэлчинтэй ахмад болоод зартай гишүүд нэр дэвших мандатаа авч чадаагүй. Харин АН-ын тухайд дэвших хүсэлтэй байгаа тойргоос нь өөр тойрогт томилж, жагсаалтад хэт хойгуур бичигдлээ хэмээн дургүйцлээ илэрхийлэн, намын гишүүд нь гишүүнчлэлээсээ татгалзах санал өгөөд байна. Тодруулбал АН-ын гишүүн Ц.Жадамбааг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэхээр болсон. Гэвч тэрбээр өчигдөр сонгуульд нэр дэвших эрхээсээ татгалзсанаа зарлав. Үүний араас УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Б.Ган-Очир, жагсаалтаар орж ирсэн П.Нүрзэд, Чимиддорж, П.Галиндэв тэргүүтэй хүмүүс эхнээсээ намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгөөд байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS